Wednesday, May 26, 2010

day 3 - root on iPhone

Түрүүчийн нийтлэлийн төгсгөлд үзүүлсэн дэлгэцийн агшины зураг дээр утсандаа root эрхээр хандахад файлууд болон файлын сангууд хэрхэн харагдаж байгааг харсан байхаа.

Таны iPhone/iPod энгийн хэрэглэгчийн эрхээр холбогдсон бол /var/mobile/Media дор холбогдсон байгаа. Зураг, дууны файл хуулах, iTune-тэй sync хийх зэрэгт бол энгийн хэрэглэгчээр хандахад хангалттай. Харин системийн тохиргоог өөрчлөх, өөрийн хүссэн нэмэлт багцыг суулгах зэрэгт бол мэдээж root эрх хэрэгтэй шүү дээ. Дээр нь root хэрэглэгчээр утсаа mount хийвэл pc-нээсээ утасныхаа хүссэн газарт хандаж, файл хуулж чадна гэсэн үг. Энэ ч амьдралд үнэхээр хэрэг болсон.

Хамгийн эхний жишээ бол монгол гарын хөтөч суулгахад гарын байршлын файлыг тодорхой газар хуулж тавих хэрэгтэй болсон. Бид бол ямар нэг байдлаар файлаа утасруугаа хадгалаад, дараа нь коммандын мөрөн дээрээс хүссэн газраа хуулчихна. Гэтэл комманд мөрөн дээр ажиллаж мэдэхгүй хүнд файл хуулахыг утсаар яриад, мэйл бичээд, ер нь яаж ч заагаад барахгүй юм билээ. хэргийн гол нь комманд мөрний синтакс гэж алдахад амархан, цаад хүн маань синтаксыг битгий хэл цаад ойлголтыг нь мэдэхгүй байсан хэрэг. Тэдний буруу гэж юу байхав, тэд бол жинхэнэ хэрэглэгчид... харин бид бол тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бүтээх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Гэснээс энэ монгол гарын хөтөчийг тэр iKeyEx багцад нь оруулаад, эсвэл тусад нь бэлэн багц болгоод тавьчих юмсан. Cydia-с шууд суулгадаг болчихвол жирийн хүмүүст хичнээн амар байхав дээ...

За тэгээд сэдэвтээ эргэж ороход, ямар ч комманд мөрөн дээр ажиллалгүйгээр утасныхаа хүссэн газарт файлаа хуулъя гэвэл утсаа root хэрэглэгчээр mount хийх хэрэгтэй болж байна даа. (Cydia-д бэлэн программ хайгаад олсонгүй, мэддэг хүн байвал зааж өгч туслана бизээ)

Линукс дээр бол гараараа mount хийнэ, харин Windows PC дээр бол iPhoneBrowser гэж файлын жагсаалт хардаг программ байна, түүнийг ашиглана.


Линукс дээр бол дор үзүүлсэн байдлаар:














Харин Windows дээр бол iPhoneBrowser-г суулгаад, ажиллуулахад автоматаар таны iPhone/iPod-д холбогдож доторх файлын жагсаалтыг харуулах болно.

ГЭХДЭЭ, хэргийн гол учир нь утсан дээр чинь AFC демон ажиллаж байхгүй бол root хэрэглэгчээр mount хийж чадахгүйд хүрнэ шүү. Cydia-д afc2add гэж багц байгаа түүнийг суулгахад хангалттай. За за одоо тэгээд өөр юм үлдсэнгүй, iPhoneBrowser-оо нээгээд л хүссэн газраа файлаа хуулах үлдлээ.





Холбоос:

iPhoneBrowser - http://code.google.com/p/iphonebrowser/
iKeyEx - http://code.google.com/p/networkpx/
afc2add - http://modmyi.com/cydia/package.php?id=12439

5 comments:

Дөлмандах said...

миний хувьд openssh суулгаж байгаад sftp-р файл хуулах нь хялбар санагдаад байгаа

Hチェッカー said...

自分のエロさってどのぐらいなんだろう?と思ったらHチェッカー!年始の期間限定で特別に診断結果に合わせて、異性を紹介するおまけつき!自分と同じぐらいHな異性と知り合えるのですぐに仲良くなれる!

出合いサイト said...

今最高にアツい出合いサイトをご存知ですか?恋愛に繋がる出会いは必ずある!ほんとに出合いの無い人だけアクセスして下さい!業者が蔓延しているSNS系サイトよりも出合いサイトが今アツい!

man with van in L said...

Its good to have people who express their experience in a more neutral web site, due to the fact that in the official blogs and forums the moderators usually delete the negative opinions people have.

man with van in London

金儲け said...

アナタは大金持ちになれるか!?あなたの行動から心理、果ては金運まであらゆる金儲けのための資質を調べます!意外と金儲けは簡単に出来る!?あなたの知らないテクニックを紹介!