Юникс систем админууд өөрсдийгөө хэрхэн хөгжүүлж байна?
Интернетээс л... Энгэж хэлэхэд хэлсдэхгүй нь бололтой. Мэдээж интернетээс л ихэнх мэдээллийг авч байна, өөр хаанаас авах гэж? гэж асуух хүн гарах байх л даа. Энэ оны 4 сараас ажлаас маань намайг мэргэжил мэдлэгээ дээшлүүлж, сургалтанд суух санал тавьсан юм. Нээрээ яагаад болохгүй гэж? Ингээд л юникс төрлийн систем админуудад зориулсан сургалтыг хайж эхэллээ. Миний хэрэгцээ шаардлага өндөр байснаас тэр үү, эсвэл нэгэнт мөнгө төгрөг зараад гадагшаа явж байгаагаас ч тэр үү, нилээдгүй гайгүй хөтөлбөртэй сургалтуудыг хайж эхэллээ. Ази тивд л лав таалагдах сургалт олдсонгүй, эсвэл дэндүү богинохон 2-3 хоног, эсвэл дэндүү амархан-линукс яаж суулгах вэ? хэрэглэгч яаж нэмэх вэ? гэхчлэн дэндүү анхан шатны зүйлүүд байна. Хойд хөрш Орос улсад маань харин сайн сайн сургалтууд байгааг оллоо. Харин орос хэл ... Хм... орос хэл дээр хайр сэтгэлтэй кино үзэж байснаас биш, техникийн хичээл үзэж байсангүй. Нэг л санаанд багтсангүй. Европ тив, болж байна. Хараад байхад Европ тивд болж байгаа сургалтуудын ихэнх нь Америкт төвтэй сургалтууд байна. Америк?... дэндүү хол юмаа... Таньдаг мэддэг сисадминуудаас асуулаа... Хм, ер нь яг Юникс сисадмины сургалтанд суусан хүн алга шиг байна. Гэхдээ нилээдгүй мэдээлэл олж авлаа. Ер нь Америкт болж байгаа сургалтууд хамгийн чанартай, хамгийн нэр хүндтэй болохыг олж мэдлээ. Интернетээр хайсны эцэст
1. http://www.usenix.org/events/ - Жинхэнэ сисадминуудад зориулсан шинэ соргог сайхан сургалтууд байна. Дан сургалт гэхээсээ conference+training programm юм байна. www.sage.org -той хамтран Линукс сисадминуудын LISA conference-г жил болгон зохиодог юм байна.
2. www.sans.org - Нууцлал хамгааллаар хамгийн нэр хүндтэй сургалтуудын нэг. Ер нь бол сургалтууд нь зөвхөн юникс төрлийн үйлдлийн систем гэлгүйгээр систем админ, сүлжээний аудиторуудын мэдэх ёстой бүхий л чиглэлийн сургалтууд байна.
Үүнээс гадна Redhat, Novell-ийн өөрийнх нь сертификатны сургалтууд бас байна лээ.
https://www.redhat.com/apps/training/
http://www.novell.com/training/certinfo/cle9/
Тэгэхээр Америк л болж таарч байна даа...
Monday, June 26, 2006
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
би систэм админ болох гэж байгаалдаа тиймээс маш шх баярлалаа :D
Post a Comment