Tuesday, July 27, 2010

RHCE Training - in INDIA ;)



Сургалтууд нилээд үнэтэй байнаа, тэр тусмаа англи хэлээр ярьдаг орнууд USA, UK, Australia, New Zealand гэх мэтчилэн... Японд бол англи хэл дээр сургалт байхгүй, шалгалтыг бол авна. Ойрхоноос гэвэл Хятад, Солонгос арай хямд байна, гэхдээ анги нь дүүрэхгүй бол (4-5хүн) тухайн сарынхыг болиулчих жишээтэй... гэх мэтчилэн хайгаад явсан Энэтхэг дээр тунаж үлдлээ дээ...

Энэтхэг гэж ёстой ч нэг санаанд багтаж байсангүй... Гэхдээ нэг сонирхолтой нь Энэтхэгт бараг хот болгонд сургалтын төв байна, ёстой гайхмаар... За тэгээд эхнээс нь аваад вебээр ороод, мэйл бичээд байлаа. Нилээд их хугацаа зарцуулсан шүү, тийм болохоор дараа дараагийн хүмүүст хэрэг болж магад, дор аятайхан жагсаагаад биччихлээ.


1. http://www.ipsr.org - IPSR
За энэ бол миний явахаар сонгосон газар, тийм болохоор хамгийн эхэнд нь биччихье. Ер нь бол гүүглэдээд хамгийн түрүүнд гарч ирсэн юм шүү. Үнэ, байршил, цаг хугацаа гээд бүх зүйлээрээ надад яг тохирсон болохоор нь сонгосон. 3-4 жилийн өмнөөс үйл ажиллагаа нь идэвхтэй болж ирсэн газар байна лээ. Барууныхан олон очдоггүй байж магадгүй, Африкаас хүмүүс сургалтанд суусан гэж бичсэн байсан. Төв нь Kerala мужийн Kottayam хотод байдаг, ойролцоох Kochi, Kozhikode гэсэн хотуудад 3 салбартай. Kerala муж нь бүр урд зүгрүү, экваторт нилээд ойрхон, дээрх хотууд бүгд далайн эргийн хотууд байна.


2. http://www.koenig-solutions.com - Koenig
Миний ойлгож мэдсэнээр Барууныхан, мөн Хойд Америкаас хамгийн олон хүн очдог газар. Төв нь Дэлид, салбарууд нь Shimla(Гималай), Goa(Арабын тэнгисийн эрэг), Dehradun(Гималай)-д байдаг. Ажил нь зүгширчихсэн, гаднаас хүн аваад үйлчлээд сурчихсан газар шиг байна лээ. Үнэ нь бол үнэтэй талдаа, гэхдээ bootcamp болохоор байр, хоол, энээ тэрээ гэж санаа зовохгүйгээр мөнгөө төлөөд л бусад бүх зүйл бэлэн. Аград ойрхон болохоор Таж Махал, ийм тийш авч явж юм үзүүлдэг хөтөлбөр бас байна.


3. http://www.linuxlearningcentre.com - Linux Learning Center
Энэ газрыг Redhat-н Энэтхэг дэх албан ёсны төлөөлөгч нь санал болгосон юм шүү. Бангалорт төвтэй, тэндээ 3 салбар төвтэй. Бизнесийн биш, академик талдаа газар бололтой байна лээ. Байр, хоол энэ тэр хангана гэсэн зүйл байхгүй, гэхдээ мэдээж гадны хүн ирвэл тэр тал дээр туслана. Үнэ нь бол үнэхээр хямд, өөрөө байр хоолоо зохицуулна гэвэл ийшээ явахад гэмгүй байх. Гэхдээ курсын сонголт маш багатай юм байна лээ.


4. http://networknuts.net - Network Nuts
Сургалт бол сайн байж магадгүй, гэм нь нилээд үнэтэй. Тийм болохоор сонирхсонгүй. Дэлид төвтэй, Ахмедабадад салбартай.


5. http://www.intaglio-solutions.com - Intaglio
Яг ямархуу газар болохыг сайн ойлгоогүй, ямар ч байсан мэйлээр хариу өгөөд байсныг бодоход боломжийн газар байсан санагдана. Гэхдээ ямар ч байсан нэг их муу газар биш болвуу. Үнэ хөлс нь дундаж санагдсан.


RHCE Exam prep

Шалгалт өгөх гэж байгаа бол мэдээж бэлдэх хэрэгтэй, тэр тусмаа RHCE бол бүр ч их бэлдэх хэрэгтэй... Read, Read, Read and Practice, Practice and Practice!!!

