Дүрэм №35.
Үгийн утгат хэсэг язгуур, дагавар, нөхцөлийг нэг тогтсон хэлбэртэй бичихийг чармайна. Жишээлбэл: Үйл үгийн байдал заадаг –цгаа, -цгоо, -цгээ, -зна, -знэ, -зно –знө нөхцөлийн бүтцийг ц, з гийгүүлэгчийн ард эгшигтэй бичвэл эгшиг буюу эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад балархай эгшиг нь илүүдэх учир нөхцөлийн бүтэц –цагаа, -цгаа; -зана, -зна гэж хоёр янз болж тайлбар дүрэм хэрэгтэй болно. Иймээс байцгаа, байзна, хүлээцгээ, хүлээзнэ, харцгаа, харзна, уншицгаа, уншизна гэж нэг ижил бүтэцтэй бичнэ.
Дүрэм №36.
Үгэнд залгавар залгахад үгийн үндсийг эвдсэн ч болох, эвдээгүй ч болох учир тохиолдвол үгийн үндсийг эвдэхгүйг чухал болгоно. Жишээлбэл: эцэст, тасал-тасалж, товчил-товчилж гэж бичнэ. Эцсэд, таслаж, товчлож гэж бичихгүй.
Дүрэм №37.
Үсгийн дүрэм ёсоор ижил бичиж болмоор боловч үгзүйн зарчмаар өөр өөр бичих үгийг үгийн бүтэц, үгзүйн зарчмыг баримталж бичнэ.
Жишээлбэл:
- хүрэг-зөвшин захирах хэлбэр, сураг гэсэнтэй адилхан утгатай залгавар
- хүргэ-бусдаар үйлдүүлэх хэв, сурга гэсэнтэй адилхан утгатай залгавар
- учралаа, хамтралаа, огтлолоо, жуулчлалаа, мэдрэлээ гэхэд юугаа гэсэн асуултад хариулагдах ерөнхийлөн хааатуулах –аа, -ээ, -оо, -өө нөхцөлтэй жинхэнэ нэр үг байна.
- учирлаа, хамтарлаа, огтоллоо, жуулчиллаа, мэдэрлээ гэхэд яав гэсэн асуултад хариулагдах цаг заах төлөвийн –лаа, -лээ, -лоо, -лөө нөхцөлтэй үйл үг байна.
- өргөдөх гэдэг үг бол өргөд-өргөн гэж үгзүйгээр задарна.
- өрөгдөх-өрөгд-өх гэж задарна (үсэг өрөгдөх гэх мэт).
- эндэх (осолдох, цалгардах), эндэхийг шахлаа.
- эндэх (энд байгаа) эндхийн хүн шүү дээ.
- явчих-явчхаад (бүрмөсөн үйлдэх байдал)
- яв-явч-явчих-явчихыг, явчихад (үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлтэй үг)
Subscribe to:
Post Comments (Atom)




8 comments:
Нет
Оёдолчдынхоо
I want to write like you thank you
Hi! this is often nice article you shared with great information.
Hi! this is often nice article you shared with great information.
Thanks designed for sharing such a pleasant thinking, piece of writing is good,
thats why i have read it entirely thank you
Hello there! This post could not be written any better!
Post a Comment