Tuesday, July 27, 2010

RHCE Training - in INDIA ;)



Сургалтууд нилээд үнэтэй байнаа, тэр тусмаа англи хэлээр ярьдаг орнууд USA, UK, Australia, New Zealand гэх мэтчилэн... Японд бол англи хэл дээр сургалт байхгүй, шалгалтыг бол авна. Ойрхоноос гэвэл Хятад, Солонгос арай хямд байна, гэхдээ анги нь дүүрэхгүй бол (4-5хүн) тухайн сарынхыг болиулчих жишээтэй... гэх мэтчилэн хайгаад явсан Энэтхэг дээр тунаж үлдлээ дээ...

Энэтхэг гэж ёстой ч нэг санаанд багтаж байсангүй... Гэхдээ нэг сонирхолтой нь Энэтхэгт бараг хот болгонд сургалтын төв байна, ёстой гайхмаар... За тэгээд эхнээс нь аваад вебээр ороод, мэйл бичээд байлаа. Нилээд их хугацаа зарцуулсан шүү, тийм болохоор дараа дараагийн хүмүүст хэрэг болж магад, дор аятайхан жагсаагаад биччихлээ.


1. http://www.ipsr.org - IPSR
За энэ бол миний явахаар сонгосон газар, тийм болохоор хамгийн эхэнд нь биччихье. Ер нь бол гүүглэдээд хамгийн түрүүнд гарч ирсэн юм шүү. Үнэ, байршил, цаг хугацаа гээд бүх зүйлээрээ надад яг тохирсон болохоор нь сонгосон. 3-4 жилийн өмнөөс үйл ажиллагаа нь идэвхтэй болж ирсэн газар байна лээ. Барууныхан олон очдоггүй байж магадгүй, Африкаас хүмүүс сургалтанд суусан гэж бичсэн байсан. Төв нь Kerala мужийн Kottayam хотод байдаг, ойролцоох Kochi, Kozhikode гэсэн хотуудад 3 салбартай. Kerala муж нь бүр урд зүгрүү, экваторт нилээд ойрхон, дээрх хотууд бүгд далайн эргийн хотууд байна.


2. http://www.koenig-solutions.com - Koenig
Миний ойлгож мэдсэнээр Барууныхан, мөн Хойд Америкаас хамгийн олон хүн очдог газар. Төв нь Дэлид, салбарууд нь Shimla(Гималай), Goa(Арабын тэнгисийн эрэг), Dehradun(Гималай)-д байдаг. Ажил нь зүгширчихсэн, гаднаас хүн аваад үйлчлээд сурчихсан газар шиг байна лээ. Үнэ нь бол үнэтэй талдаа, гэхдээ bootcamp болохоор байр, хоол, энээ тэрээ гэж санаа зовохгүйгээр мөнгөө төлөөд л бусад бүх зүйл бэлэн. Аград ойрхон болохоор Таж Махал, ийм тийш авч явж юм үзүүлдэг хөтөлбөр бас байна.


3. http://www.linuxlearningcentre.com - Linux Learning Center
Энэ газрыг Redhat-н Энэтхэг дэх албан ёсны төлөөлөгч нь санал болгосон юм шүү. Бангалорт төвтэй, тэндээ 3 салбар төвтэй. Бизнесийн биш, академик талдаа газар бололтой байна лээ. Байр, хоол энэ тэр хангана гэсэн зүйл байхгүй, гэхдээ мэдээж гадны хүн ирвэл тэр тал дээр туслана. Үнэ нь бол үнэхээр хямд, өөрөө байр хоолоо зохицуулна гэвэл ийшээ явахад гэмгүй байх. Гэхдээ курсын сонголт маш багатай юм байна лээ.


4. http://networknuts.net - Network Nuts
Сургалт бол сайн байж магадгүй, гэм нь нилээд үнэтэй. Тийм болохоор сонирхсонгүй. Дэлид төвтэй, Ахмедабадад салбартай.


5. http://www.intaglio-solutions.com - Intaglio
Яг ямархуу газар болохыг сайн ойлгоогүй, ямар ч байсан мэйлээр хариу өгөөд байсныг бодоход боломжийн газар байсан санагдана. Гэхдээ ямар ч байсан нэг их муу газар биш болвуу. Үнэ хөлс нь дундаж санагдсан.


19 comments:

se said...

