Харин SEC506 бол миний суух ангийн нэр. Хайж хайж яг тохирох сургалтыг олж чадлаа. Урамтай байна шүү. Бүтэн зургаан өдөр Юникс төрлийн системийн нууцлал, хамгааллын талаар судлана. Өдөр бүр 9:00-17:00. Өдөр бүр үзсэн материалаасаа шалгалт өгч 6 оноо цуглуулна, нийт 36 оноо. Миний хамгийн их сонирхлыг татаж байгаа зүйл бол, ямар хүмүүс ирэх бол? ур чадвар нь хэр бол? сисадмин хүн юу хийдэг бол? гэхчлэн олон зүйлүүд байна.
Бэлтгэл ажил - Бэлтгэл ажил гэхээр л хувцас хунараа боож баглах гэж ойлгогдох вий дээ, хэхэ. Ер нь ямар нэг ажлыг хийхийн өмнө, төлөвлөгөөгөө гаргана гэдэг чинь л хамаг цаг авдаг ажил байна. 7 сард болох сургалтаа би 4 сараас хайж эхэлснээс хоцрох шахсан шүү. SANFIRE2006 дээр тогтохын тулд нилээд хэдэн өдөр интернет ухаж, харьцуулж, мөн удирдах хүмүүстээ танилцуулсны эцэст шийдсэн. Дараа нь төсөв мөнгөө батлуулах, онгоцны тийзээ захиалах, визний ярилцлаганд орох өдрөө 6 долоо хоногийн өмнө захиалах гэх мэтчилэн аян замд явах хүнд эртнээс төлөвлөх ажил тун их байлаа.
Визээ өчигдөр авсан. Одоо л нэг санаа амар жинхэнэ бэлтгэл ажилдаа орох нь. Laptop requirement гэсэн уртаа гэгч нь мэйл ирж. Redhat эсвэл Fedora заавал суусан байх ёстой, сургалтын турш ашиглагдах заавал суусан байх package-уудын жагсаалт гэхчилэн их л олон зүйл заасан байна. Дассан сурсан Redhat-аа суулгая гэсэн үнэтэй болчиж. Fedora дээр л тунаад байна даа.
Мөн сургалтын дараа завтай өдрөө Washingtond-д байдаг их сургуулиудаар орж танилцах хүсэлтэй байна. UMD (University of Maryland)-д Linux User Group гэж лав байдаг юм байна. Хүмүүстэй нь холбоо барьж уулзах хүсэлтэй байна.