За юуны төлөө утсаа jailbreak хийлээ, комманд мөрөнд доторхийг нь ухаж төнхөх хүсэл аяндаа төрнө биз дээ...
Тэгэхээр мэдээж утсан дээр чинь терминал эмулятор хэрэгтэй, эсвэл pc дээр ажиллах терминал хэрэгтэй... утсан дээр суудаг
mobileTerminal гэх мэт терминал байна, гэвч нэг асуудал нь хэрэглэхэд үнэхээр төвөгтэй. iPhone-ы дэлгэцийн талд нь гар маань, нөгөө талд нь терминал. Үсэг нь жижигхэн, комманд гүйцээлт, комманд дахин тоглуулах гэх мэт зүйл байхгүй, нэг үсэг алдвал дахиад л эхнээс нь цохох хэрэгтэй болох юм. pc-нээсээ хандах нь л одоохондоо хамгийн дөхөм байна даа.
PC-нээсээ утсандаа хандах хоёр арга зам байна. Эхнийх нь утсан дээрээ
openssh сервер суулгаад, утсаа утасгүй сүлжээнд холбож, pc-гээ мөн энэ сүлжээнд тохируулаад, ssh-р утасруугаа хандах... нетээс хайхаар энэ аргыг хэрэглэх заавар нилээд гарч ирж байна. Хоёрдугаар арга нь бэлэн байгаа USB кабелаараа дамжуулж утсандаа хандах... энэ хоёр дахь арга сонирхлыг минь татлаа...
Windows pc дээр ажиллах тийм терминал лав одоогоор алга бололтой, ухаандаа төлөөлүүлж хэлэх юм бол
putty дээрээсээ usb кабелаар дамжуулж утсандаа хандах... за энэ ч арай сэрүүдсэн бололтой... гэхдээ нэг ухаарсан зүйл бол Linux pc дээрээ утсаа mount хийгээд, тэгээд ямар ч эмулятор хэрэггүй шууд л комманд мөрөнд ажиллах нь хамгийн эхний алхам юм байна.
Ер нь бол ямар ч Линукс PC дээр утсаа холбоход автоматаар usb camera/
gphoto2 filesystem гэж таних болно. Уг нь бол
gphoto2 нь өөрийн
gphoto2 гэсэн CLI(Command Line Interface)-тэй юм байна лээ, folder болон файлын жагсаалтыг үзэж болох боловч, ядмагхан, native биш... Файлуудыг харуулахдаа доорх байдалтай байна: (
-L тохируулга нь файл browse хийхэд хэрэглэгдэнэ)
[baynaa@localhost Desktop]$ gphoto2 -LThere is no file in folder '/'.There is no file in folder '/store_00010006'.There is no file in folder '/store_00010006/DCIM'.There are 91 files in folder '/store_00010006/DCIM/100APPLE'.#1 IMG_0006.JPG rd 1338 KB 2048x1536 image/jpeg#2 IMG_0007.JPG rd 1423 KB 2048x1536 image/jpeg#3 IMG_0008.JPG rd 1550 KB 2048x1536 image/jpeg#4 IMG_0009.JPG rd 1362 KB 2048x1536 image/jpeg#5 IMG_0010.JPG rd 1682 KB 2048x1536 image/jpeggnocam гэсэн
GnomeVFS интерфейс нь бүрэн хөгжүүлэгдэж дуусалгүй дундаасаа хаягдсан бололтой, gnome2-д нийлүүлэгдээгүй юм билээ.
Үүнээс гадна нилээд дөмөгхөн
FUSE гэж файлсистем байна, түүнийг iPhone/iPod-д зориулсан хувилбар
iFuse гэж гарсан байна. (FUSE дээр суурилсан
sshfs гэсэн хувилбар ч бас байна).
iFuse OpenSuse дээр амархан суучихлаа, харин Fedora/Ubuntu дээр нилээд төвөгтэй суудаг шиг байна... холбоотой сангууд, дагалдах багцууд нь уялдаатай ажиллаж өгөхгүй байгаа бололтой нилээд оролдоод болсонгүй. Суулгаж амжсан хүн байвал мэдлэгээсээ хуваалцаарай.
FreeBSD --> Портс-д хараахан орж амжаагүй
OpenSuse -->
http://software.opensuse.org/search дээрээс ifuse багцыг хайж олооод,
1-Click Install хийхэд болно.
За тэгээд хамгийн сүүлд утсаа mount хийхдээ:
$ifuse iPhone_mount_dirгээд боллоо. Хэрэглэгч чинь
/dev/fuse хөтөч болон iPhone_mount_dir санд хандах эрхтэй байх ёстойг анхаараарай.
OpenSuse 11.2 дээр mount хийсэн байдлыг үзүүллээ. OpenSuse дээр
/dev/fuse хөтчид хандах эрхтэй байхын тулд
operator группын гишүүн, за тэгээд iPhone гэсэн санг өөрийн гэрийн сан дотор үүсгэчихсэн байхад болох биз дээ.
Холбоос:
gphoto2 manual -
http://gphoto.sourceforge.net/doc/manual/what-you-need.htmlifuse project page -
http://www.libimobiledevice.org/fuse for freebsd
http://fuse4bsd.creo.hu/