Showing posts with label IT in Japan. Show all posts
Showing posts with label IT in Japan. Show all posts

Thursday, May 27, 2010

【Япон дахь Монголчуудын IT уулзалт - 3】

Эх сурвалж: Mongolian IT group - Japan, MAJ

Монголчуудын IT уулзалтыг 3 дахь удаагаа зохион явуулах гэж байна.

■Илтгэлийн сэдэв:

1. "iPhone хөгжүүлэлт болон iPhone OS4-ийн шинэ боломжууд" сэдвээр Буянт-Оргил
2. "Android OS" сэдвээр Алтанбилэг


IT-ийн ертөнцөд шинэ эринийг эхлүүлсэн гэж хэлж болох smart phone-ийн 2 том төлөөлөл iPhone bolon Android-ийн талаар нэг дор маш сонирхолтой яриа сонсох, хөгжүүлэлтийн бодит жишээнүүдийг харах ховорхон боломж тохиож байна.

Илтгэлийн дараа асуулт хариулт, нээлттэй яриа гэсэн агуулгатайгаар явагдана.


■Эхлэх огноо цаг:
2010 оны 05 сарын 29 өдөр 13:00 цагаас

■Байрлал:
Токио хот, Дайто кү, Нэгиши 2-1-2 Ооцука-бирү 4 давхар, FKC компани
JR Яманотэ шугам, Үгүйсү-дани өртөө, хойд гарцаас 2 минут

東京都台東区根岸2-1-2 大塚ビル4Ф FKC 株式会社
JR山手線 鶯谷駅 北口徒歩2分

■Бүртгэл:
Хүний тоо хязгаартай тул хуралд ирэх хуүмүүс доорх
мэйл хаягаар овог нэр, ажил (сургууль)-аа явуулна уу.
ev...@maj.mn

■Хураамж:
Нэг хүн: 500 иэн
(цэвэр ус, цай, бусад зардал)

Tuesday, April 20, 2010

LINUXCON - Japan 2010

Линукс системийг сонирхогчдийн Японд болж байгаа олон улсын 2 дахь том арга хэмжээ...

Энэ оны 9 сарын 27-29-нд Токиод Линукс Сан/Linix Foundation-с LinuxCon-Japan 2010 чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Ази ба Номхон далайн орнуудын бүсэд Линукс Сангаас зохиож байгаа анхны том хэмжээний арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.

Японд болж байгаа учир шалтгааныг Японд сүүлийн жилүүдэд гадны IT-гийн мэргэжилтнүүдийн тоо огцом өсч байгаа, линукс нээлттэй эхийн програм хангамжийн зах зээл хөгжих нилээд ул суурьтай ирээдүй харагдаж байгаатай холбоотой тайлбарлаж болох юм. Дээр нь би хувьдаа энэ бүхний ард том компаниуд/том ашиг сонирхолууд байгаатай холбон тайлбарлах байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Sun-ыхан OpenSolaris-аа сурталчилж, өөрийн хэрэглэгчдийн коммюнитийг үүсгэх ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа. Зөвхөн OpenSolaris гэлтгүй Линукс хэрэглэгчдийн коммюнитиг дэмжин ажиллах болсон (тогтмол уулзалтуудыг байр саваар хангаж өгөх, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох).

Энэ бүхний үндсэн дээр Японы линукс хэрэглэгчид(угтаа бол Tokyo Linux Group-ынхан) түрүү жил 2009 онд анхны Japan Linux Symposium-г амжилттай зохион байгуулжээ. Энэ жил тэд харин том хөдлөхийг бодсон бололтой, ээлжит арга хэмжээгээ Linux Foundation-тай хавсран илүү их цар хүрээтэйгээр LinuxCon-Japan 2010 нэртэйгээр зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээний хөтөлбөр хараахан гарч амжаагүй байгаа бололтой, хуралд оролцох, илтгэл тавих хүсэлтэй хүмүүсийг бүртгэх ажил үргэлжилж байна.


