Дүрэм №41.
С үсгээр төгссөн нэг үгэнд үйл үгийн үндэс үүсгэх -д дагаврыг залгахгүй, -т дагаврыг залгана. Жишээлбэл: мөс-мөст-мөстөх, мөхөс-мөхөст, сэвс-сэвст-сэвстэх, тос-тост-тостох, утас-утаст-утастах, хилс-хилст-хилстэх, хомс-хомст-хомстох, хөөс-хөөст, цус-цуст-цустах гэх мэт. Бас үйл үгийн бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн –д, -т дагаврыг залгахдаа мөн энэ дүрмийг баримтална. Жишээлбэл: сонс-сонст-сонстох гэх мэт.
Гажилт:
С үсгээр төгссөн нэг үг хоёр өөр утга илтгэдэг бол мөн үгэнд –д, -т дагаврын алиныг ч залгаж болно. Жишээлбэл: үсдэх, (үснээс шүүрч чангаах), үстэх (үс тогтох буюу үс мэт зүйл бүрхэх), тоосдох (тоос болгох), тоостох (тоостой болох) гэх мэт.
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
хэрвээ бүс гэдэг үгэнд д,т-г залгахад д нь тохирсон сонсогдоод байх юм. яаж бичих үү? бүсэд үү? бүст үү? аан 2утгатай юм байна бүсэд хамааруулсан гэж бичихээр шийдлээ^^
Post a Comment