Thursday, October 07, 2010

Ubiquitous Linux = Android ?

my thoughts about "Ubiquitous Linux: The new Computing Fabric"


"Дотроо тооцоолон бодох системтэй юу л байна, тэр бүгдийг Линукс хөдөлгөнө"
Энэ бол Линуксийн ирээдүйг тодорхойлж байгаа чиг хандлага мөнөөсөө мөн. Түүний нэг хэсгийг Андройдоор төлөөлүүлж ойлгож болох юм. Зөвхөн хөдөлгөөнт төхөөрөмж, гар утсаар зогсохгүй TV, гэр ахуйн цахилгаан бараа дотроо шигтгэмэл системтэй юу л байна, бүгдээрээ Андройд болно гэж яригдаж байна. Японы Sharp өөрийн анхны Андройд утсыг энэ оны 7 сард худалдаанд гаргалаа. Японы цахилгаан барааны бусад акулууд ч гэсэн дараагийн бай бол TV, араас нь гэр ахуйн цахилгаан бараа орно гэдгийг хэлж байна. Магадгүй аль хэдийн ажилдаа орчихсон, удахгүй хэдэн сарын дараа Андройд tv, цахилгаан зуух, тоос сорогч гарч ирснийг зарлахад гайхах юмгүй болоод байна. Энэ нь тэгвэл юугаараа сонирхолтой вэ гэвэл таны гар утас, tv, цахилгаан зуух хоорондоо ярьж чаддаг болно гэсэн үг. Жишээлж хэлбэл ямар ч кабел утас, хөрвүүлэгч хэрэггүйгээр нэг товч дараад л гар утсан дээрх зураг, видеог tv дээрээ үздэг болно гэсэн үг. Өөр тэгээд юу ч хийж болох юм байгаан хүлээх л үлдэж...



Харин MeeGo энэ дүр зурагт хаах нь орж ирэх бол? хаана нь ч орж ирсэн бай "хаа сайгүй" Линукс болох нь тодорхой болоод байна ;)


За тэгвэл яагаад Jim Zemlin илтгэлээ "Ubiquitous Linux" буюу "Линукс хаа сайгүй" гэж нэрлэсэн нь ойлгомжтой байгаа биз дээ.


Update 1: Гүүглэ биш би хоцоржээ ;)
Эрхэмээгийн блогоос "
Гүүглэ юу гэж хоцрох билээ: Google TV" нийтлэлийг уншаарай.


466 comments:

«Oldest   ‹Older   601 – 466 of 466
«Oldest ‹Older   601 – 466 of 466   Newer› Newest»