Monday, October 04, 2010

"Ubiquitous Linux: The new Computing Fabric" by Jim Zemlin

This article is translated from the sources in Links on footnotes.


Хурлын ажиллагааг Линукс Сангийн гүйцэтгэх захирал Jim Zemlin нээж үг хэлэв. Үргэлжлүүлэн "Ubiquitous Linux: The new Computing Fabric" сэдвээр илтгэл тавилаа. Өнгөрсөн 18 жилийн түүх, сүүлийн 10 жилд гарсан дэвшил өөрчлөлтүүд, мөн Линукс болон нээлттэй эхийн ирээдүй, Линуксийн давуу талуудын талаар дурдан яриагаа эхэллээ.




Зураг1 - Jim Zemlin, Executive Director at The Linux Foundation


"Хувийн хэрэглээ байсан Линукс маань өнгөрсөн 10 жилд өргөжин тэлж том байгууллага/enterprise-уудад өргөн хэрэглэгдэх болжээ. Зүгээр нэг ОS биш, ирээдүйн тооцоолон бодох системийн үндсэн хөрс суурь нь болжээ" гээд ийм жишээгээр Нью-Йорк, Токио, Лондонгийн хөрөнгийн бирж, цөмийн эрчим хүчээр ажиллах усан мандалыг хянах систем, Мьюнхэн хотын нээлттэй эхрүү хийсэн шилжилт, бүс нутгийн шинжтэй нислэгийг удирдах систем, Францын парламентийн нээлттэй эхрүү хийсэн шилжилт, CERN/Европийн Цөмийн Инергийн Комиссийн эгэл бөөмийн хурдасгуур, Бразилийн газрын тосны ордын хайгуулын систем, Аватар киноны график дизайны систем, цахилгаан эрчим хүч дамжуулах грид систем зэргийг ар араас нь нэрлэлээ. Дээр нь "embedded system/шигтгэмэл системд Линуксийг орлох нь үгүй болжээ" хэмээгээд "Дотроо тооцоолон бодох системтэй юу л байна, тэр бүгдийг Линук хөдөлгөнө" гэсэн үгээр Линуксийн дараагийн 10 жилийн зорилтыг тодорхойллоо.





Зураг2 - 10 жилийн өмнө Билл Гэйтс "бүх десктоп, бүх ахуйн хэрэглээний тооцоолуур дээр
Микрософтын бүтээгдэхүүн ажиллах болно" гэж хэлж байлаа.

Одоо Линукс enterprise/байгууллагуудыг оруулаад
бүх төрлийн тооцоолуур дээр ажиллах боллоо.



Мөн дараа нь зарим нэг салбарт Линуксыг хэрэглэх болсон шалтгааныг тайлбарлахдаа
Цахилгаан эрчим хүчний компанийн эрчим хүчний хэрэглээг тооцох систем бол 1 сая хэрэглэгчийн тоолуурыг сард нэг удаа бүртгэх систем бөгөөд сардаа 12 сая transaction/үйлдэл хийгддэг систем байлаа. Энэ ажлыг автомат тоо бүртгэгчээр орлуулж, өгөгдлийг сүлжээгээр дамжуулан төв системд бүртгэдэг болсноор одоогоор 15мин тутамд нэг удаа бүртгэл хийгдэж байна. Энэ нь нийт transaction/үйлдлийн тоо 35 биллион(35000 сая) хүрлээ гэсэн үг юм. Энэ бол бид өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг мэдэрч түүнтэй хөл зэрэгцэн алхаж ирсний илрэл юм гэж тэмдэглэлээ.




Одоо бүх юм эхэлнэ

Тэрээр "Линуксийн шинэ үе, Мэдээлэл Технологийн шинэ үе ирж байна" гэж үгээ эхэллээ.

Шинэ үе гэдгээр : 1. Интернэтийн дэвшил, 2. Хөгжүүлэлтийн загварын дэвшил, 3. Хувийн тооцоолуур/personal computing-н дэвшил, 4. Бизнес загварын дэвшил гэсэн 4 өөр ойлголтоор төлөөлүүлж байгаагаа тайлбарлав.


