Дүрэм №61.
Урт зураасыг хэрэглэх (—):
1. Өгүүлэгдэхүүний илтгэцийн үүргээр хэрэглэнэ. Жишээлбэл: Багш Дорж—Дулам Зоригт нарт шинэ дуу заав. Говийн тэмээ адуу хонь ямаа—сарлагийг хараад үргэдэг юм гэх мэт.
2. Өгүүлэхүүн гишүүн өгүүлбэр илтгэцгүй байвал урт зураас тавина. Жишээлбэл: Зуны ид халуун цаг—долдугаар сар гарлаа гэх мэт.
3. Нийлмэл өгүүлбэрийн нэг нь нөгөөгийн шалтгаан үр дагавар нэмэлт дүгнэлт чанартай бол хооронд нь урт зураасыг тавьж болно. Жишээлбэл: Уулыг өндөр гэж бүү ай—давъя гэвэл давна. Усыг гүн гэж бүү ай—гаталъя гэвэл гатална гэх мэт.
4. Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд урт зураас тавина. Жишээлбэл: XV—XX зууны үе, (15-аас 20-р зууны үе), Улаанбаатар—Москва хүрэх зам (Улаанбаатараас Москва хүрэх зам), 10—20 мянган төгрөг (арав хорин мянган төгрөг) гэх мэт.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment