Сайн байна уу, Миний нэрийг Лодойсамбын Баянзул гэдэг. 1979 оны 4 сарын 25-нд төрсөн. Стамбулын Богазичи Их Сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Одоо Мобинэт-д систем админаар ажиллаж байна. Надад хийж байгаа ажил маань таалагддаг. Зөвхөн ажлаа хийгээд явахаас гадна, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцаж, өөрийн мэдлэг туршлагыг хуваалцаж, мөн тэднээс суралцах бол миний нэг зорилго юм.
Оюутан байхаасаа Юникс төрлийн үйлдлийн систем дээр ажиллаж эхэлсэн. 2005 оны 4 сараас систем админаар ажиллаж эхэлснээс хойш Юникс төрлийн үйлдлийн систем, нээлттэй эхийн программ хангамж нь миний амьдралын нэг хэсэг болсон.
2006 оны 1 сараас Монголын Юникс Хэрэглэгчдийн холбоо-MUUG-г анх сонирхон сонсч үйл ажиллагаанд нь оролцох болсон. Тэнд би эрч хүстэй, элэгсэг дотно олон залуучуудтай танилцсан юм. Та бүхэн хэрвээ Юникс төрлийн үйлдлийн систем ашигладаг, нээлттэй эхийг программ хангамжийг сонирхон судалдаг бол сар болгон болдог Юникс сонирхогчдийн Beer Party-д хүрэлцэн ирээрэй. Бидний үйл ажиллагааг http://www.mnbsd.org хуудаснаас сонирхож болно.
Sunday, April 16, 2006
Sunday, April 09, 2000
sample capi.conf file
For Diva 4-BRI Card with 2 BRI lines connected...
[general]
nationalprefix = 0
internationalprefix = 00
rxgain = 0.8
txgain = 0.8
ulaw=yes;
[4BRI-1]
isdnmode = msn
incomingmsn = *
controller = 1
group = 1
softdtmf = on
relaxdtmf = on
faxdetect = off
accountcode = 4BRI-1
context = capi-in
echocancelold = yes
devices = 2
[4BRI-2]
isdnmode = msn
incomingmsn = *
controller = 2
group = 1
softdtmf = on
relaxdtmf = on
faxdetect = off
accountcode = 4BRI-2
context = capi-in
echocancelold = yes
devices = 2
[4BRI-3]
isdnmode = msn
incomingmsn = *
controller = 3
group = 1
softdtmf = on
relaxdtmf = on
faxdetect = off
accountcode = 4BRI-3
context = capi-in
echocancelold = yes
devices = 2
[4BRI-4]
isdnmode = msn
incomingmsn = *
controller = 4
group = 1
softdtmf = on
relaxdtmf = on
faxdetect = off
accountcode = 4BRI-4
context = capi-in
echocancelold = yes
devices = 2
[general]
nationalprefix = 0
internationalprefix = 00
rxgain = 0.8
txgain = 0.8
ulaw=yes;
[4BRI-1]
isdnmode = msn
incomingmsn = *
controller = 1
group = 1
softdtmf = on
relaxdtmf = on
faxdetect = off
accountcode = 4BRI-1
context = capi-in
echocancelold = yes
devices = 2
[4BRI-2]
isdnmode = msn
incomingmsn = *
controller = 2
group = 1
softdtmf = on
relaxdtmf = on
faxdetect = off
accountcode = 4BRI-2
context = capi-in
echocancelold = yes
devices = 2
[4BRI-3]
isdnmode = msn
incomingmsn = *
controller = 3
group = 1
softdtmf = on
relaxdtmf = on
faxdetect = off
accountcode = 4BRI-3
context = capi-in
echocancelold = yes
devices = 2
[4BRI-4]
isdnmode = msn
incomingmsn = *
controller = 4
group = 1
softdtmf = on
relaxdtmf = on
faxdetect = off
accountcode = 4BRI-4
context = capi-in
echocancelold = yes
devices = 2
Friday, February 25, 2000
Дэс дарааллыг тэмдэглэх тухай
Дүрэм №64.
Дэс дарааллыг тэмдэглэх нь:
Аливаа тоочсон зүйлийн дарааллыг тоогоор буюу цагаан толгойн үсгээр дугаарлаж бичнэ. Хэд хэдэн давхар дарааллыг тэмдэглэхдээ эхлээд ром тоогоор, түүний доторх дугаарлалын тоог мөн цифрээр, цагаан толгойн үсгийн дарааллаар тус тус дугаарлана.
Ром тоог зөвхөн дэс дараалал заахад хэрэглэх бөгөөд цэггүй бичнэ. Жишээлбэл: XX зуун, V бүлэг гэх мэт.
Дугаар гэсэн үгний оронд номерын тэмдэг ¹-ыг хэрэглэж болно. Жишээлбэл: Энэ хүний паспорт болбол 1983 онд олгосон ¹272505 гэсэн номертой болно гэх мэт:

Зүйлийн тэмдгийг хэрэглэх тухай - (§)
Дүрэм №63.
Зүйлийн тэмдэг (§):
Дүрэм, заавар, ном зохиолд § гэсэн зүйлийн тэмдгийг хэрэглэнэ. Жишээлбэл: §65 гэснийг 65-р зүйл гэж уншина. Эсвэл зүйл 65 гэж уншиж болно. Манай тохиолдолд ¹ . . гэж тэмдэглэснийг анхаарна уу.

Таслалтай зураасыг хэрэглэх тухай - (, —)
Дүрэм №62.
Таслалтай зураасыг хэрэглэх (, —):
Зараа сохор номин зэрэг шавьж идэгчид; хэрэм минж туулай хулгана зэрэг мэрэгчид; чоно баавгай бар суусар зэрэг араатан; үхэр хонь ямаа буга гахай зэрэг ац туурайтан; морь илжиг зэрэг битүү туурайтан, —цөм сүүн тэжээлт амьтан болно.

Урт зураасыг хэрэглэх тухай - (—)
Дүрэм №61.
Урт зураасыг хэрэглэх (—):
1. Өгүүлэгдэхүүний илтгэцийн үүргээр хэрэглэнэ. Жишээлбэл: Багш Дорж—Дулам Зоригт нарт шинэ дуу заав. Говийн тэмээ адуу хонь ямаа—сарлагийг хараад үргэдэг юм гэх мэт.
2. Өгүүлэхүүн гишүүн өгүүлбэр илтгэцгүй байвал урт зураас тавина. Жишээлбэл: Зуны ид халуун цаг—долдугаар сар гарлаа гэх мэт.
3. Нийлмэл өгүүлбэрийн нэг нь нөгөөгийн шалтгаан үр дагавар нэмэлт дүгнэлт чанартай бол хооронд нь урт зураасыг тавьж болно. Жишээлбэл: Уулыг өндөр гэж бүү ай—давъя гэвэл давна. Усыг гүн гэж бүү ай—гаталъя гэвэл гатална гэх мэт.
4. Цаг, зай, тооны хязгаарыг нэрлэсэн хоёр үгийн хооронд урт зураас тавина. Жишээлбэл: XV—XX зууны үе, (15-аас 20-р зууны үе), Улаанбаатар—Москва хүрэх зам (Улаанбаатараас Москва хүрэх зам), 10—20 мянган төгрөг (арав хорин мянган төгрөг) гэх мэт.

Богино зураасыг хэрэглэх тухай - (-)
Дүрэм №60.
Богино зураасыг хэрэглэх (-):
1. Үгийн хагасыг нөгөө мөрт шилжүүлэхэд мөрийн эцэст үлдсэн хагас үгийн ард богино зураасыг тавина.
2. Олон хэрэглэдэг зарим үгийг эх адгийн үсгээр хураахад богино зураас тавина. Жишээлбэл: Доктор д-р, нөхөр н-р, 10-р гэх мэт.

Хаалтыг хэрэглэх тухай - (( ) [ ])
Дүрэм №59.
Хаалт (( ) [ ]):
1. Дүгрэг хаалт, дөрвөлжин хаалт гэж хоёр зүйлийн хаалт хэрэглэнэ. Өгүүлбэрийн дотор тайлбар тодорхойлолт нэмэлт ажиглалт зэрэг үг өгүүлбэрийг хаалт дотор бичнэ. Жишээлбэл: Ангууч програм нь олон газар (аж ахуйн нэгж, пүүс компанийн бичиг хэргийн ажилтнууд, оюутнууд зэрэг) хэрэгцээтэй болох нь зайлшгүй гэх мэт.
2. Илтгэгчийн үгийг сонсогчид ямраар үзсэн, яасан тухай тэмдэглэлийг хаалтад хийнэ.
3. Дүгрэг хаалтыг өмнөх үгийн тайлбар болгож хэрэглэдэг бол дөрвөлжин хаалтыг нэмэлт оруулга үгэнд хэрэглэнэ. Жишээлбэл: Гадаад хэлийг гэнэт дайрч [хэдхэн хоногийн дотор] сурахад хэцүү, харин, тогтмол чармайвал сурахад хялбар гэх мэт.

