Friday, February 25, 2000

Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын тухай

Дүрэм №38.
Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл:
1. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, ажилла, төлөвлө, амла, тугалла, сумла гэх мэт.

2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал гэх мэт.

Гажилт:

Хэрэв –л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал –л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс-үндэслэ, хавтас-хавтасла, идэш-идэшлэ, холтос-холтосло гэх мэт.

3. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг и болгоод –л дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь-цохил, барь-барил, хань-ханил гэх мэт.

4. Эгшгээр төгссөн үгэнд –л дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол, цай-цайл, хөө-хөөл гэх мэт.

Нэр үгийн –л дагавар энэ 38-р зүйлд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-аврал, -авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт.

4 comments:

Ц.Уртнасан said...

Их баярлалаа. Гажилт гэснийг сайн ойлгосонгүй. Тайлбарлаад бичээд өгч болох уу?

Altjin said...

Гажилт гэдэг нь заримдаа энэ дүрэм үйлчилдэггүй тохиолдлыг хэлж байна.

Unknown said...

аяга-л=аягал болох уу?

Anonymous said...

Gajilt gedeg ni zarim uyd uylchilehgui bgiig henle