1. А а | 13. Л л | 25. Х х |
2. Б б | 14. М м | 26. Ц ц |
3. В в | 15. Н н | 27. Ч ч |
4. Г г | 16. О о | 28. Ш ш |
5. Д д | 17. Ө ө | 29. Щ щ |
6. Е е | 18. П п | 30. Ъ ъ |
7. Ё ё | 19. Р р | 31. Ы ы |
8. Ж ж | 20. С с | 32. Ь ь |
9. З з | 21. Т т | 33. Э э |
10. И и | 22. У у | 34. Ю ю |
11. Й й | 23. Ү ү | 35. Я я |
12. К к | 24. Ф ф | |
Дүрэм №2.
Монгол бичиг 35 үсэгтэй. Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж гурав хуваана.
Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
Уушигнаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
Цагаан толгойн үсгийн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг; б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ, ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.
9 comments:
tiim
гүзээлзгэнэ gedeg ugiig zuv bichihgiin duremeer yaj tailbarlah ve?
Хуучин чинь 7 эгшиг байсан биздээ?
Монгол хэлэнд Щ хэрэггүй юм байгаа шдээ
Үндсэн 7 эгшиг
Туслах 6 эгшиг
Ха ха
Ялгахдаа эгшигт гийгүүлэгч заримдаг гийгүүлэгч гэж байгаа юу
Post a Comment