Wednesday, April 11, 2007

Unix Beer Party-гаа санаж байна шүү...


Монголд байхдаа оролцсон хамгийн сүүлийн UBP маань 12 сарын unix beer party байлаа. Тэрнээс хойш 2007 он гараад 3-н ч сар өнгөржээ. liMNux-н хуудсаар ороод гарсан өнөөдөр UBP маань Open Beer Party нэртэйгээр зохиогдох гэж байна. Монголдоо байсан бол мэргэжил нэгтнүүдтэйгээ сайхан буу халж суухгүй юу. Дөлөө, Нүүнээ 2 ч ирэх нь мэдээж, Буянзаяа-г уруу тараад очих байсан байх магадгүй. Нисэхийн Номин гээд ажилдаа дуртай шинэхэн сисадмин, бас Холбооны сургуулийг дөнгөж төгссөн Энжга гээд алаг нүдтэй охин хамт ирэх байсан байх. g0mb0 ах, Баска ах хоёр ажил ихтэй завгүй гэсээр орж ирж ч магад. Анагаахын Баянмөнх нэг яриа нь халах юм бол анагаахын ухааны лекц ч уншиж магадгүй хэхэ.

Японд чинь япон хүмүүс л байх юм гэдэг шиг дан япон хүмүүс байхаас гадна Unix ярьчих хүн даан ч ховор юм дөө... Энд linux эсвэл unix usergroup гэж байдаг ч юмуу бүү мэд. Дээх нь нэг вебээр нь орсон вебийг нь ойлгох ч юм алга, лав л монголд байдаг шиг сар бүр уулздаггүй бололтой. Хаа холын Японоос Монголынхоо UBP-г мөрөөдөж сууна даа би...

2007 он гараад зохиогдсон beer party-ны талаар бичсэн хүмүүсийн нийтлэлийг тоймловол:

UBP 1 сар
MUG - UBP 2007.1
Дөлөө - UBP 2007.1 болчлоо гэж
Ганбат - Unix Beer Party
ICT-Zone - UNIX beer Party

UBP 2 сар
liMNux - UBP 2007.2-г зарлаж байна

UBP 3 сар

MUG - UBP 2007.3-г зарлаж байна
liMNux - UBP 2007.3-г зарлаж байна

OBP 4 сар

liMNux - OBP 2007.4 зарлаж байна


Beer Party-ныхаа сонин сайхнаас бичээчээ хүмүүсээ!

3 comments:

Nomin said...

Sanaj baina shuu bainga ym asuuj zalhaadag baisanaa :) Minii huwid Beer Party-nd ochood humuusiin sonirholtoi yriag shimten sonssoor, suraltsah zuil mash ikh baigaag ulam bur medeh ymoo. Ireh humuusiin too ni olon bolj baigaa. Olon boloh tusam zohion baiguulalt heregtei bolj baigaa ym shig. Heseg heseg bolon yria urnuh bolsoon.

Senior said...

Сайн уу Баянаа

Сонин юу байна аа. Сүүлийн үед сураг чимээгүй байна шүү. Миний блогийг хараарай.

baynaa said...

To Nomin: Чамайг сайн Solaris-чин болж байгаа гэж бодож байгаа шүү. Хүн мэдэхгүй юмаа асууж байж л урагшаа явна. За чамд амжилт хүсье.

To Bayanmunkh: Ёстой нэг нүдэнд харагдтал бичнэ гэж энийг хэлдэг байх. Бараг тэнд байсан юм шиг л санагдчихлаа. Мэдээ бичсэнд tnx шүү. Ам алдвал барьж болдоггүй. Боловсролын сүлжээгээ заавал байгуулаарай! Магсарт болон Энхбаярт, бүгдээрэнд нь мэнд хүргээрэй.

Хүндэтгэсэн Баянаа.