Friday, February 25, 2000

Крилл монгол бичгийн дүрмийн талаар... жаахан мэтгэлцээд авав

Өмнөх нийтлэлд үлдээсэн Бадаа-гийн сэтгэгдэлийг уншаад, ВИМО дээр өрнөн буй мэтгэлцээний хэсгээс сонирхуулъя гэж бодлоо. Та бүхэн авах гээхийн ухаанаар хандана бизээ...


Гишүүн А:
...
2. Миний хувьд бол эр үгийн "ы", мөн хатуу зөөлний тэмдгийн ядаж аль нэг нь Монгол хэлэнд байдаг гэж боддог. "Алагийн", "алгын" хоёрыг дуудаад үз дээ. Зөөлний тэмдэгтэй "тэгье" гэсэн жишээ орж ирж байна.

Гишүүн Б:
...
Эцэст нь, "алагийн", "алгын" гэсэн хоёр үгний хувьд, одоо хэрэглэж байгаа крилл монгол бичгийн дүрмийг үл дагавал "алагийн", "алгаийн" гэсэн үг гэж бодож байна. "тэгье" гэсэн үгний хувьд мөн "тэгие" л болно доо.

Гишүүн А: "Алгын" гэхэд яалт ч үгүй эр үгийн Ы байгаа л юм даа..

Гишүүн Б:
"Алагийн" ба "Алгын" гэсэн хоёр үгэнд дээр -ийн, -ын хоёрын өөр сонсогдож байгаа нь энэ хоёр өөрөөр дуудагдаж байгаадаа биш, "хоолойн г", "хэлний г" орсондоо байна. "Хоолойн г"-н ард заавал эгшиг орно, энэ "а" эгшигийг "ийн" дагавартай хамт дуудахаар өөр сонсогдож байгаа юм. Аргагүй, өөр сонсогдох ёстой, гэхдээ харъяалахын тийн ялгалын нөхцөл нь биш, "г" ба "га" хоёр өөр сонсогдож байгаа юм. Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг сайн унших юм бол "inconsistency" буюу хоорондоо авцалдахгүй зүйлс нилээд байна. Жишээ нь дээрх жишээ, "хоолойн г" ардаа эгшигтэй амилж байх ёстой байтал крилл бичгийн дүрмээр "алгын" гэчихвэл "ы" гэдэг үсэг, гүйгүүлэгчийг амилуулдаг үндсэн эгшиг гэсэн үг үү? эсвэл "а+ийн" юмуу. Ер нь бол яг нарийн ярих юм бол "а+ийн" ч биш "а+йин" байгаа юм.

Гишүүн С:
Алаг, Алга хоёрын тухай бичсэн байсан. Тэгвэл Өвөрхангайн зарим сумын улсууд ТАРАГ гэж бидний дууддагийг ТАРГА гэж дууддаг юм байна лээ.


Мөн крилл бичгийн дүрэм яагаад учир дутагдалтай байгаа талаар:

Гишүүн Б:
...
"Маш энгийнээр тайлбарлахад жишээ нь, харъяалахын тийн ялгалаар үгийг хувиргадаг хэсгийн авч үзье л дээ. "ж,ч,ш"-н дараа -ийн орно. "ь"-р төгссөн бол -ийн болно (ганц нэг гажилтыг эс тооцвол, жишээ нь "хонины")(юм гажна гэдэг бас сонин шүү). за тэгээд цааш богино эгшгээр төгссөн бол эгшиг гээгдэж, эр үг бол -ын, эм үг бол -ийн болно... гээд л аягүй гоё явж байснаа гийгүүлэгчээр төгссөн үгэн дээр ирэхээр их ойлгомжгүй болж ирнэ. За, "алтны" гэсэн мөртлөө яагаад "сургалтын" болж байна вэ? "улсын" гэсэн мөртлөө "хулсны" болж байна вэ? гээд яагаад нь мэдэгдэхгүй зүйлүүд гарч ирээд байнаа. Энэ хэсэгт зүй тогтол харагдахгүй байгаа учраас би "төгс" эсвэл англиар "efficient" програм зохиож чадахгүй юм байна гэж ойлгож байна. Яахав хүчээр аль нэгийг нь гол хувирал болгож аваад нөгөөг нь "гажилт" гэж үзээд гажилтуудыг гараар жагсааж өгөөд програм бичиж болох л доо. Гэхдээ энэ програм дэндүү ядмаг болно. Дээр нь яг энэ жишээн дээрх гажилт дэндүү олон байна. Тэгээд би нэлээд ажигласан, дээрх үгнүүд ерөөсөө монгол бичигт яаж бичигддэг түүнээсээ болоод өөр байгаа юм байна гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл "алтан-у", "сургалту-йин" гэж өөр бичигдэж байна. Гэтэл крилл бичигт "алт", "сургалт" гэж яг адилхан төгсөнө. Яг иймэрхүү үгнүүдийн хувьд крилл бичигт ямар ч дүрэм алга. Бид амаараа хэлж үзэж байгаад л бичиж байна. Тэгэхгүй гэхээр ямар "алтын" гэж ярилтай нь биш дээ..."

Гишүүн А:
...
Хувиргахад "нууц н" орж ирэх үү үгүй юу гэдгийг нь хадгалсан олон үгтэй сан ашиглаад "алтны" юу "алтын" уу гэдгийг нь шийддэг байж болох юм. Цаашилбал үг бүрийн хувьд зөвхөн "нууц н"-ээр зогсохгүй өөр өгөгдлүүд хадгалдаг байж болно. Тэгэхээр ерөнхийдөө чиний хэлээд байгаа монгол бичгээр бичсэн үгийн язгууруудыг хадгалах гэдэгтэй дөхөөд ирэх байх.

