Ач холбогдол: Хүмүүс ийм юм болохгүй байна, тэр нь сонин ажиллаад байна гэхэд миний хэлдэг ганц үг бол "Логоо шалга!". Системийнхээ логыг уншина гэдэг нь өвчтэй хүнээс таны юу өвдөж байна? гэж асуусантай яг адилхан санагддаг. Ихэнх тохиолдолд системийн яг юу нь болохгүй байгаа нь лог дээр дурайтал бичээтэй байдаг. Гэхдээ... лог уншина гэдэг цаг авсан ажил... хэрвээ олон сервертэй бол логыг уншаад дуусна гэж байхгүй юм болно. Тэгэхээр нэг арга зам бол бүх серверүүдийн логыг нэг сервер дээр цуглуулж, түүнийгээ өгөгдлийн баазруу хийгээд түүн дээрээ хайлт шүүлт хийх арга юм. Мэдээж веб интерфэйс байвал бүр сайн хэрэг... Тэгвэл энэ бүхнийг "SyslogNG + MySQL + php-syslog-ng"-н тусламжтай хийж болно.
Ажилллах зарчим: Тэгэхээр бүх логыг цуглуулж байх нэг сервер байна. Түүн дээр SyslogNG, MySQL суусан байх ба веб интерфэйс байдлаар php-syslog-ng ажиллана(мэдээж Apache+PHP суусан байх ёстой).
- Бусад серверүүд(client) логоо энэ серверрүү шиддэг байхаар тохируулагдсан байна.
- SyslogNG TCP/UDP 514-р портон дээр логуудыг хүлээн авч энгийн файлруу эсвэл pipe файлруу SQL Insert query байдлаар бичнэ.
- Бид энэ pipe файлыг аван цааш MySQL баазруу бичнэ.
- Хэрэглэгч php-syslog-ng веб интерфэйсээр бааз дээр хайлт шүүлт хийх боломжтой болох юм.
1. Client машиныг тохируулах
Ер нь бол бүх л сервер машин, сүлжээний төхөөрөмжүүд системийн логыг өөр дээрээ бүртгэж байдаг бөгөөд түүнийгээ syslog гэсэн програмын тусламжтай гүйцэлдүүлж байдаг. Client дээр зарчмын хувьд syslog болон syslog-ng аль нь ажиллаж болно. Гэхдээ syslog-ng-г шинээр суулгаж ажил удаж байснаас бэлэн суучихсан syslog-г ашиглах нь хялбар тул syslog-г хэрхэн тохируулах жишээг харуулав.
Жишээ нь: /etc/syslog.conf файл дотор байгаа:
*.info;mail.none;authpriv.none;cron.none /var/log/messages
authpriv.* /var/log/secure
mail.* /var/log/maillog
гэсэн мөрүүдийг:
*.info;mail.none;authpriv.none;cron.none /var/log/messagesauthpriv
*.info;mail.none;authpriv.none;cron.none @xxx.xxx.xxx.xxx
.* /var/log/secure
.* @xxx.xxx.xxx.xxx
mail.* /var/log/maillog
mail.* @xxx.xxx.xxx.xxx
PS: xxx.xxx.xxx.xxx оронд лог цуглуулах серверийн хаягыг бичнэ.
болгон өөрчилнө. Syslog-н level, facility-н талаар болон хэрхэн тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг интернетээс аваарай.
2. SyslogNG серверийг суулгах болон тохируулах
Интернетээс нэг аятайхан заавар олсон юм. Энэ нь "Implementation of Central Logging Server using syslog-ng" гээд Энэтхэгийн CERT-с гаргасан гарын авлага байгаан. Syslog-ng серверийг суулгах тохируулах талаар маш дэлгэрэнгүй ойлгомжтой бичсэн байгаа тул энд нуршаад хэрэггүй биз. Та бүхэн
6.1 Installation
6.2 Configuring Server
6.4 Filter syslog messages
хэсгүүдийг уншаарай. Суулгахад libol багцийг заавал суулгах хэрэгтэй болно. Тохируулга хийхийн тулд syslog-ng.conf файлыг шинээр үүсгэх хэрэгтэй байгаа. Мөн хэрэггүй логуудыг шүүж хадгалахын тулд filter{} директивийг ашиглах хэрэгтэй болно. За тэгээд жишээ тохиргооны файлыг харвал бүх юм ойлгогдох байх.
Pipe файлыг дараах байдалтай үүсгэнэ:
# mkfifo /tmp/mysql.pipe
# chmod 660 /tmp/mysql.pipe
Бүх тохиргоог зөв хийсэн бол та логуудыг Insert query байдлаа /tmp/mysql.pipe файд дотор харах болно. Мөн энэ файл томорсоор байх ёстой.
3. pipe файлыг MySQL баазруу бичих
Юуны түрүүнд MySQL сервер дээрээ logs нэртэй өгөгдлийн сан үүсгэх хэрэгтэй. Ямар талбартай үүсгэхийг "Implementation of Central Logging Server using syslog-ng" зааврын 11-р хуудаснаас үзнэ үү.
Үүний дараа дараах командыг өгч pipe файлыг өгөгдлийн санруу оруулах процессыг эхлүүлнэ:
# mysql syslog < /tmp/mysql.pipe &
4. php-syslog-ng ажиллуулах
php-syslog-ng нь энгийн php файлууд тул source tarball-г задлан веб серверийнхээ document root дотор байрлуулна. Үүний дараа эдгээр php скриптээс өгөгдлийн санруу хандах эрхтэй хэрэглэгчийн эрхийг MySQL сервер дээр үүсгэн, нууц үгийн хамт config/config.php файл дотор кодлож өгнө.
Одоо та вебээр хандан admin/admin гэсэн хэрэглэгчийн нэр нууц үгийг оруулан хайлт шүүлтийг хийх боломжтой болно. Бүх зүйл ажиллаж байвал таны лог дараах байдалтай харагдах болвуу.
Та анх удаа логин хийж орсны дараа нууц үгээ солихоо мартуузай. Мөн хязгаарлагдмал эрхтэй өөр хэрэглэгчдийн эрхийг нээж өгөх боломжтой санаарай.
NOTE: syslog-ng-н нэг давуу тал гэвэл UDP-с гадна(syslog зөвхөн UDP протоколыг дэмждэг) TCP протоколыг дэмждэг болсон явдал юм. Ингэснээр галтханын цаана наанаас SSH Tunneling ашиглан логыг аюулгүйгээр бүртгэх боломжтой болдог.