Friday, February 25, 2000

Ж, Ч, Ш-ийн дараах эгшгийн тухай

Дүрэм №27.
Ж, ч, ш-ийн дараах эгшиг:
1. Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй, а, о, у гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.

2. Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй, и, ө, ү гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.

3. Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.

4. Ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж болно. Жишээлбэл: шаантага, шээзгий, шүүх, хашаа, чанаржуулах, хөгжөөнө гэх мэт.

5 comments:

Anonymous said...

чихэр гэдэг үг яахын?

Unknown said...

эм үгийн ж, ч, ш-ийн дараа богино э эгшиг бичихгүй гээд бичсэн байгаа биз дээ, хичээлээ ойлгож унш...

Unknown said...

явчихыг, явчхаад, үзчихээд, хэлчхээд эдгээр үгийг тайлбарлаад өгдөө

Unknown said...

зэрэгцүүлэн холбох ж,ч

Fremont Electricians said...

Thanks greaat post