гэж хүн болгон зөвлөсөн байна... Ер нь бол RHCE яагаад хэцүү вэ гэхээр асуулт бөглөхөөс гадна ур чадварын шалгалт/lab based exam бас өгдөгт хэргийн гол нь байна л даа. Үүнийгээ тэд performance based гэж бас нэрлэнэ. Өөрөөр хэлбэл өгөгдсөн тодорхой хугацаанд багтаж асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнээс интернэтээс уншаад, ухаад төнхөөд 10 хоногын дараа нэг вэб сервер суулгах биш өгөгдсөн 30мин дотор суулгаад, бүх тохиргоог нь хийнэ гэсэн үг...

За тэгэхээр л хэрэг явдал өөр болоод ирнэ гэсэн үг дээ...



Тэгвэл шалгалтанд яаж бэлдэх вэ?

Үндсэн мэдэж, чадаж байх ёстой зүйлсийн жагсаалт нь бэлэн байна. => http://www.redhat.com/certification/rhce/prep_guide/

Юуны өмнө Redhat website дээр байгаа Түвшин тогтоох шалгалт/Pre-assessment Questionnaires-г хийгээд үзэх хэрэгтэй. Дотроо гурван түвшин байгаа:

Redhat Linux Essentials
Redhat System Administration
Redhat Network and Security


Амарханаас нь эхлээд бөглөөд үзэхээр аяндаа түвшин чинь ямар байгааг сэдэв сэдэвээр нь гаргаад өгнө. Тэгээд аль курсыг өөрт чинь санал болгосон байна, түүнээс нь эхлээд бэлдэхэд үндсэндээ болно гэсэн үг.


Курс болгоны сургалтын төлөвлөгөө нь байгаа, түүнийг дагаад бэлдээд байж дээ... Жишээлбэл, миний хувьдаа барьж бэлдэж байгаа курс байна. RH300 Rapid Track гээд... ЭНД байна.

Ер нь л гэхдээ чанга байна шүү... Уншаад, хийгээд ирэх тусам дутуу дулимаг ойлгосон байсан зүйлс олон гарч ирэх юм байна...


Шалгалтанд хэрхэн бэлдэх талаар хүмүүс их олон бичжээ. Шалгалтанд зориулсан ном аваад бэлдэхийг зөвлөсөн байна. Тэр номнуудыг нь авч үзэж хараахан амжаагүй болохоор тэр талаар санаа оноо нэмэх зүйл алга... Хүмүүсийн бичсэнээр гайгүй сайн номнууд гэвэл:

1. Red Hat Certified Engineer Linux Study Guide, by Michael Jang (5th edition, June 21 2007)
2. Red Hat Enterprise Linux 5 Administration Unleashed, by Tammy Fox (April 30, 2007)
3. Redhat Certified Technician and Engineer, by Asghar Ghori (August 10, 2009)



Ном аваад бэлдээд байхад болно, сургалтанд сууж мөнгөө үрэх хэрэггүй ч гэж зарим нь бичсэн харагдана лээ... Гэхдээ би бол сургалтанд суухаар шийдсэн... Нэг талаар зорьсондоо хүрэх арай дөт зам, нөгөө талаар бусадтай өөрийгөө харьцуулах боломж гэж бодлоо...


Сургалтанд суух бол долоо хоногийн ажил, тэрнээс өмнө бие дааж хэрхэн бэлдэх вэ?

1. Сургалтын төлөвлөгөөгөө гаргачихлаа
2. Ном сурах бичгээ бэлдчихлээ. Ном байхгүй ч онлайн гарын авлагууд зөндөө байна. Redhat documentation-г гол болгож бэлдэж байна.
http://www.redhat.com/docs/manuals/enterprise/#RHEL5
3. Тест машин хэрэгтэй. Хамгийн амар нь VirtualBox, эвсэл Vmware дээр virtual host үүсгээд түүн дээрээ ажиллах
4. Тест үйлдлийн системээ сонгох. CentOS, Scientific Linux (RHEL-Н эх кодоос бүтээсэн тархацууд), Fedora арай өөр шиг байна лээ. CentOS нь зүгээр биз дээ.


Redhat Certification - RHCT/RHCE/RHCA

Линукс Админы сертификат дотроос алыг нь та бүхэн илүү гэж боддог вэ? Virtualization, Security, Storage, Database гэж нарийсахгүйгээр үндсэн суурь мэргэшлийг хангасан ямар ямар сертификат байдаг вэ?


