Sunday, April 16, 2006

Welcome everyone - Миний блогт тавтай морилно уу

Сайн байна уу, Миний нэрийг Лодойсамбын Баянзул гэдэг. 1979 оны 4 сарын 25-нд төрсөн. Стамбулын Богазичи Их Сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Одоо Мобинэт-д систем админаар ажиллаж байна. Надад хийж байгаа ажил маань таалагддаг. Зөвхөн ажлаа хийгээд явахаас гадна, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцаж, өөрийн мэдлэг туршлагыг хуваалцаж, мөн тэднээс суралцах бол миний нэг зорилго юм.

Оюутан байхаасаа Юникс төрлийн үйлдлийн систем дээр ажиллаж эхэлсэн. 2005 оны 4 сараас систем админаар ажиллаж эхэлснээс хойш Юникс төрлийн үйлдлийн систем, нээлттэй эхийн программ хангамж нь миний амьдралын нэг хэсэг болсон.

2006 оны 1 сараас Монголын Юникс Хэрэглэгчдийн холбоо-MUUG-г анх сонирхон сонсч үйл ажиллагаанд нь оролцох болсон. Тэнд би эрч хүстэй, элэгсэг дотно олон залуучуудтай танилцсан юм. Та бүхэн хэрвээ Юникс төрлийн үйлдлийн систем ашигладаг, нээлттэй эхийг программ хангамжийг сонирхон судалдаг бол сар болгон болдог Юникс сонирхогчдийн Beer Party-д хүрэлцэн ирээрэй. Бидний үйл ажиллагааг http://www.mnbsd.org хуудаснаас сонирхож болно.