Friday, March 02, 2007

Блог тойм

Японд ирснээс хойш өөрийн блог дээр нийтлэл бичих нь битгий хэл хүмүүсийн блогыг ч уншиж амжсангүйээ. Зээ сая уншсан блогуудаас сонирхолтой нийтлэлүүдийг тоймлон толилуулъеөө.

1. Энд Нагоя-д ажилладаг Болдоогийн "Криллээр шууд бичье!" хөрвүүлэгч веб програм их таалагдлаа. 10 жилийн өмнө мэйл бичиж байгаа юм шиг л санагдсан. Гол нь латинаар галиглаад "yaasan sonin yum be" гэж цохиход "яасан сонин юм бэ" гээд гараад ирж байгаам даа. Монгол гарын хөтөч байхгүй үед их хэрэгтэй эд байна, нэг сонирхоод үзээрэй.


2. "Монголын Developer-үүдийн цуглах газар" - гээд хөөрхөн сайт хийчиж, дөнгөж эхэлж байгаа хэдий ч нилээд далайцтай авах шинжтэй.

3. Homeland, Honor & Candor - USA-д мастер хийж ирээд эх орондоо уул уурхайн салбарт ажиллаж байгаа энэ залуугийн "Нутагтаа буцахын өмнөх бодол", "Нутагтаа очоод төрсөн сэтгэгдэлүүд", Оюутолгойн орд газрын талаарх мэргэжлийн хүний дүгнэлт болох "Таван жилийн өмнөхийг сөхвөл" зэрэг сонирхолтой нийтлэлүүд гарчээ.

6 comments:

Anonymous said...

Би тескт хөрвүүлэгчийн хатуугын тэмдгийг нь гаргаж чадахгүй байна.

baynaa said...

Доор нь тайлбар нь байгаа. Хатуугын тэмдгийг гаргахдаа "(double quote) буюу shift+2" дарах хэрэгтэй.

Anonymous said...

би өмнө нь shift ээ баруун талд байдаг цифртэй хамт дараад байсан болохоор болхогүй байсан юм байна. Тэгээд дээд талын цифрийн 2-ыг хамт дарахаар болж байна.

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

December 21,22,25
January 17
February 23
March 02,04
Зулаа сард дунджаар 2 зүйл бичдэг юм байна. Илүү цаашдаа энэ хэмнэлээ бариад бичих үү эсвэл тоогоо ихэсгэх үү?

baynaa said...

хэхэ, уг нь ихийг бичих хүсэлтэй. Улс дамжиж нүүгээд сүүлийн 2 сар бичиж чадсангүй. миний блогоор зочилсон чамд баярлалаа.