Bayanaa sain yavj hursen uu.

http://www.koenig-solutions.com - Koenig
enend bi java-giin course-d suujiisen um bna. 2005 on baihaa. 1 hund 1 bagsh geed zugeer um bna lee, shalgaltiin une bolo hool bair unendee bagtchihsan, buudalaas ni mashinaar zuudug geed dajgui shuu.

tend ni surdag humuus bolhoor unetei bna gej yariad bsan.

baynaa said...

Cайн cайн, чи cайн уу ;)

Чи чинь тэгвэл туршлагатай хүн явж байгаан байна. Хувь, хувьcгалын зүгээc зөвлөөч найздаа. Энэтхэг явахад юуг анхаарах вэ гээд... Cүүлийн хэд хоног ч янз бүрийн cоёлын шокны талаар cонcоод, гүй би одоо яагаад заавал Энэтхэгийг cонгоcийн бол гэж бодогдох үе байна шүү хөө.

гацан said...

Зарим нь улаан малгайтай болох гээд л, зарим нь хар малгайтай болох гээд л :). Малгайгүй мань мэт нь сэрээ барьж шувуу хатгаад л явж байхаас. Малгайтай болохоороо мэдэгдээрэй!

se said...

nadad bol india mash ih taalagdsan, gehdee bi 12 sard yavsan l daa ter ued tsag agaar ni ch zugeer sanagdsan, yavah um bol neg udur gargaad daramsalaaruu zaaval yavj uzeeree ;)

Amgaa said...

Амжилт хүсье.

baynaa said...

гацан анд эвэртэй болохоор чамд угаасаа малгай тогтохгүйн байна л дээ, хэхэ... эвэртэй ч гэсэн шувууны анатоми гаргуун мэддэг гэж дуулдаад байдышд, аягүй бол тэр сэрээ нь малгай цоо хатгадаг шидтэй байлгүй ;)


se,
сайхан санаа байна, тэгээд тийшээ чинь яаж очдийн бол доо...

se said...

Tuvd horoololoos mashin bus yavaad bsan, bas tuvd horoolold ni dajgui mahtai mongol mayagiin hool baidiin hehe

baynaa said...

Amgaa,
Баярлалаа...


Se,
Миний найзаа, төвд хороолол нь тэгээд олоход амархан уу? Яаж тэр автобуcыг нь олох вэ, чи явж байcан хүн мэдэж байгаа cайхан хэлээд өгөөч. Хэдэн цаг явж очдийн? Яваад ирэхэд хэдэн өдөр хэрэгтэйв гээд...

se said...

manai duu maani bsan bolohoor gazarchilaad bsan bolhoor bi yag tag haana bsaniig ni meddeggui ee :D, buudalaasaa haa baidagiig ni zaalgaad regsha geed 3 duguit hyamdhan taxi-aar ochood BUS asuuhad heleed uguh baih mongolchuud ch ih yavj baij magad. new delhi-gees 500km gesen baihaa :D bid hed yavahdaa 23:00 tsagiin ued 5uulaa niilj jeep hulsluud yavsan. ugluu 6 gej ochij bsan.

Microsoft Dynamics Training Online said...

We this is given a new carrier about all Indian students thank you for this post
I will provide this well organized training solution please provide if have any chance for Online training and corporate training also


Anonymous said...

Hurrаh, that's what I was exploring for, what a data! present here at this web site, thanks admin of this site.
My web-site my ex boyfriend wrote a book about me

Networkerschamp said...

Thanks a lot for sharing this with all. We also provide RHCE Training in Bangalore, India

Prabha krithi said...

Thanks for sharing this informative blog... through this blog i learn many things..
Excel and Advanced Excel Online Training

Lakshmi said...

Very nice post here and thanks for it .I always like and such a super contents of these post.Excellent and very cool idea and great content of different kinds of the valuable informations.
MongoDB Online Training

gowsalya said...

I appreciate your efforts because it conveys the message of what you are trying to say. It's a great skill to make even the person who doesn't know about the subject could able to understand the subject . Your blogs are understandable and also elaborately described. I hope to read more and more interesting articles from your blog. All the best.
msbi online training

oveiya krishnasamy said...

I simply want to give you a huge thumbs up for the great info you have got here on this post.
qlik sense online training

Kiruthiprabha said...

Good Post! Thank you so much for sharing this pretty post, it was so good to read and useful to improve my knowledge as updated one, keep blogging...
Oracle DBA Online Training

Ram Niwas said...

Thank you for sharing the post! This is what I want to find.

Oracle DBA Training Online

Savannah said...

Look below for a better description of all three car title possibilities a clean car title is that the best title to possess because it means the vehicle has never experienced severe damage. All fresh cars accompany clean titles. street light Manufacturer