Tuesday, April 20, 2010

LINUXCON - Japan 2010

Линукс системийг сонирхогчдийн Японд болж байгаа олон улсын 2 дахь том арга хэмжээ...

Энэ оны 9 сарын 27-29-нд Токиод Линукс Сан/Linix Foundation-с LinuxCon-Japan 2010 чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Ази ба Номхон далайн орнуудын бүсэд Линукс Сангаас зохиож байгаа анхны том хэмжээний арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.

Японд болж байгаа учир шалтгааныг Японд сүүлийн жилүүдэд гадны IT-гийн мэргэжилтнүүдийн тоо огцом өсч байгаа, линукс нээлттэй эхийн програм хангамжийн зах зээл хөгжих нилээд ул суурьтай ирээдүй харагдаж байгаатай холбоотой тайлбарлаж болох юм. Дээр нь би хувьдаа энэ бүхний ард том компаниуд/том ашиг сонирхолууд байгаатай холбон тайлбарлах байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Sun-ыхан OpenSolaris-аа сурталчилж, өөрийн хэрэглэгчдийн коммюнитийг үүсгэх ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа. Зөвхөн OpenSolaris гэлтгүй Линукс хэрэглэгчдийн коммюнитиг дэмжин ажиллах болсон (тогтмол уулзалтуудыг байр саваар хангаж өгөх, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох).

Энэ бүхний үндсэн дээр Японы линукс хэрэглэгчид(угтаа бол Tokyo Linux Group-ынхан) түрүү жил 2009 онд анхны Japan Linux Symposium-г амжилттай зохион байгуулжээ. Энэ жил тэд харин том хөдлөхийг бодсон бололтой, ээлжит арга хэмжээгээ Linux Foundation-тай хавсран илүү их цар хүрээтэйгээр LinuxCon-Japan 2010 нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээний хөтөлбөр хараахан гарч амжаагүй байгаа бололтой, хуралд оролцох, илтгэл тавих хүсэлтэй хүмүүсийг бүртгэх ажил үргэлжилж байна.


Энэ салбараар өөрийн карьерийг хийж, энэ салбарт хүчээ үзэх бодолтой яваа залуучууд та бүхэн энэ боломжийг битгий алдаарай. Тун сонирхолтой чуулга уулзалт болох болвуу, тэрэн дундаа ямар ямар sponsored mini-summits/ивээн тэтгэгчдийн зөвлөлгөөнүүд байх бол сонирхон хүлээж сууна. Уулзалтын талаарх шинэ соргог мэдээ мэдээллийг тухай бүрт хүргэж байхыг хичээх болно...


Эцэст нь, арга хэмжээний талаарх мэдээллийг албан ёсны веб хуудсаас аваарай:

LinuxCon-Japan 2010 ====> http://events.linuxfoundation.org/events/linuxcon-japan