За нэг ийм асуулттай тулгараад судалж үзлээ... Хүн хүн янз бүрийн бодолтой байдаг бололтой, гэхдээ Redhat-н сертификат бол нилээд нэр хүндтэй юм байна гэдгийг олж мэдэв. Админы сертификат нь үндсэн 3 үе шаттай:


RHCT - Redhat Certified Technician
RHCE - Redhat Certified Engineer
RHCA - Redhat Certified Architect -> 2005 онд бий болсон

Technician гэдэгт нь сервер суулгахаас авхуулаад, үндсэн тохиргоог хийх хүртэл бүх зүйлс... Engineer гэдэгт troubleshooting, болон сүлжээ орчны үйлчилгээнүүд(SSH, DNS, HTTP, FTP, NFS, SMB etc), Architect гэдэгт нь security, monitoring, performance tuning, clustering гэх зэрэг сэдвүүд хамрагдсан байна. Сертификатын шалгалт нь RHEL-н тухайн үеийн хамгийн сүүлийн хувилбар дээр тулгуурласан байна. Сертификат нь дуусах хугацаа гэж тодорхой заасан хугацаа байхгүй боловч шинэ хувилбар гарах бүрт шинэчлэхийг зөвлөдөг юм байна.

Redhat-аас сертификат бүрийн хамрах сэдэвт тохирсон сургалт, хичээлүүдийг явуулдаг. Ерөнхий бүдүүвчийг доорх зураг дээр харуулсан байна:

(Зураг Япон хэл дээр ойлгомжгүй байж магадгүй, гэхдээ ерөнхий зүй тогтолыг нь гаргасан байгаа) Эх/Taken from: http://itpro.nikkeibp.co.jp/as/redhat/index.html




Сертификатны шалгалтууд нь мөн хичээлүүд шигээ дугаартай:

RHCT Exam - RH202 (хамрах сэдэв RH033 + RH131)
RHCE Exam - RH302 (хамрах сэдэв RH142 + RH253)
RHCA Exam - доорх 5 шалгалтыг тавууланг нь давсан байна:

EX333 Secrity: Network Services Expertise Exam
EX401 Deployment, Virtualization, and Systems Management Expertise Exam
EX423 Directory Services and Authentication Expertise Exam
EX436 Clustering and Storage Management Expertise Exam
EX442 System Monitoring and Performance Tuning Expertise Exam



Эхний хоёр сертификат RHCT/RHCE-н шалгалтыг шууд өгч болно, харин RHCA шалгалтыг өгөхийн тулд RHCE-г давсан байх хэрэгтэй.

RHCE нь дотроо хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэг нь RHCT-г агуулсан, хоёр дахь хэсэг нь нэмэлт сэдвүүд гэсэн зохион байгуулалттай байна. RHCE шалгалтыг өгөөд эхний хэсгийг давбал RHCT-г авах эрхтэй болно...


За Redhat-н сертификатын талаар товчхондоо бол иймэрхүй байна... Би хувьдаа RHCE-г өгөөд үзье гэж бодож байгаа, шалгалт өгөхөөсөө өмнө сургалтанд суухаар болсон. Тэр талаар дараагийн нийтлэлдээ бичих болно...

Open Beer Party - June 17

Сайн байцгаана уу? Монгол явж амраад, сайхан яваад ирлээ. Линукс бүлгэмийн залуучуудтай танилцаж, богинохон ч гэсэн уулзаж ярилцаж амжлаа. Уулзалтыг зохион байгуулсан Дөлөөдөө бас юуны түрүүнд баярласнаа хэлье. Бүгдийнх нь нэрийг нэг бүрчлэн санахгүй байна, гэхдээ та бүгдтэй уулзаж ярилцах боломж олдсоноо энд дурдахгүй байж болохгүй санагдлаа. Дараа Монголдоо, эсвэл дэлхийн хаана ч юм уулзаж, эсвэл гар нийлж ажиллах боломж олдох байх гэсэн сайхан үгсээр энэхүү бичлэгийг өндөрлөе.

Блогоо бичиж байгаач гэсэн урмын үг өгсөнд баярлалаа... Одоо хийж байгаа ажил маань блогтой маань нэг их хамааралгүй ч, IT дотроо санхүүгийн системтэй холбоотой ажиллах хүсэлтэй хэн нэгэнд бас хэрэг болох ч юм болвуу гэж бодоод санаанд орсноосоо бичиж байхыг хичээх болно...


Хүндэтгэсэн,
baynaa