Monday, October 30, 2006

Yahoo-гийн мэйл ойрд яагаад байнаа

Манай мэйлийн админууд анзаарсан боловуу. Ойрын нэг 7 хоног yahoo-гийн мэйл нэг л сонин байна. Шөнө болохоор явахгүй байгаа юмуу, mail queue дотор шөнө ирсэн мэйлүүд яваагүй харагдаад, тэгээд шалгахаар "Connected to ... but greeting failed. /Remote host said: 451 Message temporarily deferred - 4.16.50/" гэсэн алдаа өгсөн байна. Ажлын цагаар харин зүгээр яваад байх шиг...

Интернэтээс хайсан yahoo-гийнхан бүх IP-г greylist-д оруулсан гэнэ. Санаа нь smtp connection үүсгэхээс эхлээд татгалзах юм байна, дараагийн оролдлого дээр нь харин зөвшөөрөх юм байна. Энэ нь спамаас хамгаалж байгаа арга юм байнаа?! Өөрөөр хэлбэл спамерууд нэг мэйлээ дахин явуулахыг ихэнх тохиолдолд оролддоггүй юм байхаа... Бодвол тэр том компанийхан бодож төлөвлөж байж л ийм алхам хийсэн байх, гэхдээ л асуудлыг улам хүндрүүлээд байх шиг...

Одоо тэгээд яах вэ? Yahoo-гийн нэг ийм заавар байна.
http://help.yahoo.com/help/us/mail/defer/defer-01.html

Гэхдээ л асуудал тун бүрхэг байна. Yahoo-гийнхан явуулсан мэйлэнд хариу өгнө ч гэж байхгүй, урьд нь энгийн мэйлүүд Bulk-руу орчихоод байна гэж нилээд олон form бөглөж, мэйл явуулж байсан. Ганц л хариу байхгүй... Дахиад л баахан хайлаа, DomainKey-н сураг гарч байна. Domainkey-г хэрэгжүүлнэ гээд л яригдаад байсан, ганцхан өдөр ингээд л хэрэгжүүлчдэг юм боловуу.

Манай админуудад санаа оноо байнуу?