Хашилтыг хэрэглэх тухай - (< > “ “)
Дүрэм №58.
Хашилт (< > “ “):
1. Шууд хэлсэн хөндлөнгийн үгийг хашилтад хийнэ. Жишээлбэл: 1846 онд К.марксын хэлсэн нь: “Ажилчин анги ... эвлэлийг бий болгоно.” гэх мэт.
2. Аливаа үгийг ерийн утгаар биш, онцлон заасан буюу егөөдсөн утгаар хэрэглэвэл хашилтад хийнэ. Жишээлбэл: Мөн ч “гавшгай” ажилладаг хүн байна даа гэх мэт. Үүнд “гавшгай” гэсэн нь чухамдаа гавшгай биш гэсэн санааг илтгэжээ.
3. Ном зохиол, сонин сэтгүүл, онгоц хөлөг, үйлвэр нэгдэл, албан байгууллага зэргийн болзож оноосон нэрийг их төлөв хашилтад хийнэ.
Тэмдэглэх нь
- Дээр дурдсан зүйлийн ерийн нэрийг хашилтгүй бичнэ.
- Зохиолын зүүлт ба номын бүртгэлд зохиолын нэрийг зохиогчийн нэрийн хойно хашилтгүй бичнэ.
- Олонд алдаршсан зарим ном, сонин зэргийн оноосон нэрийг заримдаа хашилтгүй бичнэ. Жишээлбэл: Монголын Нууц Товчоо, Гэсэрийн тууж гэх мэт.

Цэгтэй таслалыг хэрэглэх тухай - (;)
Дүрэм №57.
Цэгтэй таслалыг (;) хэрэглэх нь:
1. Таслалтай олон зэрэгцсэн гишүүнийг утгаар нь ангилахын тулд цэгтэй таслал хэрэглэнэ. Жишээлбэл: Ертөнц гэхэд: газар дээрх уул, ус, шороо чулуу; хүн амьтан, мод ургамал, ан гөрөөс цөм орно.
2. Өгүүлбэрийн зэрэгцсэн олон гишүүн нь тоо дугаартай боловч бүтэн өгүүлбэр биш байвал эцэст нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Орон сууц хөлслөн авагчид нь:
- Төлбөрөө төлөх;
- Орон сууцны ариун цэврийг сахих;
- Засварыг цаг тухайд хийх;
гэх мэт.
3. Хэлбэрийн хувьд биеэ даасан өгүүлбэрүүд-утгын хувьд нягт холбоотой байвал хооронд нь цэгтэй таслал тавина. Жишээлбэл: Манай аргал бороонд их норжээ; нар гараасай; аргал хатаах сан.

Таслалыг хэрэглэх тухай - (,)
Дүрэм №56.
Таслал (,):
Таслал тавихгүй бол өгүүлбэрийн утга хувирах буюу бүрхэг болох газарт таслал заавал тавина.
Таслалыг хэрэглэх нь:
1. Зэрэгцсэн гишүүн хэд хэдэн үг, хоршоо үгээр бүтсэн бөгөөд таслал тавихгүй бол утга бүрхэгдмээр байвал хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Талд олон хонь, цөөн адуу, хэдэн үхэр бэлчиж байна. Хойд авдрыг нээвэл: Хуйгаар торго, хунзаар цай, хулсан лимбэ, хуур ятга, бийр янтай, бичиг данс, шагай шатар, хашлага сум, эрийн зодог, эвийн цавуу морины хусуур, хур сүүлийн боолт хүртэл цөм бүрэн, түүнийг мялаая гэх мэт.
Хэрэв зэрэгцсэн зарим гишүүд нь нэг үгээр ба хэд хэдэн үгээр холилдон бүтсэн бол нэг үгээр бүтсэн зэрэгцсэн гишүүнийг таслалгүй бичиж болно.
2. Таслалыг урт өгүүлбэрийг хэсэглэн уншихын тул бичих ба бас нөхцөл үйл өгүүлэхүүн нь өмнөх хойдох аль үгэнд холбогдож байгааг харуулахын тулд тавина. Жишээлбэл: Дарга ирж, байгаа хүмүүсийг хуралдуулав. Дарга-ирж байгаа хүмүүсийг хуралдуулав. Арслан-Туулын хөвөөнд очоод, усанд орж байгаа Дуламтай дайралдав. Арслан-Туулын хөвөөнд очоод усанд орж байгаа Дуламтай дайралдав. гэх мэт.
3. Зарим дэд гишүүн нь дараагийн үгэнд шууд холбогдохгүй нэг буюу хэдэн үгийг алгасаж өөр үгэнд холбогдох бол таслал тавина. Жишээлбэл: Өчигдөр, таны авчирсан номыг уншив. Өчигдөр таны авчирсан номыг уншив. Модчин-Хэнтийн салбар уулнаас мод огтлох, цахилгаан хөрөөгөөр банз зүсэх, сүүний заводад хэрэглэх торх хийх зэрэг ажлыг хийж байна. Үүнд огтлох, зүсэх, хийх зэрэг үг нь ажлыг гэдэг үгийн тодотгол бөгөөд таслалгүй бол огтлох нь цахилгаан хөрөөний тодотгол, зүсэх нь сүүний тодотгол шиг болно.
4. Нийлмэл өгүүлбэрийн өгүүлэхүүн нь үйлт нэр буюу нэр үгийн аймгийн үг байвал дараах үгийн тодотгол мэт болох учир таслал тавина. Жишээлбэл: Нэгдлийн хонийг би өчигдөр хариулсан, аав өнөөдөр хариулаад сая ирсэн, ижий маргааш хариулна. гэх мэт.
5. Өгүүлбэрийн төгс өгүүлэхүүний дараа дэд гишүүн орвол хооронд нь таслал тавина. Жишээлбэл: Би авлаа шүү, энэ номыг чинь гэх мэт.
6. Хандсан үг, оруулсан үг, аялга үгийг өгүүлбэрийн эхэнд бичвэл ард нь, дунд бичвэл хоёр талд нь, эцэст бичвэл өмнө нь таслал тавина. Жишээлбэл: Хөгшин ижий нь, бусдаас сонсоход, охиноо мөрөөдсөөр өвчтэй болох шахаж гэнэ. Охин нь, сээтгэнүүр гайхал, эхдээ нэг ч захидал бичээгүй хоёр жил боллоо. Би ногоотой хоолонд махнаас илүү дуртай, үнэнээ хэлэхэд гэх мэт.
Таслалыг сайн бодож оновчтой тавихгүй бол өгүүлбэрийн утгыг тодорхой болгохгүй, харин ч бүрхэг болгож таслал тавьсан тавиагүй хоёр адилхан болно. Жишээлбэл: Дондог ууланд гарч жимс түүж яваад хүйтэн бороонд нэвт орж чичирж байгаа хүүхдийг үзэв гэсэн энэ өгүүлбэрийн нөхцөл үйл үг бүрийн ард таслал тавибал дөрөв таван янзаар ойлгогдох болно. Хэрэв гарч гэдгийн ард таслал тавибал Дондог ууланд гарч яваад хүүхдийг үзсэн ба тэр хүүхэд жимс түүж яваад бороонд нороод чичирч байсан тухай өгүүлжээ. Энэ мэт нэг таслалыг түүж яваад гэдэг үгийн дараа тавихад өөр утгатай болно.

Давхар цэгийг хэрэглэх тухай - (:)
Дүрэм №55.
Давхар цэг (:):
1. Аливаа хүний хэлсэн үг, бодол санаа зэргийг бичихдээ өмнө нь өгүүлэгч, бодогч эзний дараа давхар цэг тавиад уг хөндлөнгийн үгийг хашилтад бичнэ. Жишээлбэл: Багш: “Хичээлээ эхэлье” гэж сурагчдад хэлэв.
Давхар цэгийн дараа хашилтын оронд урт зураасыг хэрэглэж болно. Ингэвэл гол төлөв догол мөрөөс эхэлж бичнэ. Жишээлбэл: Багш:
- Хичээлээ эхэлье гэж сурагчдад хэлэв.
2. Аливаа тоочин хэлэх зүйлийн өмнө хамтатгасан буюу угтсан утгатай (жишээ нь, жишээлбэл, тухайлбал, үлгэрлэвэл, нэрлэвэл зэрэг) үг байвал давхар цэг тавина. Жишээлбэл: Жишээ нь: гэх мэт

