Дүрэм №54.
Цуваа цэг (...):
1. Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Нэг хүн: Аливаа жижиг юмыг урьд хар хумсны төдий гэж зүйрлэдэг байсан. Энэ зүйрлэл одоо... гээд хэлэх гэтэл нөгөө хүн: Тэр зүйрлэл хуучиржээ гэж хэлэв. гэх мэт.
2. Үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Би чоныг хөөж явтал чоно жалга уруу оров... гэх мэт.
3. Мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэн газарт цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Юу... юунд... шатаах билээ. Миний бод... бодвол эндхийн ар... ард о... олонд тар... тарааж өг ... өгвөл зүй ... зүйтэй гэж хэлмэгц ... гэх мэт.
4. Иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг цуваа цэг тавьж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1925 онд Монголын сэхээтэнд илгээсэн захидалдаа М.Горький бичсэн нь: ... Идэвхтэй зарчим, ухааны шаргуу ажиллагааг илүү үзүүлсэн бөгөөд үргүй чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг ... өргөнөөр харуулсан зохиолыг орчуулах нь чухал гэж сургамжилсан юм. гэх мэт.
5. Шүлгүүдийн мөрүүдийг орхисон буюу үргэлжилсэн зохиолын том бүлэг, их хэсгийг орхисныг үзүүлэх гэвэл цуваа цэгийн оронд мөрлөсөн цэгийг тавина.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment