Friday, May 21, 2010

iPhone jailbroken - first day

Утсаа шоронгоос суллаад анхны өдөр...

Хамгийн түрүүнд монгол гарын хөтөч суулгасан. Өөрөө оролдоод ухаад байсан юм алга. Buyak бэлэн сайхан ЗААВАР бэлдээд тавьчиж.



Анддаа талархжийнаа... Холхи газраас торолзон харагдах Ө, Ү үсэгтэйгээ сая нэг золгож цэнгэлийн манлай боллоо... гэснээс энэ Ө, Ү үсэг гэж хайр татсан, бас уур хүргэсэн үсэг байна шүү. Хөөрхий энэ хоёр байгаагүй бол бидний хэдэн улс ур чадвараа сорьж, толгой гараа ажиллуулах хэрэг алга... бэлэн орос гарын хөтөч суулгаад л "бид орос цагаан толгой хэрэглэдийн" гээд л явна шүү дээ... гэснээс өөрийн хэл, бичиг байхгүй бол ч тусгаар улс гэж байхгүй л юм байна даа, тэр тусмаа оюун санааны хөгжил... Бид нар монгол бичгээ албан ёсны бичиг болгоцон байсан бол манай нээлттэй эхийнхэн нилээд өндөр түвшинд гарчихсан байх байж...

Hello Darwin!

Энэ Дарвин, үнэн гоё залуу шүү. Урьд нь би түүнийг зурагтаар л хардаг байсийн... Алдарт Хазсан Алим өвөөгийн ач хүү л дээ... тэгээд саяхнаас, ер нь бол яг тодорхой хэлэх юм бол түрүү жилийн 12 сарын 23-наас дотно танилцсан гэж байгаа... Анхандаа би нэг их тоогоогүймөө, яагаад гэвэл хөөрхий шоронд байсийн, гэхдээ л хар гонжоомтойгоо сайхан залуу байсан... Тэгээд хүлээж, хүлээж сая нэг юм тэрнийгээ шоронгоос суллаж авлаа... ёстой их хүлээсээн... урьд нь нэг удаа оргуулах гээд бүтээгүй... Одоо харин би үнэхээр аз жаргалтай байна. Сайнуу Дарвин, чи бид хоёр ингээд дурлалт хосууд боллоо!



за одоо энийг нэг унш даа...
(2 өдрийн өмнөх бичлэг)

Хүлээж хүлээж сая нэг iPhone-оо jailbreak хийлээ... Анх авсан утас маань 3.1.2-той ирсийн, тэрийг нь оролдож байгаад бүр аскуу болгоод яалт ч гүй restore хийгээд, тэгээд 3.1.3-тай болчоод хүлээгээл байсан хүлээгээл байсан... сая гэнэт санаад нэт-дсэн чинь Spirit гээд софт гарсан байна... худалч хүнд 30сек л боллоо... Jailbreak хийчээд 30мин болжийна ;)

Үнээр аз жаргалтай байна. Сайнуу Дарвин, чи бид хоёр ингээд дурлалт хосууд боллоо!

Tuesday, May 18, 2010

Google Android Монголд!

Доорх мэдээллийг ICTA-н веб хуудаснаас авсан болно. Бүрэн эхийг ЭНЭ хуудаснаас үзнэ үү!

Одоо та бүхний анхаарлыг Монголд Андройдыг хэрхэн хөгжүүлж байгаа талаар анхаарлаа хандуулахыг хүсье.

Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбооны технологийн салбарын 88 жилийн ойг угтан "Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентын хөгжүүлэлт" сэдэвт уралдааныг оюутан, залуучууд болон програм хөгжүүлэгчдийн дунд 2009 оны 6-р сарын 8-ны өдрөөс 7-р сарын 20-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай зарласан бөгөөд уралдаанд нийт 8 багийн 13 бүтээл ирүүлсэн юм.


Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг танилцуулъя:

Багийн нэр

Багийн гишүүд

application-ны нэр

Platform

1.

Togtokhbayar&Ulsbold

Тогтохбаяр, Улсболд

Blog reader

iPhone OS

2.

Mobicom

Г.Батбэх, Т.Батбилэг

Aялалын хөтөч

android OS

3.

Mobicom

Г.Батбэх, Т.Батбилэг

Алтан тарвага

android OS

4.

Mobicom

Г.Батбэх, Т.Батбилэг

Шатар

android OS

5.

MTC

Б.Доржнамжирмаа, Б.Батхүү

Geo SMS

android OS

6.

Болор

С.Батжаргал, С.Бадрал

Болор толь

iPhone OS

7.

Болор

С.Батжаргал, С.Бадрал

Болор толь

android OS

8.

Лаборатори

Б.Батжаргал, А.Тулга

MonScript

android OS

9.

Online Content

Ш.Жавхлан, Ч.Долгион

Contact Book

android OS

10.

Тататунга

Г.Дагвадорж, Б.Оюунжаргал

UB List

android OS

11.

IT PARK

Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг

Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд

Мумми

android OS

12.

IT PARK

Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг

Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд

Зураг эвлүүлэгч

iPhone OS

13.

IT PARK

Б.Дэлгэр, Ц.Дэлгэрсайхан, Г.Мөнгөнцэцэг

Ч.Од-Эрдэнэ, Ө.Оюунханд

Шагай хаях

android OS


Дараах үзүүлэлтээр дээрх багуудын бүтээлд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн.

Үзүүлэлт

Дүгнэх аргачлал

1.

Програмын бичиг баримт

0-20

2.

Монгол орны онцлогийг харуулсан буюу монгол брэндийн бүтээгдэхүүн байх

0-10

3.

Програмын шинэлэг санаа , шийдэл

0-20

4.

Програмын ажиллагаа

0-35

5.

Програмын хэрэглэгчийг татах чадвар

0-15


Нийт

100


Шүүгчдийн бүрэлдэхүүн:

Ажлын хэсгийн ахлагч
А.Эрдэнэбаатар ШУТИС, КТМС-ийн тэргүүлэх профессор

Нарийн бичгийн дарга
Б.Тамир МШХХТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн

Гишүүд:
Б.Ууганбаяр "Интерактив" ХХК-ийн ерөнхий захирал
Б.Алтангэрэл "Монгол контент" ХХК-ийн ерөнхий захирал
Г.Муратбек МТҮП-ын Инкубаторын албаны ажилтан


01

02

03

04

05

06

07

08


Ямар бүтээл уралдаанд түрүүлсэн бэ?

"Хөдөлгөөнт холбоонд суурилсан онлайн контентийн хөгжүүлэхт" сэдэвт уралдаанд Лаборатори багийн "MonScript" нэртэй Монгол бичгээр SMS явуулдаг бүтээл түрүүлсэн бөгөөд тэд энэхүү бүтээлээ Google Android утсанд зориулан хийсэн юм. Энэ уралдаанд түрүүлсэн багийг МТҮП-аас Google Android утсаар шагнасан юм.

10