Гишүүн С:
Тэр нууц "н" гарч ирдэг бас хэд хэдэн тохиолдол байдаг шиг санагдаад байх юм. Миний ганц санаж байгаа нь "нар", "сар", "од", "сүү" зэргийг Монголчууд хүндэтгэлийн хэлбэрээр бичдэг гэсэн билүү дээ. Одон, саран, наран, сүн гэж бичдэг тул (бүгд үгийн адагт орсон сүүл Н ээр төгсдөг). Харин аман ярианд тэр Н үсгийг дууддаггүй. Тэгэхээр ийн залгахад "ий" нь "Н" ийнхаа араас нь орж байна энэ тохиолдолд. Зарим Н ээр төгссөн үгийн араас "ийн" залгахад заримд ни "Г" үсэг жийрэглэгдэн гарч ирэх хэрэгтэй болно. Тэгтэл крилл бичгээр бичихэд алинд нь Г гарч ирэх вээ, алинд нь гарч ирэхгүй вээ гэдгийн ялгах аргагүй юм байна шд бодоод байсан чинь. Монгол бичгээр бол их "Энхлэг"-ээр төгссөн Н-ийн араас "ийн" залгахад голд нь "Г" дуудагдаж байна. Тухайлбал Сүрэн гэдгийн араас "ийн" залгахад Сүрэнгийн болж байна. Би буруу ойлгоогуй бол тэр нууц "Н" гарч ирэх үгүйг хадгалсан олон үгтэй сан ашиглаад алтны юу эсвэл алтын юу гэдгийг шийдэж болох юм гэдэг шийдэл нүсэр ажил шаардах юм шигээ. Нэг ёсондоо хүчээр тааруулна гэсэн үг үү? Би цахим, техник ер нь мэдэхгүй л дээ. Зүгээр л гайхаад асууж байгаан.


Гишүүн А:
...
Үг бүрийг монгол бичгээр яаж бичихийг нь яах гэж хадгалж байна вэ гэвэл (би зөв ойлгосон бол) ямар үгэн дээр нууц н гарч ирэх вэ ямар үгэн дээр г гарч ирэх вэ гэх мэтийг мэдэхийн тулд хадгалж байгаа. Тэгэхээр нэгэнт хадгалж байгаа юм чинь яг юу хэрэгтэй байна тэрийгээ л хадгалбал хэмнэлттэй болох юм уу гэсэн юм. Нүсэр ажил болохын тухайд бол болно, гэхдээ үгийн дүрэм шалгахад олон үгтэй сан тэртэй тэргүй үүсгэх хэрэгтэй болох байх.

2 comments:

Anonymous said...

За миний бодож байгаар алагийн болон алгын гэдэг дээр алагийн болон алганы гэчихвэл зөв санагдав. (алгын гэж байхгүй:-) )
Гишүүн A
"...Цаашилбал үг бүрийн хувьд зөвхөн "нууц н"-ээр зогсохгүй өөр өгөгдлүүд хадгалдаг байж болно."
Үг бүрийн хувьд өөр ямар өгөгдлүүд хаана хадгалах? Аспеллийн хувьд болохгүй!
Монгол кирилл үгийн алдаа шалгахад монгол уйгаржин үгийн язгуурыг хадгалана гэдэг ч бүтэхгүй зүйл! Монгол кирилл үсгийн зөв бичгийн дүрмийг шалгах програм болохоос уйгаржин монгол, кирилл 2-ын хөрвүүлэлийн бараг толь програм биш шүү дээ.
Монгол кирилл текст ороод ирэхэд монгол уйгаржин үгийн язгуурт хувиргаад дүрмээр нь зөв үгүйг нь шалгаад хариу гаргана гэвэл тусад нь нэг шинжээч бичих хэрэгтэй болно. Түүнийг тэгвэл бие даасан програм болгоод бичээд гаргаад ир л дээ. Энэ их хэрэгтэй програм болно доо. Гэтэл МУИС, ТИС-ийнхэн үзээд нухаад бараг барахгүй байгаа юм биш үү? Нөгөө л язгуур үгийн эвдрэл асуудал нь болно.
Бид монгол кирилл үгийн анализ хийгдэх ёстой. Эвдэрдэгч ба үгүй ч бай кирилл язгуур үгсээ хадгалаад түүн дээрээ ны,ын,ийн,ний 4 хувилбараар хувиргалтын хүснэгтээ хийгээд л явна. Энэ нь хялбархан зүйл.
Програм бичихэд яг юу асуудал болоод байгааг би сайн ойлгохгүй байна. Харин ямар ч байсан төгс програм бол бичиж болноо. Бүр түүнчлэн тэр програмыг бичих нь тийм ч! хэцүү биш л санагдаж байна.

xvv said...

үгнүүдийг албаар оруулаад санд шалгаад жиших л юм байна л даа... Маниусын одоо нөгөө хэлж үзээд аль таарч байгаагаар нь авдаг шиг тээ. Нээрээ эхлээд үг үсгийн алдаа засдаг програмаа хийчихвэл цаашлаад Монгол бичгээс (латин галигаас ч бас) хөрвүүлэх хөрвүүлэлт энэ тэр асар амархан болох юм байна шүү дээ.. За бүгдэд нь амжилт хүсье!!
Хурдан aspell хийгдээд хэрэглээнд гараад хэвшээд эхлээсэй!!