Thursday, January 31, 2008

OLPC төсөл Монголд

Шинэ лаптопоо хүлээж авсан бяцхан жаалууддаа сурлагын өндөр амжилт хүсье!


OLPC буюу "One Laptop Per Child" төслийг та бүхэн сонсоо л биз дээ. "100$ laptop", "нэгийг худалдаж аваад нэгийг бэлэглэ" гээд л сүүлийн үед хаа сайгүй ярьж бичих болсон. Нээрээ л тийм хөөрхөн жижигхэн лаптопийг хүүхдүүд хэрэглээд гүйж явбал сайхан юмаа гэж дотроо баярлаад байлаа. Тэгсэн харин эхний ээлжийн лаптопууд аль хэдийн эзэддээ очжээ.

Шинэхэн бий болсон ХО гээд энэ хөөрхөн лаптопын талаар нилээд мэдээ уншиж байсан юм байна. Микрософт XO-д зориулж жижигрүүлсэн “Цонх” хийж байгаа гэж дээр уншаад "за одоо бас өнөөх нь Билл ахын "цонх"-той ирэх юм байна даа" гэж бяцхан хар төрөөд, "ийм олон нээлттэй эхийн сайхан системүүд байхад нэгийг нь хэрэглэхэд яахав дээ" гэж аман дээр гарч ирээд байлаа хөөрхий. Тэгсэн өнөөдөр ХО-н тухай Вики-г интернетээс олж үзээд нэг юм сэтгэл амарлаа.

ХО маань Fedora 7 суусан ирж байна.

Sugar running on Fedora Core


Hardware үзүүлэлт: CPU 433MHz, 256MB DRAM, 1024MB flash
Дэлгэц: 7.5” LCD дэлгэц, байшин дотор болон гадаа хэрэглэх хоёр төлөвтэй
. . .

ХО дээрх үйлдлийн систем, програм хангамжуудыг дурдвал:

Үйлдлийн систем: Линукс
цөм: 2.6.22
тархац:
Fedora 7

Програмчлалын орчин: Python 2.5, JavaScript, Adobe Flash Player, JVM, өөртөө таарсан хэмжээнд жижигхэн програм, тоглоомуудыг хийх програмуудтай. Жишээ нь Etyos гээд програмыг ашиглаад хүүхдүүд бэлэн код блокыг ашиглахаас гадна, өөрсдөө кодыг өөрчлөн шинэ обьект үүсгэж болно.

Libraries/Сангууд: Сангуудаас гэвэл GUI toolkit – GTK+, Gnome, Mozilla engine-үүд гээд нилээд зүйлс байна, байхгүйг нь мэдээж татаж аваад суулгачихна.

Хэрэглэгчийн орчин, график интерфэйс: X цонхот систем болон Matchbox windows manager/цонх удирдагч


... гэх мэтчилэн уншаад байсан их л хөөрхөн эд шиг байна. Хамгийн түрүүнд тэр Matchbox цонх удирдагч нь хир эд бол сонжиж үзмээр санагдлаа. Тушаалын мөррүү нь орж байгаад , дотор нь юу хаана байна, OpenOffice суулгаад үзвэл яах бол гэхчлэн сониуч зан маань хөдлөөд болдоггүй. Хэзээ Японд дэлгүүрээр зарж эхлэх юм бол доо гээд хүлээгээд байсан зөвхөн засгийн газруудтай гэрээ хийж өгөөд байгаа сурагтай. Болдог бол нэгийг худалдаж аваад, нөгөөг нь хаана ч яахав нэг хүүхдэд бэлэглэчихмээр байна.


Холбоосууд:

Хүүхдүүд эхний ээлжийн лаптопуудыг хүлээн авлаа - http://wiki.laptop.org/go/Ulaanbaatar

OLPC Mongolia төслийн веб хуудас - http://wiki.laptop.org/go/OLPC_Mongolia