Monday, October 30, 2006

Yahoo-гийн мэйл ойрд яагаад байнаа

Манай мэйлийн админууд анзаарсан боловуу. Ойрын нэг 7 хоног yahoo-гийн мэйл нэг л сонин байна. Шөнө болохоор явахгүй байгаа юмуу, mail queue дотор шөнө ирсэн мэйлүүд яваагүй харагдаад, тэгээд шалгахаар "Connected to ... but greeting failed. /Remote host said: 451 Message temporarily deferred - 4.16.50/" гэсэн алдаа өгсөн байна. Ажлын цагаар харин зүгээр яваад байх шиг...

Интернэтээс хайсан yahoo-гийнхан бүх IP-г greylist-д оруулсан гэнэ. Санаа нь smtp connection үүсгэхээс эхлээд татгалзах юм байна, дараагийн оролдлого дээр нь харин зөвшөөрөх юм байна. Энэ нь спамаас хамгаалж байгаа арга юм байнаа?! Өөрөөр хэлбэл спамерууд нэг мэйлээ дахин явуулахыг ихэнх тохиолдолд оролддоггүй юм байхаа... Бодвол тэр том компанийхан бодож төлөвлөж байж л ийм алхам хийсэн байх, гэхдээ л асуудлыг улам хүндрүүлээд байх шиг...

Одоо тэгээд яах вэ? Yahoo-гийн нэг ийм заавар байна.
http://help.yahoo.com/help/us/mail/defer/defer-01.html

Гэхдээ л асуудал тун бүрхэг байна. Yahoo-гийнхан явуулсан мэйлэнд хариу өгнө ч гэж байхгүй, урьд нь энгийн мэйлүүд Bulk-руу орчихоод байна гэж нилээд олон form бөглөж, мэйл явуулж байсан. Ганц л хариу байхгүй... Дахиад л баахан хайлаа, DomainKey-н сураг гарч байна. Domainkey-г хэрэгжүүлнэ гээд л яригдаад байсан, ганцхан өдөр ингээд л хэрэгжүүлчдэг юм боловуу.

Манай админуудад санаа оноо байнуу?


5 comments:

baynaa said...

Нэг ийм discussion оллоо. http://answers.yahoo.com/question/index?qid=20061024160658AAAh0QY

baynaa said...

http://www.ahfx.net/weblog.php?article=107

Зэлмэ said...

Би уг программ хөгжүүлэгч д дээ. Тэгэхдээ янз бүрийн шалтгаанаар систем админы ажил рүү халтираад байдаг юм. Сонирхолтой зүйлс олныг бичжээ. Орж уншиж байна аа.

baynaa said...

Зэ хөөрхий, yahoo-гийн мэйлүүд хэд хонож байгаад өөрөө зүгээр явдаг болчлоо. Нөгөө алдаа өгөхөө ч больсон байна лээ, бодвол yahoo-гийнхан яаралтай арга хэмжээ авсан байх.

Unknown said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481