Thursday, August 31, 2006

SysAdmin Summit - 2006 болон энэ хүртэлх бидний зам

2006 оны 1 сарын 5-нд MUG-н анхны шар айрагны үдэшлэг болж юникс сонирхогчид уулзацгааж билээ. Ажлын төлөвлөгөөгөө бичдэг дэвтэрт маань дурайтал бичээтэй байгаа болохоор би он сарыг нь ч тод санаж байна. Цагаасаа яльгүй эрт очоод үүдэнд жаахан тээнэгэлзэж зогссоноо санаж байна. Мэдээж цагаасаа өмнө ирсэн нилээд хэдэн хүн байсан. Ингээд л энэ MUG гэдэг айлынхан сар бүр уулзаж, юникс үйлдлийн системийг, чухамдаа GPL(General Public License)-н үзэл санааг монголдоо хэрхэн түгээн дэлгэрүүлэх, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах талаар ярилцдаг болсон. Мэдээж хийх юм маш их байсан болохоор тэрийг ч хийе, энийг ч хийе гэж эхлээд нилээдгүй маргацгаасан. Тэгээд Дөлөө маань Install Fest гэж арга хэмжээ байдаг, түүнийг зохиоё гэсэн санаа гаргасан. Дөлөөгийн маань өөртөө итгэлтэй байдал нөлөөлсөн байх, юу ч хамаагүй нэг юмнаас эхлэх хэрэгтэй гэж хүмүүсийн санаа ч нэгдсэн байх ингээд л 3 сарын шар айрагны үдэшлэг дээр анхны Install Fest-г зохиохоор тогтсон. 20 хүрэхгүй хоногт бэлтгэл ажлаа дуусган 4 сарын 7-ны өдөр анхны арга хэмжээ маань болж өнгөрсөн. Анхных гэхэд миний л бодлоор үнэхээр сайн болсон. Хүмүүс орж гарч байсан хэдий ч ITPark-н хурлын заал дүүрэн байсан нь мартагдамгүй. Дотор зааланд илтгэлүүд тавигдаж, гадаах хонгилд эгнүүлэн тавьсан компьютерүүд дээр линукс тархацуудыг хүмүүс сонирхож, цаадхан талд нь өөрийн PC-г авчран линукс суулгаж байгаа залуучууд харагдана. Ийм л дүр зураг үлджээ.

Тиймээ одоо дараагийн арга хэмжээ SysAdmin Summit 2006. Аль 6 сараас хойш дуншиж 9 сарын 12-нд болохоор эцэслэн тогтлоо. Энд жинхэнэ мэргэжлийн хүмүүс цуглах болохоор чанар чансаатай сайн хийе гэснээс товоо хэд хэд хойшлуулаад авсан. Бас ч дээд албан тушаалын хүмүүс уригдан ирэх учир тохь тухтайг бодон зочид буудалд, цайны завсарлагатайгаар хийхээр боллоо. SAS2006 логотой T-shirt өмсөөд, мэргэжил нэгт анд нөхдийнхөө илтгэлийг сонсоод сууж байна гэдэг монголд байгаа сисадминуудын маань мөрөөдөл байх нь дамжиггүй. Миний хувьд л лав энэ бол хэдхэн жилийн өмнө мөрөөдөж байсан мөрөөдлийн маань нэг байлаа. Хувийн ажлаар гадаадад зорчих болсон болохоор 9 сарын 12-ны өдөр монголд байж таарахгүй нь. Хэдийгээр өөрөө хуралд оролцож чадахгүй ч тэр мөрөөдөл маань биелсэн. Юникс сонирхогчид та бүхэн энэ боломжийг битгий алдаарай. SAS2006-д оролцож хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй.

Нийт MUG-н хамт олон болон Дөлөөдөө амжилт хүсье.
Та нар шүү!!!

4 comments:

Unknown said...

энэ бүгд бидний хамтын хөдөлмөр, зүтгэл шүү дээ. Чамд ч гэсэн их талархаж явдаг шүү. Бид хамтдаа үүнээс хавьгүй ихийг бүтээж, хийж чадна.

Эрин М.Тулгат said...

Sain uu, Bayanaa. Tulgat baina aa. Zurgiig chini uzeed tanilaa. Blogiig chini meddeg bolson bolohoor orj garch baina aa. Neleed mergejliin talyinh bolohoor minii huvid toon dotor useg tsohij yavaa yum olon baigaa ch...
Yamartai ch ajildaa durtai amjilt buteeltei yavaad chini baharhan bayarlaj baina, tegj baigaad uulzah baih gej naidna.

baynaa said...

Hi Duluu, Togi...
Урмын үг хайрласан андууддаа баярлалаа. Тулгатаа чиний алдрыг номноос чинь болон бусад газраас зөндөө сонсож байгаа. Тэгээд ч та 2-н блогыг би өөрийнх дээрээ нэмчихсэн байгаа шүү.

To nabar,
9 сарын шар айрагны үдэшлэгийн талаар Дөлөөгийн блогт байгаа, тэрийг уншаарай.

http://duluu.blogspot.com/2006/09/unix-beer-party-sep-2006.html

Unknown said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481