Friday, February 25, 2000

Эгшиг үсгийн тухай

Дүрэм №3.
Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ.


Дүрэм №4.
Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг.

Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Гэрэл, мандах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.


Дүрэм №5.
Сунгаж удаанаар хэлэх эгшгийг урт эгшиг гэнэ. Урт эгшгийг дөрвөн аргаар тэмдэглэнэ.
- Үндсэн эгшгийг давхарлаж аа, ээ, оо, уу, өө, үү гэж тэмдэглэнэ.
- Я, е, ё, ю эгшгийн дараа үндсэн эгшгийн нэгийг давхарлаж яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү гэж тэмдэглэнэ.
- Зөөлөрсөн гийгүүлэгчийн дараах урт эгшгийг бичихдээ зөөлний тэмдгийг и болгож үндсэн эгшиг нэгийг нэмж иа, ио, иу гэж тэмдэглэнэ. Үндсэн эгшиг гурвыг давхарлаж бичихгүй.
- И эгшгийг уртаар бичихдээ эр үгийн ы, эм үгийн ий гэж ялгаж тэмдэглэнэ. Эр үгийн ы эгшиг дан үсгээр тэмдэглэсэн богино эгшгийн хэлбэртэй боловч урт и эгшиг юм. Эм үгийн ий хос эгшгийн хэлбэртэй боловч урт эгшиг юм. Жишээлбэл: Ардын, ордны, өвлийн дэрсний гэх мэт.


Дүрэм №6.
Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ. Жишээлбэл: Аймаг, ойр, үнэтэй, үйлдвэр, туйл, яйрих, ёйлгор, гуанз, аугаа гэх мэт. Монгол хэлний хос эгшгийг ай, эй, ой, уй, үй, яй, ёй, юй, хааяа уа, ау гэж тэмдэглэнэ. Монгол хэлэнд “өй” гэсэн хос эгшиг хэрэглэхгүй.


Дүрэм №7.
Арван гурван эгшгээс хэлний угт бүтэх а, о, у, я, ё, ю (у), ы долоог эр эгшиг гэнэ.
Хэлний дунд бүтэх э, ө, ү, е, ю (ү) тавыг эм эгшиг гэнэ.
Хэлний үзүүрт бүтэх и, й хоёрыг саармаг эгшиг гэнэ. Эр эгшиг орж бүтсэн үгийг эр үг гэнэ. Эм эгшиг орж бүтсэн үгийг эм үг гэнэ.
Саармаг эгшгээр бүтсэн үгэнд залгавар залгахад эм эгшиг гардаг учир саармаг эгшгээр бүтсэн үгийг эм үгэнд тооцно. Жишээлбэл: ишиг-ишгээр, жил-жилүүд, чийг-чийгтэй гэх мэт.

7 comments:

Unknown said...

Hi uuniig oruulsand bayarlalaa. Bi ene hicheeliig haraad bodlooldoo Angli hel gej soliorch baigaad engiin durmee hurtel medehguigee martsan bna.

Anonymous said...

harin thh orsod surch bgaa nertei mongoloor nom unshihgui hereglehgui mongol heleer buruu bichej bn =(

Zaya said...

Eniig hiisend mash ih bayarlalaa, Anglid 12toigooso amidraad odoo 20toi Mongolooroo zuv bichihiig surahgaad. Tanii ene entry mash ih tus bolj bna

Unknown said...

за худлаа шалтаг угаасаа бичиж чадахгүй байж

Unknown said...

Sain baicgaan uu saihan namarjij bain uu ta bugd ?yun turuund iim saihan cahim Mongol helnii durem baigaad ih olzuurhan talarhaj unshij bainaa muhus minii bie. end neg jishee harlaa Guanz gedeg maani xyatad ug buguud uuniig cainii gazar hemeevel zoxiltoi .Caashid xari ugsiig halj Mongol helnii zoxistoi hereglej hevshiyee Tamin ee.

Unknown said...

Хос эгшиг, урт эгшгийн дүрэм жаахан толгой эргүүлж байна. Нэг үе болж хавсран орсон хоёр өөр эгшгийг хос эгшиг гэнэ.
яа, яу, еэ, еү, еө, ёо, ёу, юу, юү эд нэр тэгээд хоёр өөр эгшиг биш гэж үү? Миний бодлоор дүрмийн тайлбар жаахан буруу байна даа.

Anonymous said...

Mash ih bayrlalaa uneheer heregtei hicheeluud baina.