Tuesday, October 05, 2010

"Got MeeGo?" by Dirk Hohndel

This article is partly taken from the sources in Links on footnotes.

"MeeGo бол мобайлд хамгийн зохицсон OS", "MeeGo-н тусламжтай урьд байгаагүй high-end/тэргүүлэх мобайлыг бий болгоно"


Jim Zemlin-р уригдан индэрт гарч ирсэн Dirk Hohndel. Intel-д Линукс ба нээлттэй эхийн олон төслүүд дээр ажилладаг энэ хүн өөрийн илтгэлдээ мобайлд зориулсан Линукс тархац болох MeeGo-н тухай танилцууллаа.



Зураг1- Dirk Hohndel, Chief Linux
and Open Source Technologist, Intel Corporation



"MeeGo бол Линукс Сангийн ивээл дор хөгжүүлэгдэж буй мобайл Линукс юм. Intel-н Moblin төсөл, Nokia-н Maemo төслүүд нэгдэж MeeGo бий болсон. Netbook, handset, tablet, медиа утас, tv-д зориулагдан ажиллах болно. Одоогоор Линукс Сан хост хийж, бие даасан төсөл болоод явж байна. Гол оролцогчид нь Intel, Nokia-с эхлээд олон компаниуд байгаа, гэхдээ төслийн уг үндэс, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт/implementation аль нь ч нээлттэй эхийн загвараар яваа.


Дээр нь нээлттэй хөгжүүлэлт хийж байгаа болохоор компанийн ажилчид нээлттэй мэйлийн жагсаалтаар гадаад коммюнити дунд ажлаа явуулах шинэ хэв маяг, "төсөлийн соёл"-д та бүхнийг анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна." гэж тэрээр ярьлаа.


MeeGo зарим нэг техникийн хүчин зүйлүүд:
* 6 сарын шинэ хувилбарын цикл
* C++ суурьтай QtCreator дээр хөгжүүлэлт хийх
* QEMU、Xephyr дээр тестлэх
* RPM тархац удирдах систем



Үргэжлүүлээд Линуксийн upstream/гол модонд өөрсдийн кодыг нийлүүлэх процессын талаар ярилаа. MeeGo-н гол онцлогийн нэг бол цөмөөс эхлээд UI хүртэл бүх зүйл "тэр чигээрээ нээлттэй эхийн" байгаа явдал юм. Эх кодын агуулах/repository ч гэсэн нийтэд нээлттэй. Өөр нэг онцлог бол төслийн үр дүн болох MeeGo-г бүрдүүлж буй цөм болон бүх софтверийг upstream/гол модонд буцаагаад нийлүүлэх явдлыг чухалчилж авч үзэж буй. Ердийн төслүүдийн хувьд ихэвчлэн нэг урсгалтай байх жишээтэй. Эндээс юуг ойлгож болох вэ гэхээр энэ систем төгс биш байж болох ч боломжийн сайн ажиллах боломжтой гэсэн үг юм." гэж онцоллоо.



Зураг2 - Ердийн төслүүдтэй харьцуулашгүйгээр
эх кодтой ажиллах урсгал эсрэгээрээ байгаа нь илүү сонихолтой биш гэжүү?



Ийм байдлаар хөгжүүлэгдсэн платформийг апп нийлүүлэгчид, технологи нийлүүлэгчид, тоног төхөөрөмж нийлүүлэгчид чөлөөтэй хэрэглэж, түүгээрээ ашиг орлого олж амжилтанд хүрэх "экосистем" бий боллоо" гэлээ.



Зураг3 - MeeGo ecosystem


Илтгэлийнхээ төгсгөлд Hohndel "MeeGo бол мобайлд хамгийн их зохицсон OS юм" гэж хэлээд илтгэлээ дуусгав. Үүний дараа Jim Zemlin дахин тайзан дээр гарч ирэн "Дараа жил энэ тайзан дээр MeeGo дээр ажиллах 52 инчийн TV, tablet, гар утсыг та бүхэнд танилцуулах боломжтой болно гэж найдаж байна" гэж хэлснээр эхний өдрийн нээлтийн ажиллагаа өндөрлөлөө.




Links/Холбоос:
LinuxCon Japan 2010 - Day 1 Report: http://cloud.watch.impress.co.jp/docs/event/20100928_396475.html
LinuxCon Japan 2010 - Day 1 Report: http://gihyo.jp/news/report/2010/09/2701?page=2
OSCON 2010: Dirk Hohndel, "Got MeeGo?" video: http://www.youtube.com/watch?v=xfQTaIGPxP8
OSCON 2010: Dirk Hohndel, "Got MeeGo?" text: http://meego.com/community/blogs/dawnfoster/2010/got-meego-oscon-keynote-dirk-hohndel
blog post: http://d.hatena.ne.jp/mnishikawa/20100927/1285950905

2 comments:

Anonymous said...

estoi goyo medeelel baina. Tanii blogoos l heregtei medeelel eh hel deeree olj unshih yumdaa.

Anonymous said...

goy shvv