Monday, October 11, 2010

"10+ Years of Linux at IBM" by Dan Frye

"IBM Линукст хүчин зүтгэснээр олон зүйлийг сурч авсан"


Үдээс хойшын эхний илтгэл IBM-н Нээлттэй Систем Хөгжүүлэлтийг хариуцсан дэд ерөнхийлөгч Dan Frye-н илтгэл байлаа. Тэрээр илтгэлдээ IBM Линукс коммюнитид оролцох болсноор юуг олж авсан, юуг суралцсан талаараа ярилаа.



Зураг1 - Dan Frye, IBM Vice President, Open Systems Development and
Linux Foundation Board Member



IBM Линуксийг сонирхох болсон цаг бол интернэт бүүм болж байсан аль 1998 оны үе. Тэр үед Линукс вебд нэн түрүүнд хэрэглэж байсан үе. Нэг өдөр IBM Tехнологийн Төвийн захирал "Линукс гэж юу билээ, мэдэх хүн байна уу" гэсээр орж ирснээр асуудал эхэлж байсан. Тэр үед үнэхээр тийм цаг үе байлаа. Судалж үзэхээр шийдээд 1999 оны 8 сард Линукс Технологийн Төвийг анх байгуулсан.


Бидэнд олон асуултууд байсан. Хэр тогтволтой эд вэ? Хэн хаанаас удирдаж, чиглүүлж байна вэ? GPL найдвартай юу? гэсэн асуултууд байсан. Бид судалсан, удаан бас маш няхуур судалсан. Тэгээд эцэст нь ямар ч байсан болох юм байна, үнэндээ бол Линукс бидний талд юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Энэ бол бидний хувьд эхний алхам, өөрөөр хэлбэл бид Линуксийг "нухацтай" авч үзсэн хэрэг байлаа.


Тэгээд компаний дотоод тооцоолууруудыг Линуксаар сольж эхэлсэн. Бизнес төвөөс эхлээд оффисууд... Redhat, Suse, Mozilla бидэнд тусалсан, 2000 оны 12 сар гэхэд бүгдийг сольсон. Энэ бол дараагийн алхам байлаа, "нухацтай" бодож байсан үе шатнаас "хурдсах" үе шатандаа орлоо гэсэн үг. Тэгээд бид нэг зүйлийг олж мэдсэн, энэ бол Линукс бол найдвартай, аюулгүй OS юм байна гэсэн ойлголт байлаа.


2001 онд "Линукс бол IBM-н хувьд ч, түүний хэрэглэгчдийн хувьд ч хэрэгтэй зүйл" гэсэн стратегийг барьж 1 биллион долларын хөрөнгө оруулалт хийх болсноо зарлаж олныг гайхшируулж байлаа. 250 гаруй үндсэн ажилтан софтвер хөгжүүлэгчдийг авч ажиллуулсан. Өөрсдийн бүтээсэн зүйлсээ эргүүлээд Линукс коммюнитийд зориулсан. Эдгээрээс файл систем journaling, scalability project-ууд байна. Бүгд SourceForge дээр тавигдсан.



Зураг2 - Өнгөрсөн 10+ жилд IBM-н хувьд Линукс хүндтэй байр суурийг эзлэх болсон.


Энэ хугацаанд бид шинээр юуг олж мэдэв, юуг сурав гэвэл:

1. Оролцоо/participation - нээлттэй эхийн төсөлд оролцоо хамгийн чухал байдаг. Ямар нэг фракц, бүлгээр биш хүн тус бүрийн "бие даасан" оролцоо чухал болохыг ойлгосон. Энэ зорилгодоо хүрэхийн тулд компанийхаа хөгжүүлэгчдийг хоорондоо ярихыг хориглосон, ярих зүйлээ нээлттэй мэйлийн жагсаалтаар ярилцдаг болохыг шаардсан. Үүний үр дүнд ажлууд маань жинхэнэ Линукс коммюнити дотор явагдаж чадсан юм.

2. Түргэн түргэн, жижиг жижиг алхамаар урагшлах - ажлыг "бие дааж" хий, дээр нь "түргэн амжуулах" нь чухал болохыг ойлгосон.


За тэгээд 2003 оны зун гэхэд бидний төслийн тоо 50 гараад явлаа. 2.6 цөмд бидний ажлаас нийлүүлэгдсэн, 2.6 цөм гарсан. Энэ бол бид дараагийн үе шатруу урагшилсан явдал байлаа.

Энэ хооронд бид юуг нэмэж олж мэдэв гэхээр:

3. Хэт нэг тийш хазайсан хандлага, софтийг коммюнити хүлээж авахдаа хойрго ханддаг болохыг ойлгосон. Жишээлбэл бидний бүтээсэн 2.6 scheduler/хуваарилагч байна. Анх цөмд нийлүүлэхээр санал оруулахад, дэндүү IBM системд тааруулсан байна гээд хүлээж аваагүй явдал бий. Бид суралцсан, яаж Линукст хувь нэмэрээ оруулахийг юуны түрүүнд суралцсан.


Зураг3 - IBM Линукст хүчин зүтгэснээр сурч мэдсэн зүйлс


Одоо бид virtualization/хийсвэрчлэл, cloud computing/бөөмхий тооцоолуур дээр илүү түлхүү ажиллаж байна. Одоогийн байдлаар KVM төслийн баг бол хамгийн томдоо орно.

Цаашид анхаарах асуудлууд гэвэл:
- primary/гол OS болохын төлөө ажиллах
- greenest/хамгийн орчиндоо ээлтэй OS болох (цахилгаан эрчим хүчийг хэмнэх тал дээр)
- ажиллахад хялбар байх - хэн бүхэн мэднэ, одоогоор Линукс дээр анхлан ажиллахад бага зэрэг төвөгтэй байдаг.


Эцэст нь хэлэхэд Линукс коммюнитид хувь нэмэрээ оруулахын тулд бид юуг сурав:
- асуудлыг бүр эхнээс нь тавь, шийдэлд өөрөө хүрэх гэж цаг алдах хэрэггүй
- шинэ харилцаа холбоо тогтоо, байнга өргөжүүл
- шаргуу, хөдөлмөрч бай

гэсээр Dan Frye илтгэлээ өндөрлөлөө.





Links/Холбоос:
Linux Foundation Collaboration Summit 2010, Keynote: Dan Frye - 10+ Years of Linux at IBM: http://videos.linuxfoundation.org/video/1709
photos: http://cloud.watch.impress.co.jp/docs/event/20100928_396475.html