SANS-н GIAC Certified UNIX Security Administrator(GCUX) боллоо би. Урамтай сайхан байнаа. 2 удаагийн тестээр шалгалтаа өгсөн. Ихэнх асуултууд нь 7 сард суусан сургалтын агуулгаас ирсэн байсан. FreeBSD-с өөр UNIX систем дээр ажиллаж үзээгүй надад Solaris-н талаарх асуултууд их бүрхэг байсан. Solaris-н материалыг цээжилж орсон, зарим асуултанд яалт ч үгүй мэдэхгүй тул тэглэсэн...
Үнэндээ энэ шалгалтыг өгье гэж бодоогүй явтал, сургалтан дээр танилцсан Sailata гээд нэг энэтхэг бүсгүй "би хувьдаа өгнө, харин чи өгөөд үз л дээ" гэж ятгаснаас сүүлийн өдөр нь амжиж бүртгүүлсэн юм. Хүн үнэхээр хичээвэл чадахгүй юм гэж байдаггүй юм байна гэж хэлмээр байна даа.
За тэгээд мэдээж намайг мэргэжлээрээ өсөж дэвжихэд нэмэр болсон MobiNet-н хамт олондоо, мөн MUUG-н нөхөддөө баярлаж явдаг шүү гэж хэлье.
Хичээвэл чадна шүү! Та нар шүү!
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
За баяр хүргэе. Энэ чинь үнэхээр том амжилт шүү. Цаашид улам хичээгээрэй гэж хэлмээр байна. Миний мэдэхийн анхны ийм сертификаттай хүн болж байна даа. Чи шүү.
Маш их баяртай байна а. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол мэргэжилтэн байна гэдэг сайхан шүү. Их бахархаж байна.
Баяр хүргье, хаа ч явсан газардахгүй болж дээ, та шүү
Баяр хүргэе! Чи шүү, чиний дараа бид шүү. гэсэн хэхэ
Нээрээ хэдэн жил Линукс нухсаных нэг сертификат олж авмаар л байна шүү. Харин алийг нь сонгомоор ч юм бэ дээ
Post a Comment