Энэ салбараар өөрийн карьерийг хийж, энэ салбарт хүчээ үзэх бодолтой яваа залуучууд та бүхэн энэ боломжийг битгий алдаарай. Тун сонирхолтой чуулга уулзалт болох болвуу, тэрэн дундаа ямар ямар sponsored mini-summits/ивээн тэтгэгчдийн зөвлөлгөөнүүд байх бол сонирхон хүлээж сууна. Уулзалтын талаарх шинэ соргог мэдээ мэдээллийг тухай бүрт хүргэж байхыг хичээх болно...


Эцэст нь, арга хэмжээний талаарх мэдээллийг албан ёсны веб хуудсаас аваарай:

LinuxCon-Japan 2010 ====> http://events.linuxfoundation.org/events/linuxcon-japan


Monday, April 09, 2007

SE болоход BS хэрэгтэй юу?

"System Engineer" болоход "Bachelor of Science" буюу Бакалаврын зэрэг хэрэгтэй юу?

System Engineer гэж System Engineer, Network Engineer, Network Administrator, System Administrator гэх мэт ... орон тоог нийтэд нь нэрлэдэг болжээ(Японд лав тэгэж нэрлэх юм). Миний ойлгосноор өөрөө шинээр зохион бүтээж хийх биш, харин хүний бэлэн хийчихсэн зүйлийг жаахан ажилтай шиг нь урд хойно нь оруулж, ажилгүй шиг нь арчлаад сууж байдаг орон тоог хэлээд байнуу даа... Түүний дотор одоо миний хийж байгаа ажил ч орж байна. Энд ирээд төрсөн сэтгэгдэл гэх юмуу, бодогдох болсон нэг зүйл бол ... үнэхээр систем инженер хийхийн тулд их сургуульд 4 жил сурч компьютерийн ухааны бакалаврын зэрэг авах хэрэг байнуу?

Google ах байхад англи хэлтэй, жаахан толгой нь хурдан сэтгэдэг, дээр нь мэдээллийн технологид сонирхолтой хэн боловч сервер тавиад, тохиргоо хийгээд, цааш нь аваад явчих бүрэн боломжтой санагдах юм. Японд гэхэд л их сургууль төгссөн инженер хүнийг японы жинхэнэ нөгөө акул компаниуд нь төгсөхөөс нь жилийн өмнө түүгээд авчихдаг, харин мэргэжлийн техниккум төгссөн хүмүүс нь SE хийдэг юм шиг санагдсан. Ажилд авах зар дээрээс харахад SE ч ялгаагүй, программист ч ялгаагүй, Монголд гардаг ажлын зарууд шиг "компьютерийн ухааны бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй..." гэсэн зар ховор. Оронд нь "төдөөс дээш жил ажилласан туршлагатай..." л гэж байх юм. IT гэж аргагүй л туршлага чухал болчихсон салбар юм.


Сайхан сайхан мэргэжлээр төгссөн улсууд мэргэжлийнхээ ажлыг хийхгүй бүгд IT-д тэмүүлээд байхыг харахад технологи залуусын сонирхлыг аргагүй татаж байна. Гэхдээ одоо надаас асуух юм бол... их сургууль төгссөний хэрэг нь гардаггүй ийм инженерийн ажил хийж байхын оронд, тэр хүмүүсийн эзэмшсэн тэр сайхан мэргэжлээр ажиллах юмсан гэсэн бодол ч төрж байсан. Интернетээс уншаад эмч, нарийн мэргэжлийн инженер, эсвэл байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэн болчихлоо гэж би одоогоор дуулаагүй явна... Гэх мэтчилэн технологын акул Япон улсад ирээд төрсөн сэтгэгдэл олон байна.

Цааш үргэжлүүлье. SE болоход BS хэрэгтэй юу?
Нөгөө талаас нь нэг харъя. Үнэхээр асуудал тийм байгаа бол манайхан IT-р аутсорсинг хийхэд нэг их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардахгүйгээр IT-н мэргэжилтэн бэлдээд байж болох юм шиг санагдана...