Monday, October 04, 2010

LinuxCon Japan/ Tokyo 2010 - Sep 27-29

Linux Foundation/Линукс Сангаас зохион явуулсан Япон дахь хоёр дахь удаагийн LinuxCon/Линукс Конференс 9 сарын 27-29 өдрүүдэд Roppongi Academy Hills 40F амжилттай болж өнгөрлөө.

Оролцогч компаниуд: Intel, IBM, RedHat, Fujitsu, NEC, NTT DATA, Google, Novell, Sony, Hitachi, Oracle, HP, LG, Nokia...




Илтгэгчид/Панелистуудаас гадна 200 гаруй оролцогч, сонсогчид оролцлоо. Нээлтийн ажиллагаа, нийт оролцогчдод зориулсан ярилцлагууд хурлын төв танхимд, түүнээс бусад цагуудад хурлын жижиг 4 танхимд илтгэлүүд явагдлаа. Бүх үйл ажиллагаа англи хэл дээр, төв танхим дахь илтгэл, ярилцлагууд синхрон орчуулгатайгаар явагдав. Илтгэгчдийн 60% гадаадаас, 40% Японоос байв. Оролцогчдийн 90% Япончууд, 10% нь бусад гадаадынхан байлаа.



Хурлын илтгэлүүдийн тоймоос та бүхэнд цуврал болгон хүргэхийг хичээх болно. Илтгэлүүдийн зарыг http://events.linuxfoundation.org/events/linuxcon-japan/schedule холбоосоор орж үзэж болно.

No comments: