Friday, May 21, 2010

iPhone jailbroken - first day

Утсаа шоронгоос суллаад анхны өдөр...

Хамгийн түрүүнд монгол гарын хөтөч суулгасан. Өөрөө оролдоод ухаад байсан юм алга. Buyak бэлэн сайхан ЗААВАР бэлдээд тавьчиж.



Анддаа талархжийнаа... Холхи газраас торолзон харагдах Ө, Ү үсэгтэйгээ сая нэг золгож цэнгэлийн манлай боллоо... гэснээс энэ Ө, Ү үсэг гэж хайр татсан, бас уур хүргэсэн үсэг байна шүү. Хөөрхий энэ хоёр байгаагүй бол бидний хэдэн улс ур чадвараа сорьж, толгой гараа ажиллуулах хэрэг алга... бэлэн орос гарын хөтөч суулгаад л "бид орос цагаан толгой хэрэглэдийн" гээд л явна шүү дээ... гэснээс өөрийн хэл, бичиг байхгүй бол ч тусгаар улс гэж байхгүй л юм байна даа, тэр тусмаа оюун санааны хөгжил... Бид нар монгол бичгээ албан ёсны бичиг болгоцон байсан бол манай нээлттэй эхийнхэн нилээд өндөр түвшинд гарчихсан байх байж...

3 comments:

гацан said...

Таны сүүлийн өгүүлбэртэй санал нэг байгаа бөгөөд бас ингэж хэлмээр байна: "Бид нар монгол бичгээ албан ёсны бичиг болгочихсон байсан бол манай улс нилээд өндөр түвшинд гарчихсан байх байж". Энэ талаар өчигдөр би бас энд орилоод авсан. За тэгээд утасныхаа шоронд байх хугацаанд нь сайн засарч хүмүүжсэн эсэхийг нь шалгаж хянаж байж сулласан юм байгаа биз дээ? Тэгээд л нэг програмлагч гээд л эзэн нь болдог, өршөөлийн хуулиар гээд л нэгийг шоронгоос сулладаг, жаахан бодууштай асуудал шүү! Би бол Щ үсэгний оронд таслалын тэмдэг байрлуулмаар юм байна.

xvv said...

http://ipod.blogmn.net гээд нэг блог байдын. Орж гарч мэдээлэл солилцож байхыг урьж байна :)

baynaa said...

баярлалаа. хөөрхөн блог байна. хэрэгтэй мэдээлэл ч бас их байна.