Friday, August 18, 2006

Spam шаналгаа

За ёстой энэ спам нэг шаналгаа болж байнаа. Бодвол хэрэглэгчдийн бухимдлыг бүр их хүргэдэг байх. SpamAssassin-3.1.4 шинэ хувилбар хүртэл upgrade хийж үзлээ. Онцын өөрчлөлт гарсангүй. Харин rblsmtpd-н RBL(Realtime Black List)-н тоогоо нэмж үзье гэж бодогдлоо. Одоо хэрэглэж байгаа RBL-ууд ямар ч байсан хангалтгүй байна. Тэгээд дараах RBL-үүдийг интернетээс хайж олоод нэмсэн.


bl.csma.biz
bl.spamcop.net
bl.spam-trap.net
blackhole.securitysage.com
blackholes.easynet.nl
blackholes.mail-abuse.org
blacklist.jippg.org
cbl.abuseat.org
combined.njabl.org
dev.null.dk
dnsbl.ahbl.org
dnsbl.sorbs.net
dsn.rfc-ignorant.org
dul.dnsbl.sorbs.net
dynablock.easynet.nl
list.dsbl.org
multihop.dsbl.org
opm.blitzed.org
proxies.blackholes.easynet.nl
psbl.surriel.com
relays.ordb.org
sbl.spamhaus.org
sbl-xbl.spamhaus.org
unconfirmed.dsbl.org


Ингээд нэг үзсэн гаднаас ирж байгаа мэйлийн тоо бараг 4 дахин багассан. Спам мэйл ч эрс цөөрсөн байна. Та нар ч гэсэн хэрэглээд үзээрэй. Мэдээж мэйл сервер дээр чинь SMTP connection үүсэх болгонд дээрх RBL-үүдээс хайлт хийх болохоор мэйл серверийн ачаалал ихсэх байх. Гэхдээ спам явуулж байгаа серверүүдээс connection үүсэх үед нь хаадаг болохоор спамаас хамгаалах хамгийн сайн аргуудын нэг юм шүү.

4 comments:

Anonymous said...

RBL iin toogoo nemeh uneheer ur duntei arga ym bn, spam mailiin too ers bagassn bn.
mash ih bayarlalaa

Anonymous said...

Сайн байна уу? би таниас нэг юм лавлах гэсэн юм. Би нэг майл сервер(postfix dovecot) тохируулсан юм л даа.Тэгээд тэр серверийн config-ийг нь дутуу эсвэл буруу тохируулсан ч юм уу. Манай серверээр дамжаад spam яваад байдаг яаг таны энэ guide -ууд дээр байгаа зүйлүүд тохиолдолд байна лдаа. Тэгээд дахиж шинээр тохируулдаг юм билүү гээд. Эхлээд postfix dovecot суулгахаасаа өмнө spamassasin mailscanner гэх мэт anti-spam суулгавал яах бол. Яаж тохируулдаг талаараа зөвлөгөө өгнө үү

Баяраллаа.

Anonymous said...

Та rblsmtpd ийг өөр дээрээ тохируулсн уу эсвэл зүгээр rbldsmtpd-ийн public server дээр бүртгүүлснэ үү?

Unknown said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481