Цуваа цэгийг хэрэглэх тухай - (...)
Дүрэм №54.
Цуваа цэг (...):
1. Өгүүлбэр төгсөөгүй буюу өгүүлбэрийн дунд хэлэлгүй орхисон үгийн оронд цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Нэг хүн: Аливаа жижиг юмыг урьд хар хумсны төдий гэж зүйрлэдэг байсан. Энэ зүйрлэл одоо... гээд хэлэх гэтэл нөгөө хүн: Тэр зүйрлэл хуучиржээ гэж хэлэв. гэх мэт.
2. Үг өгүүлбэр төгссөн боловч зохиогч санаагаа бүрэн гаргаж чадаагүй дутуу орхисон гэж үзвэл цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Би чоныг хөөж явтал чоно жалга уруу оров... гэх мэт.
3. Мэгдэж түгдэрсэн буюу ээрч түдгэлзсэн газарт цуваа цэгийг тавина. Жишээлбэл: Юу... юунд... шатаах билээ. Миний бод... бодвол эндхийн ар... ард о... олонд тар... тарааж өг ... өгвөл зүй ... зүйтэй гэж хэлмэгц ... гэх мэт.
4. Иш татсан зүйлд энд тэндээс орхисон бол тэр орхисон газрыг цуваа цэг тавьж тэмдэглэнэ. Жишээлбэл: 1925 онд Монголын сэхээтэнд илгээсэн захидалдаа М.Горький бичсэн нь: ... Идэвхтэй зарчим, ухааны шаргуу ажиллагааг илүү үзүүлсэн бөгөөд үргүй чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг ... өргөнөөр харуулсан зохиолыг орчуулах нь чухал гэж сургамжилсан юм. гэх мэт.
5. Шүлгүүдийн мөрүүдийг орхисон буюу үргэлжилсэн зохиолын том бүлэг, их хэсгийг орхисныг үзүүлэх гэвэл цуваа цэгийн оронд мөрлөсөн цэгийг тавина.

Анхаарлын тэмдгийг хэрэглэх тухай - (!)
Дүрэм №53.
Анхаарлын тэмдэг (!):
1. Сэтгэл ихэд хөдлөн хэлсэн (анхааруулах) өгүүлбэрийн эцэст анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Монгол улс мандтугай! Онгоц ирлээ ээ! гэх мэт.
2. Сэтгэл ихэд хөдөлж хэлсэн хандсан үг, аялга үгийн дараа анхаарлын тэмдэг тавина. Жишээлбэл: Нөхөд өө! Амласан ашгаа олохын тулд хүчээ дайчлая! Ээ гялай! Манай компани ялжээ! гэх мэт.

Асуултын тэмдгийг хэрэглэх тухай - (?)
Дүрэм №52.
Асуултын тэмдэг (?):
1. Асуусан өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавина. Хэрэв асуусан утгатай хэд хэдэн үг, өгүүлбэр дараалан орвол тэрхүү үг өгүүлбэр тус бүрд асуултын тэмдэг тавьж болох ба эсвэл өгүүлбэрийн хооронд таслал тавьж өгүүлбэрийн эцэст асуултын тэмдэг тавьж болно. Жишээлбэл: Энэ номыг та уншсан уу? Үгүй юү? Уншсан бол танд ямар санагдав? Энэ номыг та уншсан уу, үгүй юү, уншсан бол ямар санагдав? гэх мэт.
2. Иш татсан зүйлд зарим нь эргэлзээтэй буюу бүрхэг санагдвал өгүүлбэр дотор асуултын тэмдгийг хаалтад тавьж болно. Жишээлбэл: Доржийн хэлсэн нь: “
Бэлчээрийн өвсний сөлтэй эсэхийг мэдэхийн тулд хэдэн ширхэг өвсийг шатааж үзэх хэрэгтэй. Өвс шатаад хар өнгөтэй болбол сөлтэй байна. Хөх өнгөтэй өвс (?) бол сөлгүй байна” гэх мэт.
3. Бусдын шууд асуусан үгийг өгүүлбэрийн дотор оруулан бичихэд мөн асуултын тэмдэг тавина. Жишээлбэл: Багш сурагчдаас “Хичээлээ бэлтгэсэн үү?” гэж асуугаад сурагчдын бэлтгэсэн даалгаврыг шалгаж эхлэв. гэх мэт.

Цэгийг хэрэглэх тухай - (.)
Дүрэм №51.
Цэг (.):
1. Хүүрнэсэн өгүүлбэрийн эцэст цэг тавина. Жишээлбэл: Нар гарав. Монгол хүн дэлхийн тавцанд нэрээ дуурсгав. гэх мэт.
2. Ерийн байдлаар захирсан өгүүлбэрийн эцэст мөн цэг тавина. Жишээлбэл: хүү минь, хичээлээ давт. Дараа нь хоолоо ид. гэх мэт.
3. Тооны тэмдгийн ард цэг тавьж дугаар гэсэн утгыг илэрхийлнэ. Жишээлбэл: 1. Хичээл (нэгдүгээр хичээл), 10. Бүлэг (аравдугаар бүлэг), 5. Дасгал (тавдугаар дасгал) гэх мэт.
4. Цэгийг үг хураасныг заахад хэрэглэнэ. Жишээлбэл: Д.Сүхбаатар, Т.Жаргал гэх мэт.
Тэмдэглэх нь:
Номын нэр, бүлэг гарчиг, албан газрын хаяг зэргийг том үсгээр эхэлж бичих боловч эцэст нь цэг тавихгүй.

Сул үгийг бичих тухай
Дүрэм №50.
Сул үгийг уг үгнээс нь саланги бичнэ.
1. Асуух сул үг бэ, вэ заримдаа урт эгшигтэй, заримдаа эгшиггүй хэлэгдэх боловч вээ, в хоёр хэлбэрийг хэрэглэхгүй, дандаа бэ, вэ гэж богино эгшигтэй бичнэ. Жишээлбэл: Таны, нас хэд вэ? Та хэзээ буцах вэ? Хэн хэлэх вэ? гэх мэт.
В, л, м, н үсгээр төгссөн үгэнд бэ бичнэ. Жишээлбэл: Яасан их ов бэ? Ямар өргөн гол бэ? Аль аймгийн ямар сум бэ? Өнөөдөр хэдэн бэ? гэх мэт.
Үүнээс бусад эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд вэ бичнэ. Жишээлбэл: Ямар газар вэ? Хэний хонь вэ? Хэн хэлэх вэ? Одоо яах вэ? (яахав гэж бичиж болохгүй) гэх мэт.
2. Асуух сул үг юу, юү хоёрыг урт ба хос эгшгээр төгссөн үгэнд эгшиг зохицох дүрмээр бичнэ. Жишээлбэл: Адуу юу, тэмээ юү? Малгай юу? бээлий юу? гэх мэт.
Үүнээс бусад богино эгшиг, гийгүүлэгчээр төгссөн үгэнд уу, үү бичнэ. Жишээлбэл: хана уу, унь уу, тэрэг үү, чарга уу гэх мэт.
3. Л, ч, шүү сул үгийг ямар ч үгийг дагуулан саланги бичнэ. Жишээлбэл: Сайн л явна. Өвс ч их ургажээ. Тоогоо бодно шүү гэх мэт.
4. Зөвшөөрөх сул үг за-г богино эгшигтэй бичнэ.
5. Даа, дээ, доо, дөө сул үгийг эгшиг зохицох дүрэм баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: авна даа, хэлнэ дээ, олно доо, өгнө дөө гэх мэт.
6. Дуудах аялга үг аа, ээ, оо, өө дөрвийг эгшиг зохицох дүрмийг баримтлан саланги бичнэ. Жишээлбэл: хүүхдүүд ээ, залуучууд аа, нөхөд өө гэх мэт.
7. Дагавар үг уруу гэж бичихдээ эгшиг зохицуулахгүй эхний эгшгийг хасахгүй эр эм ямар ч үгэнд уруу хэвээр нь бичнэ. Жишээлбэл: уул уруу (уул өөд гэдэгтэй адил), гэр уруу (гэр өөд гэдэгтэй адил), гол уруу, өрөө уруу гэх мэт. Уул руу, гэр лүү гэж бичихгүй.
8. Идэвхгүй “а” язгуур нь гээгдсэн “сан, даг” нөхцөлийг уг үгнээс нь саланги эгшиг зохицох дүрмийн ёсоор “сан, сэн, сон, сөн, даг, дэг, дог, дөг” гэж бичнэ. Жишээлбэл: явсан сан, явсан даг, ирдэг сэн, ирдэг дэг, очсон сон, очсон дог, өгсөн сөн, өгсөн дөг, хардаг сан, хардаг даг, мэддэг сэн, мэддэг дэг гэх мэт.
9. Тэрчлэн, мэтчилэн, энэчлэн , сэтгэлчлэн зэрэг чилэн залгаврыг балархай эгшгийн дүрэм, эгшиг зохицох ёсоор уг үгтэй нь хамт бичнэ. Жишээлбэл: түүнчлэн, явдагчлан, явсанчлан гэх мэт.

