Friday, February 25, 2000

Я-гийн төрлийн үсгүүдийн тухай

Дүрэм №11.
я, е, ё, ю дөрөв бол уг нь гийгүүлэгч эгшиг хоёр авиагаар бүтсэн бүхэл үеийг тэмдэглэх үсэг юм. Үүнийг хавсарсан үсгээр жишээ болгон үзүүлье. (Гийгүүлэгч үсгийг i үсгээр тэмдэглэв.)

я-iа
е-iэ, iө
ё-iо
ю-iу, iү
энэ дөрвөн үсгийг я-гийн төрлийн үсгүүд гэнэ.


Дүрэм №12.
Эр үгийн эхний үед богино и үсгийг бичихгүй, дандаа я-гийн төрлийн үсгийг бичнэ. Жишээлбэл: мянга, пял, янзага, ёс, хялгана гэх мэт.


Дүрэм №13.
Юу, яу, ёу, еү эгшгийг ялгаж бичих нь:
Үгэнд юу мэтээр хэлэгдэх урт эгшгийг юу, яу, ёу, еү дөрвөн янзаар бичнэ.
Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн бол түүнийг солихгүй зөвхөн у, ү эгшиг нэмнэ. Жишээлбэл: хоёр-хоёул, хая-хаяул, оё-оёул, үе-үеүд, бие-биеүд гэх мэт.
Үгийн үндэс нь я, е, ё үсгээр төгссөн биш бөгөөд ю хэлэгдвэл тэр ю үсгийг бичнэ. Жишээлбэл: аюул, Аюуш, оюун, гиюүрэх гэх мэт.

Дүрэм №14.
Я-гийн төрлийн эгшиг өмнөх эгшигтэйгээ нийлж урт эгшиг буюу хос эгшиг болдоггүй, тусгай үе хэвээр байна. Жишээлбэл: байя, хөөе, ная, оё, бие гэх мэт.
Я-гийн төрлийн эгшиг арын эгшигтэй нийлж урт ба хос эгшгийг бүтээнэ. Жишээлбэл: яарах, үеэс, аюул, оёод, оюутан, оёулах, хаяулах, саяын, гоёыг, биеийг гэх мэт.

5 comments:

Anonymous said...

Сайн байна уу? Бүтээгдэхүүн гэдэг үгийн бүтээгдхүүн гэж бичдэг болсон гэсэн үнэн үү? Уул нь үйл нэрийн х байх шиг байхын яагаад эгшиггүй бичдэг болсон юм болоо?

Unknown said...

сайн байна уу? УГТ+Я= УГТАЯ
УГТЪЯ аль нь зөв болохыг хэлж өгөөч

Unknown said...

Угтъя

Unknown said...

баталъя юмуу баталая юмуу



emunkhzaya said...

Угтъя