Дүрэм №31.
Эр үгэнд орсон зарим гийгүүлэгчийг уг хэлэгдвэл зохих байраас нь урагшлуулах, тагнайшуулах зэргээр хэлэхийг зөөлрүүлэх гэнэ. Жишээлбэл: бар-барь, хол-холь, ам-амь, зах-захь, тав-тавь гэх мэт.
Эм үгийн гийгүүлэгч үсгүүд угаас тагнайшиж зөөлөн хэлэгддэг тул түүнд зөөлний тэмдгийг зөөлрүүлэх үүрэгтэй хэрэглэхгүй.
Зөөлөрсөн дан гийгүүлэгчийн ард зөөлний тэмдгийг бичнэ. Хэрэв давхар гийгүүлэгч зөөлөрвөл түүний ард “и” бичнэ. Жишээлбэл: морь, тахь, хонь, архи, орхи, тамхи, болхи, солби, дорви, анги гэх мэт.
Дүрэм №32.
Зөөлний тэмдгийн солигдох нь:
1. Зөөлний тэмдгийн дараа үндсэн эгшиг (а, о, у, и) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: боль-болиод, дохь-дохио, захь-захиа, сургууль-сургуулийн, харь-хариу гэх мэт.
2. Зөөлний тэмдгийн дараа эгшигт гийгүүлэгч (в, г, л, м, н, р) орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: морь-моринд, соль-соливол, ярь-яриг, барь-баримт, сахь-сахилаа, тахь-тахина гэх мэт.
3. Зөөлний тэмдгийн дараа үйлт нэрийн ирээдүй цагийн –х нөхцөл орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: тавь-тавих, ярь-ярих, ань-аних, холь-холих, хумь-хумих гэх мэт.
4. Заримдаг гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа дахин заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдгийг сольж и болгоно. Жишээлбэл: зохь-зохис, захь-захидал, сахь-сахиж, боть-ботид гэх мэт.
Дүрэм №33. Зөөлний тэмдгийн үл солигдох нь:
1. Зөөлний тэмдгийн дараа туслах эгшиг (я, ё) орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барья, сахья, сольё, дохьё гэх мэт.
2. Эгшигт гийгүүлэгчийг зөөлрүүлсэн зөөлний тэмдгийн дараа заримдаг гийгүүлэгч орвол зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: барь-барьдаг, барьц, барьзна, амьтан, шуугьж, хальсан гэх мэт.
3. Хоёр үгнээс бүтсэн үгэнд зөөлний тэмдэг хэвээр байна. Жишээлбэл: Дарьбазар, морьгүй гэх мэт.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
byarlalaa zunduu yum medej avlaa :)
Я порекомендую всем, кто ищет бизнес-ссуду, мистеру Бенджамину, который помог мне с ссудой в четыре миллиона долларов, чтобы начать свой бизнес, и это было быстро. Когда они получали ссуду, было удивительно, насколько легко с ними было работать. Процесс был быстрым и безопасным. это определенно был положительный опыт. избегайте мошенников здесь и свяжитесь с мистером Бенджамином. 247officedept@gmail.com. whatsapp ... + 19893943740. если вы ищете бизнес-кредит.
Post a Comment