Friday, February 25, 2000

Заримдаг гийгүүлэгчийн тухай

Дүрэм №17.
Д, т, ж, з, с, ш, ц, ч, х есөн гийгүүлэгч үсэг үгэнд эгшигтэй, эгшиггүй хоёр янзаар бичигдэх тул заримдаг гийгүүлэгч гэнэ.

Заримдаг гийгүүлэгч бол эгшигт гийгүүлэгчийн дараа өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: Ховд, хагд, амт, тэнд, ард, тэвш, багш, булш, зунш, дарш, эзэмж гэх мэт.
Гажилт:
Үйлт нэрийн ирээдүй цагийн х нөхцөлийн өмнө заавал эгшиг бичдэг учир энэ дүрэмд хамаарахгүй. Жишээлбэл: өгөх, явах, олох, хамах, харах гэх мэт.


Дүрэм №18.
Заримдаг гийгүүлэгч нь заримдаг гийгүүлэгчийн дараа орохдоо сүүлчийн заримдаг нь өмнөө буюу хойноо аль хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл: модот, модтод, хожид, хождох, бусад, бусдад, эзэд, батад, ахад, лацад, мөчид, хойшид, буцаж, эцэс, ачит, анжис гэх мэт.
Гажилт:
Заримдаг гийгүүлэгчийн дотроос с, х үсгийн дараа т, ч үсэг өмнө хойноо эгшиггүй орж болно. Жишээлбэл: туст нөхөр, түүхт он, усч хүн, түүхч эрдэмтэн гэх мэт.

7 comments:

Anonymous said...

"орсон+ы" гэдэг үгийг "орсны" гэж бичих ёстой юу? эсвэл "орсоны" гэж бичих ёстой юу? ямар дүрэм байдгийг мэдэх хүн байна уу?

бумбуканы said...

ЭГ+ЗГ тэнцүү ЭГ гээгдэнэ

Unknown said...

4дүгээр ангийн, математик монгол хэлний дасгалын номон дээр "адасга дэвсчхээд" гэж бичсэн байгаа нь буруу юм шиг санагдлаа.Тайлбарлаж өгнө үү?

Unknown said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Орсны

Anonymous said...

Чих+аад⁴=чх

Anonymous said...

гоё мэдээ бна