Гадаад үгийг бичих тухай
Дүрэм №49.
Гадаад үгийг бичих нь:
1. Монгол хэлэнд эрт цагт орсон бөгөөд нийтэд гадаад үг гэж мэдэгдэхээ больсон үгийг монгол үсгийн дүрмийг баримталж бичнэ. Жишээлбэл: шил, эрдэнэ, цонх, янз, судар, саван, савхи, булигаар гэх мэт.
2. Ойрмог гадаад хэлнээс аваад гадаад үг гэдэг нь нийтэд мэдэгдэж байгаа үгийг бичихэд уг хэлний дуудлага ба бичгийн дүрсийг харгалзана. Орос үг ба оросоор дамжиж ирсэн гадаад үгийг оросоор яаж бичдэгийг ерөнхийд нь баримталж бичнэ. Жишээлбэл: мотор, феодал, трест, трактор, большевик, артель гэх мэт.
3. Гадаад үг бол монгол хэлний эгшиг зохицох ёс, балархай эгшгийн дүрэм ба гээгдэх эгшгийн дүрмийг дагахгүй.
4. Оросоор ня үсгээр төгссөн үгийн эцсийн ня үсгийг их төлөв хасна. Жишээлбэл: Румыния-Румын, станция-станц, комиссия-комисс, лекция-лекц гэх мэт. Гэвч ня үсгээр төгссөн зарим үгийн эцсийн гийгүүлэгч зөөлөрсөн байвал зөвхөн я үсгийг хасна. Жишээлбэл: Азия-Ази, Италия-Итали гэх мэт.
Гадаад үгийн эцэст өргөлтгүй богино эгшиг байвал түүнийг их төлөв хасна. Жишээлбэл: фабрика-фабрик, аптека-аптек, норма-норм, тонна-тонн гэх мэт.
Хэрэв гадаад үгийн эцсийн эгшиг өргөлттэй бол хасаж болохгүй. Жишээлбэл: кино, пальто, шевро гэх мэт.
5. Гадаад үгэнд монгол хэлний залгавар залгаж болно. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байвал эр үгийн залгавар залгана.
Нэг үгэнд хэд хэдэн өөр эгшиг байвал аль өргөлттэй эгшигт нь зохицуулан залгавар залгана. Хэрэв эр эгшиг дээр өргөлт ногдоогүй бол эхний эр эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: аптекаар, пионерын, театрууд, бригадад, механикжсан, автобуснаас, ацетоны гэх мэт.
Хоёр үгнээс бүтсэн нэг нэрийн сүүлчийн үгийн эгшигт зохицуулан залгавар залгана. Жишээлбэл: агротехникээр, амперметрийн, атмосферээс гэх мэт.
Гажилт:
Зарим үгийн төгсгөлийн өргөлтөт эр эгшиг балархай хэлэгдвэл монгол хэлний уламжлал ёсоор нэгдүгээр үеийн эгшигтэй зохицуулан эгшиг бичиж болно. Жишээлбэл: кило-килээр, килтэй, киллэвэл, киллэнэ гэх мэт.
6. Гадаад үгэнд ямар нэг эр эгшиг байхгүй бол эм үгийн залгавар залгана. Жишээлбэл: хими-химиэс, лент-лентээр, шеф-шефийн, трест-трестүүд гэх мэт.
7. К үсгийг хэлний г үсгийн дүрмээр к үсгээр төгссөн эр үгэнд ий эгшиг залгах ба к үсгийг эгшигт гийгүүлэгчийн адил үзэж залгавар залгана. Жишээлбэл: фабрикийн, паркт, тактикаа гэх мэт.
Мөн щ үсгийг ш үсгийн адил үзэж зохих залгавар залгана.
8. Б, п, ф, в үсгийг нэг төрлийн үсэг гэж адилаар үзнэ. Жишээлбэл: Ямар драп вэ? Хэний шкаф бэ? Хэдэн куб бэ? шкафт, клубт гэх мэт.
9. Оросын у үсгийг монголын ү үсгийн адил эм эгшиг гэж үзэж залгавар залгана. Жишээлбэл: клубээс, группийн гэх мэт.

Үг хурааж бичих тухай
Дүрэм №48.
Үг хурааж бичих:
Хэдэн үгээр бүтсэн нэг нэрийг хурааж бичиж болно.
1. Эхний үеэр хураана. Жишээлбэл: ня-бо (нягтлан бодогч), тө (төгрөг), мө (мөнгө) гэх мэт.
2. Эхний үсгээр хураана. Жишээлбэл: МАХН, МУ, МҮАН гэх мэт.
3. Заримдаа хоёр үгээр бүтсэн нэг нэрийг хураахдаа хоёр үгийн эхний үсгээр хураана. Жишээлбэл: БХ-Баянхонгор, УБ-Улаанбаатар гэх мэт.
4. Зарим үгийг эх адгийн үсгээр хурааж болно. Жишээлбэл: 18-р хурал, 5-р сар, н-р (нөхөр), д-р (доктор) гэх мэт.
5. Оноосон нэрийг үсгээр хураавал бүх үсгийг томоор бичнэ. Үеэр хураавал үеийн эхний үсгийг буюу бүх үсгийг томоор бичнэ. Хүний овог нэрээс бусад оноосон нэрийг хураасан үсгийн ард цэг тавихгүй. Жишээлбэл: МСДН, МУ, ХЗХ (Хөгжмийн зохиолчдын холбоо), МонЦаМэ буюу МОНЦАМЭ, Д.Нацагдорж, Ц.Гайтав гэх мэт.

Том үсгээр бичих тухай
Дүрэм №47.
Том үсгээр бичих:
1. Өгүүлбэрийн эхний үсгийг заавал томоор бичнэ. Жишээлбэл: Манай эх орон уудам, ард түмэн нь эрх жаргалантай билээ. Бид дэлхийн тавцанд гарна гэх мэт.
2. Хүний нэр, амьтан, хот суурин, уул ус зэрэг ертөнц дээр ижилгүй юмны оноосон нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Дамдины Сүхбаатар, Улаанбаатар хот, Энхтайвны гудамж, Богд уул, Орхон гол, Шувуун саарал (морь), Банхар (нохой) гэх мэт.
3. Дэлхий дахины албан ба олон нийтийн байгууллагын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөл гэх мэт.
4. Улс гүрэн ба улсын төвийн хороо, зөвлөл, яам, холбоо зэрэг байгууллагын нэр хэдэн үгээр бүтсэн бол цөмийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Монгол Ардын Хувьсгалт Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, Дэд Бүтцийн Яам гэх мэт.
Үүнээс бусад улсын төвийн захиргаанд харьяалагдах албан үйлдвэр, аймаг, сум дүүрэг, соёл шинжлэх ухаан зэрэг газрын нэрийг хэдэн үгээр бүтсэн бол зөвхөн эхний үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Сэлэнгэ аймгийн Намын хороо, Ерөөгийн Сангийн аж ахуй, Ноосны үйлдвэрийн нэгдэл, Хүүхдийн хувцасны үйлдвэр гэх мэт.
Тайлбарлах нь:
a) 47-р зүйлийн 3, 4-д заасан оноосон нэрийг дэлгэрэнгүй товч ямраар ч бичсэн том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Оросын Холбооны Улс, Их Сургууль, Улсын Их Сургууль гэх мэт.
b) Монгол, Орос зэргийн улс орны нэрийг зөвхөн хүний ерийн нэр болгож хэрэглэх буюу орон улсаас өөр эд юм ба ерийн нэр үгийн өмнө тодотгол болгож хэрэглэсэн бол бага үсгээр бичнэ. Жишээлбэл: Жижигхэн монгол эмээл моринд халтай. Бид орос хэл суралцахыг больжээ гэх мэт. Бас “монгол хэл” гэхэд бага үсгээр бичээд “Монголын хэл” гэхэд том үсгээр бичнэ. Учир нь монгол хэл гэхэд “Монгол” бол зөвхөн тодотгол бөгөөд “ямар” гэсэн асуутад хариу болно. Монголын хэл гэдгийн “Монгол” бол орон улс нийтийг нэрлэж байгаа юм. Гэвч тэр монголын үс нь хар гэхэд монголыг жижиг үсгээр бичнэ. Учир нь энд Монгол улсыг хэлээгүй, зөвхөн нэг монгол хүнийг хэлж байна.
c) Том үсгээр бичигдвэл зохих хэдэн үгээр бүтсэн нэг юмын нэрийг товчилж аль нэг үгийг авч бичвэл түүнийг тос үсгээр эхэлж бичихгүй. Жишээлбэл: Манай байгууллагын Монголын Үндэсний Ардчилсан Намын гишүүд цуглав. Манайд намын хэдэн гишүүн цуглав. Монгол Ард Улсын төлөө зүтгэх, улсын төлөө зүтгэх гэх мэт.
5. Ном зохиол, сонин, сэтгүүл, нэгдэл зэргийн нэрийг хашилтад том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Баабарын “Монголын түүх” ном сайн зарагдаж байна. “
Компьютер Таймс” сонин, “Хөдөлмөр” нэгдэл гэх мэт.
6. Эрхэмлэн хүндэтгэсэн утгаар хэрэглэсэн зарим үгийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Жаран насны ойг тань тохиолдуулан Танд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе; Даян дэлхийд Энхтайван мандтугай! гэх мэт.
7. Онцгой дурсгалт үйл явдлын нэрийг том үсгээр эхэлж бичнэ. Жишээлбэл: Октябрийн хувьсгал, Майн баяр гэх мэт.
8. Хамт бичиж заншсан хоёр үгнээс бүтсэн оноосон нэрийн хоёрдугаар үг нь эгшгээр эхэлсэн байвал хооронд нь холбоос тавьж хоёр дахь үгийг томоор эхэлж бичнэ. Жишээлбэл: Баян-Өлгий, Буян-Өлзий, Баруун-Урт хот гэх мэт.

Subscribe to:
Posts (Atom)