Thursday, November 16, 2006

Datacom-н монгол дахь DNS серверvvд орж гараад байнуудаа гэж...

За ингээд хэлчихээр Датакомынхон болоод бусад хүмүүс сандралд орох вий дээ. Эхлээд энэ нийтлэлийг дуустал нь уншаарай.

Өнгөрсөн 10 сарын 03-ны өглөө 08:10-д манай оператороос манай DNS болохгүй байна, зарим домэйн олдоод зарим нь олдохгүй байна гэж дуудав. Би ч өөрийнхөө DNS серверийн логыг, дараа нь мэйл серверийнхээ логыг үзэв. Хараад байсан .mn домэйнууд олдохгүй байна. Манай DNS cache server-т л байна даа гэж бодсон. cache server-ээ үзээд байдаг үзээд байдаг... зүгээр л байх юм. Бусад газрууд яасийн бол гэж бодоод Magicnet-н админаас асуусан "Датакомоос асуухгүй юу, манайх лав зүгээр" гэнэ... танихгүй болоод ч тэр юмуу ёстой наашгүй хариу өглөө... хм... Дараа нь сая сургалтанд хамт сууснаараа Мicom-н Тэгшээгээс асууя гэж бодоод g0mb0 ахаас yahoo id-г авлаа. За нэг танилын нүүр халуун гэдэг шиг ёстой шалгааж авлаа. Танай DNS дээр ямар нэг сонин юм ажиглагдаагүй юу? гэлээ. Тэгшээ ч зүгээр л гээд байна... .mn домэйн болохгүй байгаа биз дээ, гэж нилээд шаллаа, тэгсэн харин сүүлд нь .mn домэйн харин өглөөнөөс болохгүй байх шиг байна гэлээ... ёстой нэг санаа амрах шиг болсон, хэхэ... За тэгээд удалгүй Датакомын нэг DNS дээр асуудал гарсан нь тодорхой болж удалгүй зүгээр болсон... 2 хоногын дараа mobicom.mn-г олохгүй хэдэн мэйл яваагүй харагдсан. Тэгэхээр нь Nagios дээрээ Datacom-н монголд байгаа 2 DNS сервер-г нэмээд байнга ажигладаг боллоо.

Уржигдар мөн MIX дээр асуудал гарснаас 07:56-10:48 хооронд Datacom DNS дээр critical alarm гарсан харагдана. Эдний сервер дээр аларм гарч харагддаг,харин манай DNS Cache дээр аларм гарахгүй болохоор ажиглаад л суугаад байсан. Сая нэг санаа авч Датакомын Мөнхдөлтэй ярилцлаа. Танайх орж гараад байна гээд... Тэгсэн тэдний сервертээ ч биш Magicnet-н холболтондоо байгаа бололтой... Гадаад гарц дүүрэх, эсвэл ачаалал ихтэй үед DNS хамгийн мэдрэмхий байдаг, DNS дээр хамгийн түрүүнд alarm гарч харагддаг л даа. Энэ нь bandwidth дүүрэх үед сүлжээний төхөөрөмжүүд prioroty багатай service-үүд (жишээлбэл DNS-г) хаадаг гэж ярьдаг юм байна лээ. Гэхдээ л бодох л асуудал... Датаком чинь үндэсний хэмжээний үйлчилгээ үзүүлдэг газар шүү дээ!

Тэгээд надад хэлэх гэсэн нэг л зүйл байна. Манай админууд яагаад хамтарч ажилладаггvй юм бэ? Надад тохиолдож байгаа асуудал бусад бүх ISP-н админуудад тохиолдож л байгаа. Datacom болохгүй байна, MIX дээр асуудал гарлаа гэхэд гэмтэлийн шинж тэмдэг, нөлөөлөх байдал, гэмтэл гарсан цаг, засагдсан цаг хугацааг мэдээлдэг самбар маягын юм байвал баахан бие биенээ гайхаж харж суухгүй байх. Бид бизнесээрээ өрсөлднүү гэхээс мэдлэгээ хуваалцаж, техникийн тал дээр хамтарч ажиллах учиртай шүү дээ.

6 comments:

Anonymous said...

bi bas japanaas oroxoor .mn domain iig zarim daa oloxgui bn. mash udaj baij olox zeregeer oiriin uduruuded er ni dogoldood l baix shig bn.

baynaa said...

тиймээ, Японоос чухал улсуудын мэйл ирээгүй гэсэн шалтгаанаар ер нь энэ асуудал дахин хөндөгдсөн юм шүү. Тэгээд блог бичье гэж бодоод бичсэн. Үнэхээр тийм асуудал байгаа бол Датакомд мэдэгдэх хэрэгтэй, би хувьдаа мэдэгдсэн байгаа. Тэднийх бодвол 2 серверийнхээ нэгийг өөр газар тавих ч юмуу арга хэмжээ авах байлгүй дээ.

Anonymous said...

Нээрээ ийм төрлийн сүлжээ байгуулбал яасан юм бэ. Уг нь зүгээр ML байхад ч болно л доо. Хамгийн чухал нь цаг тухай бүрт нь үнэн зөв мэдээлэх л хэрэгтэй байна. ISP-нууд хоорондоо хариуцлагын тогтолцоо үүсгэж чадвал тодорхой хэмжээнд шийдэгдэх байх гэж бодож байна.

T-warez said...

mn домайн нэрүүд орохгүй байна.

Unknown said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

Dustin N Pierce said...

I’ve read some good stuff here. Definitely worth bookmarking for revisiting. I am surprised by how much effort you put to create such a great informative website. I just discovered a blog about how fast you react in sports. If you'd like to read the complete story, visit reaction time test and leave your comments there.