Дүрэм №25.
Дараалсан гурван гийгүүлэгчийн гуравдугаар нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг бөгөөд түүний арын ялгах балархай эгшгээр үг төгсгөвөл тэр ялгах эгшиг сонстохгүй тул н ба г-ийн өмнө богино эгшиг бичнэ. Үүнийг дараалсан гурван гийгүүлэгчийн дүрэм гэнэ. Жишээлбэл:
1. Аньсага, бортого, ганзага, жинхэнэ, зулзага, оньсого, турсага, хавтага, харцага, хоромсого, хундага, чагтага, чандага, чогчиго, эрдэнэ, янзага гэх мэт цөөн нэр үг байна.
2. Цаг заах үйл үгийн одоо, ирээдүй цагийн –на, -нэ, -но, -нө нөхцөлийг давхар гийгүүлэгчээр төгссөн үгэнд залгахдаа дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичнэ. Жишээлбэл: манд-на-мандана, мөлх-нө-мөлхөнө, урс-на-урсана, орш-но-оршино гэх мэт.
Дээрх хоёр тохиолдлоос бусад үгэнд балархай эгшгийн дүрмийг зөрчихгүй бол 3 ба 4 гийгүүлэгч дараалан орж болно. Жишээлбэл: урсга, ястны, эмхтгэх, цомхтго, төрөлхтний, эрхтний гэх мэт.
Дүрэм №26.
Дараалсан хоёр гийгүүлэгчийн хоёрдугаар гийгүүлэгч нь хоолойн г, хэлний үзүүрийн н хоёрын нэг байвал түүний өмнө и-ээс бусад балархай эгшиг бичихгүй. Жишээлбэл: авга, алга, тамга, ганга, торго, годгор, хазгар, босго, тошгор, авна, аялна, бодно, маажна, босно, хөшнө гэх мэт.
Хэлний үзүүрийн н буюу хоолойн г-ийн өмнө хэлний үзүүрийн н буюу хоолойн г тохиолдвол завсар нь эгшиг бичнэ. Жишээлбэл: унана, дагана, унага, шанага, багана гэх мэт.
Subscribe to:
Post Comments (Atom)
7 comments:
хэрвээ эрдэс+ж+сэн=эрдэсжисэн гэх үү
"Эмхэтгэх" гэж бичихгүй гэж үү?
С болон Х гийгүүлэгчийн араас орсон Т болон Ч гийгүүлэгч өмнөө эгшиггүй бичигдэнэ
эрсдлийн гэж бичих нь зөв үү
эмхэтгэ, цомхотго, төрөлхтөний гэж бичнэ биз дээ???
Sharingan naruto sasuke sage mode
Post a Comment