Дүрэм №40.
Нөхцөл үйлийн зэрэгцэх хэлбэрийн –ж, -ч нөхцөлийг үгэнд залгахдаа:
1. Эгшгээр төгссөн үгийн хойно –ж нөхцөлийг бичнэ. Жишээлбэл: хурааж, гүйцээж, манаж, харайж, орхиж гэх мэт.
2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд зөвхөн –ж бичнэ. Жишээлбэл: бодож, хатаж, буцаж, оршиж, дасаж, бялхаж, гацаж, засаж, дуусаж, нисэж гэх мэт.
3. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихэвчлэн –ж бичих боловч хааяа -ч бичих удаа бий:
a) л, м-ийн дараа –ж бичнэ. Жишээлбэл: олж, хамж, нийлж, нэмж гэх мэт.
b) в, г-гийн дараа бараг төлөв –ж бичнэ. Зөвхөн авч, өгч хоёрт -ч бичнэ. Жишээлбэл: хавж, хөвж, сэвж, эгж, бүгж гэх мэт.
c) Урт буюу хос эгшигтэй ганц үетэй бас хоёроос дээш үетэй р-ээр төгссөн үйл үгэнд цөм -ч бичнэ. Жишээлбэл: таарч, тойрч, хөөрч, хуурч, ээрч, хайрч, хагарч, бутарч, дулаарч, хөөрч, самарч гэх мэт.
d) Богино эгшигтэй ганц үетэй р-ээр төгссөн үйл үгэнд их төлөв –ж бичнэ. Жишээлбэл: харж, орж, эрж, тарьж, хөрж, үрж гэх мэт.
Гажилт:
Хүрч, гарч, сурч гэх зэрэг цөөн үг байна.
Энэ нь цаг заах үйл үгийн өнгөрсөн үргэлжилсэн цагийн –жээ, -чээ нөхцөлийг бичихэд нэгэн адил хамаарагдана. Жишээлбэл: хөржээ, хөөрчээ, дусжээ, дуусжээ, оножээ, авчээ гэх мэт.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment