Дүрэм №28.
Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна.
Үүнд:
1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.
2. И-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.
3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.
Гажилт:
1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.
2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.
3. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.
Дүрэм №29.
Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд-нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.
Дүрэм №30.
Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
28 comments:
zaxiaralyn gdgiin a-geegdex uu...enend xariulj tus bolooch please
zaxiralyn gdgiin a-geegdex uu...uund xariulj tuslaach, please
үгийн гэх нь зөв үү үгний гэх нь зөв үү
ажилын гэж бичих үү? эсвэл ажлын гэж бичих үү?
aжлын гэж бичнэ
Нөхцөлийг гэж бичих үү, Нөхцлийг гэж бичих үү?
Очно гэх үү очино гэх үү
Олон жил гадаадад амьдарсан хүмүүс монгол хэлний дүрэм үнэхээр муутай болсон байдаг. өөрийнхөө зүгээс хархад танай дүрмийг ер ойлгохооргүй юм байна. Арай энгийн үг хэллэг хэрэглэхгүй бол би мэтийн хүмүүс ойлгохгүйн байнаа.
Luna-тай санал нэг байна. 30-р дүрэмд жишээ оруулах хэрэгтэй юм байна.
АРАЙ МОНГОЛЖУУ БОЛГОВОЛ МИНИЙ МЭДДЭГ ДҮРМЭЭР БОЛ
"Олон жил гадаадад амьдарсан хүмүүсийн монгол хэлний дүрмийн мэдлэг үнэхээр муу болсон байдаг. Миний зүгээс харахад танай дүрмийг ер ойлгохооргүй юм байна. Арай энгийн үг хэллэг хэрэглэхгүй бол би мэтийн хүмүүс ойлгохгүй юм байна аа." ГЭХ ЮМ БАЙНА.
Хархад хальхад гэж бичихүү харахад халихад гэж бичихүү? надад бол хархад хальхад гэх нь зөв санаагдаад байгаа
Хархад хальхад гэж бичихүү харахад халихад гэж бичихүү? надад бол хархад хальхад гэх нь зөв санаагдаад байгаа
Munhagiig gehu esvel munhgiig gehu
7Ь+7=и блох учраас хальхад зөв харин харахад гэж бичнэ үйлт нэрийн х тэй учир
Мунхаг + ийг =мунхгийг
7+УртЭ=Эцсийн Г чиин балархай Э гээгднэ
Мунхаг + ийг =мунхгийг
7+УртЭ=Эцсийн Г чиин балархай Э гээгднэ
ногдол+ыг гээгдэхүү
эрдэл+ийг гээгдэхүү
жижиг+гэрсэн=жижгэрсэн гэх үү жижигэрсэн гэх үү
Жижгэрсэн гэнэ
egshigjuuleh gej durmiig tailbarlaj ugnu uu?
баярлаа гэх үү
баярлалаа гэх үү
Очино гэнэ
Баярлалаа гэнэ
Зургыг гэхүү зурагыг гэхүү эсвэл зургийг
Очно
үгний
Үнэнийг
Post a Comment