Monday, July 17, 2006

SANFIRE2006 - Washington DC

SANFIRE2006-д амжилттай оролцоод ирлээ. Манай ангийн багш Hal Pomeranz систем админаар 15 жил ажилласан, SysAdmin сэтгүүлийн техникийн редактор, одоогоор системийн нууцлал хамгааллаар зөвлөгөө өгдөг DeerRun гээд хувийн консалтинг компанидаа ажилладаг хүн байсан. Хичээлүүд практик мэдлэг дээр тулгуурласан байсан болохоор, хичээлээ дуусаад сурсан зүйлсээ туршиж үзмээр санагдаж байсан шүү.
Өдөр бүр хичээл дээр дасгал хийж байсан нь хичээлийг ойлгоход илүү дөхөм болсон байх. Гэхдээ л 6 хоногт ахдахаар их мэдээллийг багтаасан байсан нь сурч мэдэх юм их байна даа гэсэн сэтгэлийг минь улам хүчтэй болгож байлаа.

Энэ сургалтанд нийт зөвхөн суралцагч 860 орчим хүн оролцсон бөгөөд, үүнээс ердөө 40 хүрэхгүй нь гадаадаас ирсэн хүмүүс байлаа. Америкаас оролцож байгаа хүмүүс дотор 2-3 дахь удаагаа оролцож байгаа хүмүүс ч байсан. Компани нь ч ажилтнуудаа сургалтанд суулгаж, мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэхэд их анхаардаг санагдсан.

SANS өөрийн GIAC Certificate-г санал болгодог бөгөөд үйлдлийн систем, салбараасаа хамаараад 23 төрлийн сертификат өгдөг юм билээ. Шалгалт нь 2 хэсгээс бүрдэх ба тест бөглөөд хангалттай оноо авбал Silver Certificate, үүний дараа холбогдох сэдвээр илтгэл бичээд комиссоор хянуулж хангалттай гэж үзвэл Gold Certificate өгдөг. Мөн CISSP гээд хамгийн алдартай нууцлал хамгааллын сертификатанд бэлдэх сургалтыг зохион явуулдаг.

1 comment:

Unknown said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481