Tuesday, July 27, 2010

Redhat Certification - RHCT/RHCE/RHCA

Линукс Админы сертификат дотроос алыг нь та бүхэн илүү гэж боддог вэ? Virtualization, Security, Storage, Database гэж нарийсахгүйгээр үндсэн суурь мэргэшлийг хангасан ямар ямар сертификат байдаг вэ?


За нэг ийм асуулттай тулгараад судалж үзлээ... Хүн хүн янз бүрийн бодолтой байдаг бололтой, гэхдээ Redhat-н сертификат бол нилээд нэр хүндтэй юм байна гэдгийг олж мэдэв. Админы сертификат нь үндсэн 3 үе шаттай:


RHCT - Redhat Certified Technician
RHCE - Redhat Certified Engineer
RHCA - Redhat Certified Architect -> 2005 онд бий болсон

Technician гэдэгт нь сервер суулгахаас авхуулаад, үндсэн тохиргоог хийх хүртэл бүх зүйлс... Engineer гэдэгт troubleshooting, болон сүлжээ орчны үйлчилгээнүүд(SSH, DNS, HTTP, FTP, NFS, SMB etc), Architect гэдэгт нь security, monitoring, performance tuning, clustering гэх зэрэг сэдвүүд хамрагдсан байна. Сертификатын шалгалт нь RHEL-н тухайн үеийн хамгийн сүүлийн хувилбар дээр тулгуурласан байна. Сертификат нь дуусах хугацаа гэж тодорхой заасан хугацаа байхгүй боловч шинэ хувилбар гарах бүрт шинэчлэхийг зөвлөдөг юм байна.

Redhat-аас сертификат бүрийн хамрах сэдэвт тохирсон сургалт, хичээлүүдийг явуулдаг. Ерөнхий бүдүүвчийг доорх зураг дээр харуулсан байна:

(Зураг Япон хэл дээр ойлгомжгүй байж магадгүй, гэхдээ ерөнхий зүй тогтолыг нь гаргасан байгаа) Эх/Taken from: http://itpro.nikkeibp.co.jp/as/redhat/index.html




Сертификатны шалгалтууд нь мөн хичээлүүд шигээ дугаартай:

RHCT Exam - RH202 (хамрах сэдэв RH033 + RH131)
RHCE Exam - RH302 (хамрах сэдэв RH142 + RH253)
RHCA Exam - доорх 5 шалгалтыг тавууланг нь давсан байна:

EX333 Secrity: Network Services Expertise Exam
EX401 Deployment, Virtualization, and Systems Management Expertise Exam
EX423 Directory Services and Authentication Expertise Exam
EX436 Clustering and Storage Management Expertise Exam
EX442 System Monitoring and Performance Tuning Expertise Exam



Эхний хоёр сертификат RHCT/RHCE-н шалгалтыг шууд өгч болно, харин RHCA шалгалтыг өгөхийн тулд RHCE-г давсан байх хэрэгтэй.

RHCE нь дотроо хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэг нь RHCT-г агуулсан, хоёр дахь хэсэг нь нэмэлт сэдвүүд гэсэн зохион байгуулалттай байна. RHCE шалгалтыг өгөөд эхний хэсгийг давбал RHCT-г авах эрхтэй болно...


За Redhat-н сертификатын талаар товчхондоо бол иймэрхүй байна... Би хувьдаа RHCE-г өгөөд үзье гэж бодож байгаа, шалгалт өгөхөөсөө өмнө сургалтанд суухаар болсон. Тэр талаар дараагийн нийтлэлдээ бичих болно...

2 comments:

Тулгаа said...

Онлайнаар сургалт эд нарыг нь үзээд шалгалтыг нь өгч болдог юм бол уу? Монголд байгаа хүн авъя гэвэл ямар арга чарга байна? :)

baynaa said...

Онлайн сургалт гэж байнаа байна.

https://www.redhat.com/elearning/self-paced/

Шалгалтыг нь бол заавал албан ёсны төв дээр нь очиж өгөх ёстой юм байна лээ.