"Интернетийн дэвшил гэдгийг smart grid-н төлөөлөл болох төхөөрөмжүүд интернетэд холбогдож, их хэмжээний мэдээллийг солилцох тэр цаг үеэр төсөөлж байна. Тэр үед мэдээллийг хүлээн авах embedded device/шигтгэмэл төхөөрөмж, өгөгдлийг хадгалах сервер, асар их хэмжээний мэдээллийг нэг дор боловсруулах суперкомпьютер, хүнтэй харьцах интерфэйс төхөөрөмжүүд хэрэгтэй болно. Тэгвэл энэ бүгдийг Линукс бий болгож чадна"



"Хөгжүүлэлтийн загварын дэвшил гэдэг дээр гар утасны зах зээлийг жишээ татаад, дөнгөж нэг дуугаа сонсолцдог байсан цаг үеэс интернэт, мэйл, нэт хөтөч зэрэг нарийн төвөгтэй функцуудыг агуулсан шинэ үеийн гар утас бидний хэрэглээ болоод байна. Үүний зэрэгцээ энэ салбарт өрсөлдөөн ширүүсч, шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх цикл богиносох хандлагатай байгаа. Энэ бүхэнтэй хөл зэрэгцэхийн тулд нээлттэй эхрүү шилжихээс өөр аргагүй. Нээлттэй эхийн тусламжтайгаар хөгжүүлэлтийн өртгийг буулгаж, өрсөлдөөний шинэ үе шатруу шилжих бололцоотой. Андройд эсвэл Линукс дээр суурилсан гар утас, MeeGo зэрэг олон системүүд нээлттэй эхт болсон нь үүний баталгаа болно."



"Линукс нийтийн хэрэглээ болсон нь хувийн тооцоолуур/personal computing-гийн шинэ үеийг тодорхойлж өглөө. Хувийн тооцоолуурын дэвшил гэдэг нь "multipurpose/олон хэрэглээт төхөөрөмж, суперкомпьютерийн үеэс мобайл ба cloud computing/бөөмхий тооцоолуурын цаг үерүү",
"PC-нээс "зүйл бүр"ийн зүйлрүү" гэсэн дэвшил байх болно. Амазоны Kindle/Киндл анх худалдаанд гарснаасаа хойш 70% хүртэл үнээ бууруулсан, гар утасны дамжуулагч T-Mobile үнэгүй laptop/зөөврийн тооцоолуур санал болгож байгаа жишээг дурдаад, ойрын ирээдүйд hard, soft, service-н нэгдэлээс ашиг орлого олох "эрх чөлөө"-рүү илүү хурдтай ойртон очих болно гэлээ. Энэ "эрх чөлөө" хардвер-г ч мөн тойрохгүй гэдгийг урьдаар таамаглаж болохоор байна. Одоогоор хэн ч итгэхгүй байж болох юм, гэхдээ зөвхөн софтвер ч биш хардвер ч мөн үнэгүй болох цаг ирнэ" гэж зоримгоор мэдэгдлээ.



"Бизнес загварын дэвшил гэдгээр hardware-с service/үйлчилгээрүү шилжих шилжилтийг хэлж байна. Salesforce-н жишээтэй адил, enterprise computing-ийг үйлчилгээрүү оруулсан хөдөлгөөн ажиглагдаж байна. Дээр нь Google, Amazon, Facebook-н тулгуур болж байгаа платформын хувьд Линукс de facto стандарт болоод байна. Дээрх 4-н чиг хандлагын цөм нь Линукс болоод байна." гэлээ.




Зураг3 - Хэрэв Google, Amazon, Facebook Линукс биш
Microsoft .NET хэрэглэдэг байсан бол өдийд ямар байх байсан бол?




Эцэст нь "Одоо бүх юм эхэлнэ" гэж цохон тэмдэглээд, Линукс өнгөрсөн 10 жилд жижигхэн хэрэглэгчдийн группээс хэдэн арван биллион долларын хөрөнгө оруулалт хийгдэх түвшинд хүртэл өсч чаджээ. Линуксийг шинэ түвшинд хүргэж, ирэх 10 жилд улам илүү амжилтанд хүргэхэд туслахын тулд та бүхнийг энэ хэдэн өдрийг үр ашигтай өнгөрүүлж, шинэ мэдээлэл шинэ технологийг сонсож мэдрэн, өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгөөсэй гэж хүсэх байна гээд үгээ төгсгөлөө.





Links/Холбоос:

LinuxCon Japan 2010 - Day 1 Report: http://cloud.watch.impress.co.jp/docs/event/20100928_396475.html
LinuxCon Japan 2010 - Day 1 Report: http://gihyo.jp/news/report/2010/09/2701

1 comment:

Anonymous said...

Baynaa egch ta shuu. Estoi goyo yum oruulj. Tanii ajil amjuul zawaaraa buh iltgeliig enuuntei adilhan oruulaarai. Tanid amjilt husie