Sunday, October 19, 2014

Үндэсний Дата Төвийн 5 жилийн ойн мэндчилгээ

Үндэсний Дата Төв УТҮГ-ын Захирал, З.Энхболд

Үндэсний Дата төв 4 чиг үүргээр үндсэн өөрчлөлтүүдийг хийж байгаа. Анх бол мэдээлэл хадгалдаг цахим архивын хэлбэртэй байдаг байсан бол дараа нь бол мэдээллийг "үүрлүүлдэг" хостинг хэлбэртэй байж байгаад, одоо бол мэдээлэл солилцдог exchange хэлбэрээр ажиллаж байгаа. Бидний шинэ зорилго маань бол ойрын ирээдүйд мэдээллийн "цэгцэрсэн тогтолцоо"-т big data хэлбэрээр ажиллахаар зорьж байна...

2014 оны 9-р сарын байдлаар 1946 төрийн систем, 294 хувийн хэвшилд үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь Дата ценртийн үйл ажиллагааны 87% нь төрд "цахим засаглал" хэлбэрээр хүрч байна.

Засгийн газрын 2013 оны 6-р сарын 13 өдрийн 212-р тогтоол дээр бол "бүх төрийн байгууллагуудын мэдээллийг big data хэлбэррүү шилжүүлэхийн тулд Дата Төв дээр цуглуулах" тухай байдаг. Одоогоор 9 том төрийн байгууллагын 5TB мэдээллийг цуглуулчихсан байгаа.
Дата төв нь 2013, 2014 онд хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлсэн байдаг. Одоогийн байдлаар 1.5TB түр санах ойтой, 150ТВ hard disk-тэй, гадаад интернет гарц 22GB/сек байна.
Дата төвийн шинэ чиг үүрэг: 21-р зуун бол мэдээллийн зуун, маш хурдтай өсөн нэмэндэж буй хэрэгцээ шаардлагад тулгуурлан, Дата Төв маань хурдтайгаар хөрөнгө оруулалт татаж өөрийнхөө хүчин чадлыг нэмэж байгаа. Нийт 52 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг, бүгдээрээ залуучууд, байнга шинийг эрэлхийлж, байнга шинэ технологийг суралцдаг болохоор маш эрчимтэйгээр Дата төв маань хөгжиж байгаа гэж хэлэхэд таатай байна...


https://www.youtube.com/watch?v=Ui30cEKEq28