DNS-c залхаагүй хүмүүст дахин нэг мэдээ... :)
DNS-тэй холбоотой real-time асуулга явуулах хэрэгтэй үедээ www.dnsstuff.com хуудсыг хэрэглэдэг билээ. Ер нь DOS юмуу, Юникс тушаалын мөрний nslookup, dig зэрэг tool-үүдийг хэрэглэн ижил мэдээллийг олж авч болох боловч, аргагүй веб интерфэйс болохоор ойлгоход хялбар байдаг юм. Манай зарим админууд энэ хуудсыг магадгүй хэрэглэдэг байх. Энэ сайтнаас forward ба reverse DNS асуулга, WHOIS, Spam Database(RBL) асуулгууд, TraceRoute, Ping зэрэг (үүгээр бас зогсохгүй) tool-үүдийг бүгдийг нэг дороос олж болно.
Саяхнаас энэ сайт шинэчлэгдэж, асуулга явуулахын тулд заавал гишүүнчлэл шаарддаг болсон боловч, үнэгүй эрхээр хуучин нийтэд нээлттэй байсан бүх tool-үүдийг хэрэглэж болох тул DNS системтэй ажилладаг, DNS асуулга явуулах хүсэлтэй хэн бүхэн энэ хуудсаар зочлоод нэг үзээрэй.
Шинээр нэмэгдсэн, миний сонирхлыг татсан хэсэг гэвэл хэлэлцүүлэг буюу forum байна. Энд DNS-тэй холбоотой асуудлууд, сонирхсон асуултуудаа бичиж, нийтээс болон DNSStuff-н мэргэжилтнээс хариултыг авч болох юм байна. Хэрвээ танд DNS-тэй холбоотой ойлгомжгүй асуудлууд байвал асуугаад үзээрэй. Бас нэг сонирхол татсан шинэ үйлчилгээ гэвэл жилийн 36$ төлөөд 24 цагын DNS Monitoring, нэмэлт DNS tool-үүдийг хэрэглэж болохоос гадна DNSStuff-c technical support авч болох юм байна. "Let us monitor your domain 24/7/365 - be DNS smart!" гэсэн хөөрхөн уриатай юм. Энд хэлж байгаа DNS Monitoring хийх нь чухал гэсэн гол санаа нь их зөв санаа байна.
Зөвхөн DNS Monitoring хийхийн тул 36$ төлөөд ч яахав, нээлттэй эхийн Nagios-г ашиглахад л болно. Nagios 5 минут тутамд таны зааж өгсөн домэйноор Root DNS Серверүүдээс асуулга явуулж, хэрэв name resolution хийж чадахгүй бол тэр дор нь танд цахим захидлаар мэдэгдэх болно. Nagios-н талаарх мэдээллийг http://nagios.org/ хуудаснаас үзээрэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment