Ажилд ороод эхэлсэн анхны маань төсөл энэ оны 2-р сараас эхэлсэн төслийн дундаас 4-н сард орж эхэлдэг юм байна... гадны хөрөнгө оруулалттай үнэт цаасны компанын системийг шинэчлэх төсөл байж таарсан. Компани шинэ байранд нүүж орохтой зэрэгцээд, бүх хэрэглэгчийн PC-н үйлдлийн системийг шинэчлэх бас дээр нь миний хувьд хамгийн чухал болох арилжааны системийн гол араг яс болсон юникс ажлын машинаас салж windows-н орчинд шилжих гэсэн олон олон өөрчлөлт, шинэчлэлт давхацсан энэ том төслийн нэг эрэг шураг нь болж ажиллах боломж тохиолоо.
Тийм газар админ хийх аз завшаан ч хаанаас олдохов, гэхдээ энэ том тогоонд хамт буцалж байгаагийн хувьд ер нь санхүүгийн компани яаж ажилладаг, тэр нүсэр системийг хэрхэн зохион байгуулж, яаж авч явж байна гэдгийг нэг их нарийн биш ч, ерөнхийд нь гадарладаг болж эхэлсэн. Reuters, Bloomberg, Baikai гэхчлэн нэрийг нь ч сонсож байгаагүй арилжааны системүүдийн талаар бага сага олоод мэдчих санаатай чихээ дэлдийлгэж явдаг байлаа. Хааяа нэг юникс админтай хальт ойролцоо сууж таарвал, ярьж байгаад нь хамаг анхаарлаа хандуулсаар урдах ажлаа мартчих жишээтэй. Иймэрхүү маягаар эхний саруудыг үджээ... хэхэ.
Ингээд 4 сарын тэр нэгэн өдөр, энэ компанийн IT хариуцсан албаных нь хаалгаар ороод төрсөн хамгийн анхны сэтгэгдэл гэвэл "30% нь энэтхэгүүд юмаа", "хөөх, АВАЯ гэдэг телефон утас байдгын байхдаа" гэсэн хоёр өгүүлбэр байлаа. Инээдтэй ч юм шиг... (ядахад АВАЯ гэдэг радио антенн байдгыг монголд байхдаа олоод мэдчихсэн байдаг). За тэгээд 7 хоноод төрсөн сэтгэгдэл гэвэл хэзээд сонирхогчийн түвшинд ажиллаж байсан Windows системийг маань мэргэжлийн түвшинд хэрхэн зохион байгуулж байгааг хараад "windows ч бас аргагүй хүчтэй юмаа" гэж бодогдож байлаа. Мэдээж яаж ч бодсон ямар ч албан байгууллагад ширээний компьтер нь windows байдаг байхад, санхүүгийн байгууллагад шал өөр дүр зураг харна гэж бодож байсан маань эндүүрэл байжээ гэдгийг нэг бодлын хүлээн зөвшөөрлөө.
Өөр бас нэг мэдрэгдсэн зүйл бол энд ажиллаж байгаа залуучуудын эрч хүч, урам зориг ямар бахархмаар юм бэ гэж бодогдсон. Өглөө цаг бүртгэнэ гэсэн юм байдаггүйг нь одоо болтол гайхаад байгаа хэдий ч, ажилдаа ингэж урамтай, сэтгэлээсээ ажилладаг байхад бүртгээд ч яах юм билээ гэж нэг бодлын бодогдох юм. Хүмүүсийг ийм урам зоригтой ажиллуулах нилээд олон хүчин зүйл байгаа байх, 1-рт мэдээж цалин хөлс, 2-рт дарга цэргийн ялгаа асар бага, 3-рт хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг байдал гэж хэлж болох юм. Гэхдээ юуны түрүүнд европын соёл, энгийн нөхөрсөг харьцаа хамгийн их хөшүүргэ болдог байх гэж бодогдоно...
Showing posts with label Others. Show all posts

Monday, September 03, 2007
Wednesday, August 15, 2007
Токиогийн хvн боллоо...
Нагояд нилээд ажил хайсны эцэст гэнэтхэн нэг өдөр л Токиод ажилд орохоор болчихлоо. Санаандаа таарах компаниа олохын тулд нилээд цаг зав зарах хэрэгтэй нь мэдээж. Та бүхэнд бас хэрэг болж магадгүй, ажил хайсан туршлагаасаа хуваалцъя.
Японд англи хэлтэй хүн ажил хайх хамгийн хялбар зам бол ажилд зуучилдаг сайтуудад бүртгүүлээд, тэнд өөрийн товч танилцуулга/CV-г байрлуулах юм. Мэдээж компаниуд ч гэсэн ажлын зараа ийм сайтуудад олноор байршуулдаг. Өөрөө зарын дагуу компаниудад хандахаас гадна, чиний CV-г үзсэн компаниуд чамтай холбоо барих гэсэн зарчмаар ажиллана. Япон хэлний 2-р түвшинд тэнцэхээргүй бол Япон компанид ажилд орох жаахан хэцүү байж магадгүй. Дан англи хэлтэй бол харин Токиод ажилд орох магадлал хамгийн өндөр байдаг.
Би хувьдаа http://www.careercross.com/ сайтад бүртгүүлээд нилээд хайж үзсэн. Англи хэлийг гол болгосон ажил гээд хайхаар 90% нь Токиод, бусад нь Осака, Нагоя гэсэн бусад хотуудад гарч ирж байсан санагдаж байна. Сар орчмын хугацаанд хэд хэдэн recruiting company-д ярилцлага өгч, нэгийн зэрэг ажлын санал авч үзсэн. Нэг гадны компанийн Окинава салбарт систем админ гэсэн ажил байсан. Окинава яаж явах вэ, дэндүү хол юм гээд больсон санагдаж байна.
Гадны компаниуд CV-тэй чинь танилцаад эхлээд заавал утсаар ярилцлага авна. Асуултын чанга сул мэдээж ярилцлага авч байгаа тухайн хүнээс хамаараас гадна, өөрийн чинь ажлын туршлага дээр үндэслэх тул сисадмин хийж байсан хүнд DNS-н талаар асуулт ирэх нь зайлшгүй. Radius дээр ажиллаж байсан гэж бичсэнийг минь үзээд нэг газар лав:
- what does ААА stand for?
- how does DNS view work?
гэх мэтчилэн их анхан шатны зүйлс асууж байсан. Ажилд орсон газрын маань утсаар авсан анхны ярилцлагад:
- What is MySQL default engine?
- How can you copy a file from one WS to another, if you do not have ftp?
Мөн web cretificate-н талаар, бас http session-ы талаар асуусанд нь сайн хариулж чадаагүй санагдаж байна. Дараа нь нүүр тулсан ярилцлаган дээр харин нэг хүн нь security-н талаар, dns spoofing attack, dictionary attack-н талаар нилээд дэлгэрэнгүй ярилцаж ийм тохиолдолд, тийм үед системийг хэрхэн хамгаалах вэ гэхчлэн scenario-той асуултууд тавьж байсан. Нөгөө нөхөр нь харин mail system, reverse DNS-н талаар ойр зуурын зүйл асууж байсан санагдана. За ямар ч байсан тэгээд тэр компанидаа ажилд орохоор болсон доо.
Энд надад нэг ойлгож авсан зүйл бол, ямар ч компани, ямар ч мундаг хүний өмнө өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой, үнэхээр мэдэхгүй асуулт асуувал "энэ тал дээр надад ажилласан туршлага байхгүй тул би таны асуултанд хариулж чадахгүй юм байна. Харин тэрний талаар би мэднэ..." гэх ч юмуу хүнд байдлаас гарч чаддаг байх хэрэгтэй санагдсан. Ярилцлага авч байгаа хүмүүс чинь чамайг асуултанд унагаах зорилготой биш, чиний мэдлэг чадварыг зөв олж үнэлэхийн тулд асуулт тавьж байгаа учраас, магадгүй оновчгүй асуулт тавьбал зөв тийш нь залаад явах мэдрэмжтэй байх хэрэгтэй болвуу.
Манай залуучууд хаана ч гологдохгүй гэж би боддог шүү. Гол нь өөртөө итгэлтэй, өмнөө тавьсан зорилготой яваарай залуусаа!

Back to my blog ;)
За энэ чинь юу гэж эхлэмээр юм бэ дээ... Блогоо бичилгүй их уджээ.
Сүүлийн бичлэгээс хойш бараг 4 сар болсон байна. Юутай ч бичлэгүүдийг минь уншиж, коммент бичиж, бас мэйл бичиж байсан бүх хүмүүст баярлалаа. Илүү сайн нийтлэл олныг бичсээр байх болно гэж хэлмээр байна.
Өмнөх нийтлэлд коммент бичсэн уншигчийн хэлснээр магадгүй нэг өдөр "copyright"-тай болох байхаа, энэ талаар сануулсанд баярлалаа.
Хүндэтгэсэн,
baynaa.

Wednesday, March 21, 2007
Google phone interview for linux system administrator position
Өнөө өглөө Google-н 2 дахь ярилцлагаа өглөө. Энэ нь Google Japan linux system administrator авна гэсэн зарын дагуу юм л даа. 2 дахь ярилцлага гэхээр амжилттай явж байна гэж хүмүүс бодох байх. Гэхдээ надад шал өөр сэтгэгдэл төрснийг энд хэлэх хэрэгтэй болвуу. Юутай ч эхлээд ярилцлагуудын талаар товчхон сонирхуулъя.
Эхний удаа Google Japan-ы инженер япон залуутай утсаар ярилцлага хийлээ. Ярилцлага 30мин үргэлжлэх ёстой байлаа. Япон залуугийн дуудлага нилээд муу, зарим үед ялангуяа техникийн талын асуултыг хэд дахин тодруулах хэрэгтэй болж байлаа. Эхлээд мэдээж өөрийгөө танилцуулах, ирээдүйн зорилго гэх мэт байнга асуудаг асуултууд байна. "What is your strongest and weakest point?" гэсэн асуултанд эхлээд нилээд түгдэрлээ. Тэгэж байгаад гол техникийн асуултандаа орлоо. Анхан шатны, маш амархан асуултууд байна:
1. What protocol does ping use?
2. What ports and protocols(UDP or TCP) does DNS, HTTP, SSH, SMTP use?
3. How would you count words in a text file?
4. What is a pipe, and what it is used for?
5. What is a CPU load, how it is calculated?
6. How would you know the speed of your CPU? (where this information is stored?)
7. What is "mc"? (midnight commander)
Мэдэхийгээ шууд хариулаад, таамаглаж байгаагаа болохоор тийм тийм арга замаар тэгэж хийнэ гэдэг ч юмуу, ер нь бол бүгдийг хариулчихлаа... Тэгсэн 30минутынхаа дөнгөж талд нь орсон байна. Надаас асуух асуулт байнуу? гэж асуухад нь юу ч бэлдээгүй хүн чинь байхгүй л гэдэг юм байна. Тэгсэн тэр залуу 30минутаа дуустал ярих ёстой байсан юм байлгүй би чамд гүүглийн тухай ярьж өгье гээд л яриад эхлэх нь тэр... Ажлын цагынхаа 20%-г өөрийн хүссэн төсөлөө хэрэгжүүлэхэд зарцуулах эрхтэй. Төсөлөө бие дааж хийж болно, эсвэл баг бүрдүүлээд хийнэ. Хүмүүс тэгээд ямархуу төсөл дээр ажилладаг вэ гэсэн чинь (Google Japan-ы хувьд) янз бүрийн програмчлалын хэл сурах, мөн нээлттэй эхийн төсөл дээр ажилладаг гэлээ. Мэдээж нарийн ширийн юмаа хэлж болохгүй байх л даа...
Тэгэж байтал 3 хоногын дараа буюу уржигдар 2 дахь ярилцлаганы тов ч хүрээд ирлээ. Энэ удаа Google-н Sydney салбарт ажилладаг linux system admin-тай ярилцлага хийх юм байх. За одоо л нэг ярилцлагандаа бэлдэх хэрэгтэйг санаад "google telephone interview" гээд гүүглэдээд орхисон чинь... хөөх баахан юм гарч ирж байна... Асуултууд нь ч байна, ярилцлаганд орсон хүмүүсийн нийтлэлүүд ч байна. Ямар ч аймаар нарийн ширийн, хэцүү, ямар ч утгагүй жижиг сажиг зүйл асуудаг юм бэ гэмээр, ер нь хүмүүсийн ам их муу байна. Google ер нь нэр хүндээ өсгөх гэж албаар олон хүнтэй ярилцлага хийж, хэцүү асуулт асуудаг ч байх гэсэн бодол төрөөд явчихлаа... шал урамгүй юм... маркетингийн бодлогоо гэж...
За тэгээд 2 дахь ярилцлагаа дөнгөж сая өгчихөөд, одоо ёстой болъё, дахиж л тэгэж өөрийгөө тамлаад яахав гэсэн бодолтой сууж байна. Өчигдөр блог уншиж байсан нэг залуу 3 дахь байнуу ярилцлагаа шууд болиулчихсан байсан, бас нэг инженер гар 2 сар тамлуулсаны эцэст гэрээт ажил санал болгохоор нь тэр дор нь, утсаар татгалзсан гэж байсан. Одоо л тэр хүмүүсийн сэтгэлийг ойлгож байх шиг байна...
2 дахь ярилцлага маань 45 минь үргэлжлэх ёстой байлаа. Эхний минутаас аваад, сүүлийн минут хүртэл асуултанд хариуллаа. Мэддэг гэж бодсон зүйлсээ үнэндээ бол маруухан мэддэг гэдгээ ойлгосон уу, эхнээсээ л асуултуудад нь дутуу хариулаад байх шиг сэтгэгдэл төрлөө. Тэр авсралийн инженер ёстой юмийг ухаж асууна гэж ёстой үзүүлж байна. Зорилго нь энэ хүн мэддэг зүйлээ хир хэмжээнд мэддэг вэ? дээр нь толгой нь хир хурдан ажиллаж байна гэдгийг шалгах байсан байх. Ямар нэг сэдвээр их амархан асуулт тавина. Хэрвээ хариулж чадвал цааш лавшруулан асуух гэсэн маягаар ер нь бол асуултанд хариулж чадахгүй болтол нь асууна, тэр нь ч тэгээд хурдан юм билээ 3-4 асуулт асуухад тухайн сэдэв дээр унаад өгөнө. Ер нь бол нэг их сайн мэдэхгүй зүйлээ дурдахгүй байсан нь дээр санагдсан. Cая:
1. "What is the difference between hub and switch?" гэсэн асуултанд дээр
"Hub operates at OSI Layer 1, physical layer, and it has no control over the traffic. Switch operates at OSI Layer 2, and it decides which port the frame should be forwarded. In other words, switch splits a broadcast domain." гэж хариуллаа. Сүүлийн "splitting broadcast domain" гэдэг дээр сүүлдээ ороогдоод, зөвхөн switch-ны талаар 3 асуултанд хариулав. Асуусан зүйлс гэвэл:
- "How switch decides which port to send?"
- "Does a host receive a packet not addressed to it?"
- "Switch is just switched on, how does it create ARP table?"
Сайн мэдэхгүй юмаа ярих шиг хэцүү юм алга, CCNA-г хичээл хальт үзсэн гэсэндээ л энэ зэрэгт хариулсан байх. Нэг бодлын өөртөө дүгнэлт хиймээр ч юм шиг. Ер нь асуултуудаа маш бүрхэг асуудаг болохоор хүн мэдлэгийнхээ хэмжээнд л тааруулж хариулах жишээтэй.
Цааш нь:
2. how can you see the load average? (top, uptime)
- what are the 3 values stand for, in the uptime output?
3. how do you stop a process? (kill, HUP)
- what happens when you give HUP command?
4. how can you find which rpm package a file belongs to? (use rpm -h to see the help)
- what else can you use to see the help? (man)
5. what happens when a host wants to resolve a domain name? (resolver send queries, root DNS and the DNS hierarchy)
- Does resolver ask root DNS servers? (ask nameservers stated in resolv.conf)
- What kind of information is stated in resolv.conf? (IP addresses of nameservers, search domains, etc.)
- What if you want to host a web site, and want to setup own DNS server? (ask the registrar to delegate my domain to my server)
- Your domain is delegated to your server, does it all work? (should create zone files)
- What is inside named.conf? (named configurations, and directives for domains)
- What kind of mapping in named.conf? (domain name to the path of zone file that corresponds)
- What is inside zone file? (SOA header and recors)
- What kind of records are there? and what it stands for? (A, NS, MX, CNAME, PTR)
- What is the SOA looks like? (admin contact, serial number, TTL and other time parameters)
- Think you are an ISP and wants to serve your Dial-Up customers for DNS service. How would you do that? (set-up caching only DNS server with some forwarding and querying restrictions)
6. Troubleshooting: What would you do, if one of your engineers come and say one of the machines display a message "disk is full"? (use df and du to determine which partition is full)
- let's say /usr. what would you do next? (use du recursively, find unnecessary too big files and delete it, usually log files)
- what parameters do you use to see with folder under? (du -h ./ --max-depth=n etc...)
- ok you found the file which is unneccessary log file, what would you do? (check first if any process is using it, if not delete, if not stop the process and delete it)
- how can you find which process is using the file? (lsof)
- how can you stop the process?
...
за ингээд цаг нь ч дууслаа. Би ч анх удаа Linux/Unix системээс залхлаа. Ёстой хүнийг залхтал нь асууна гэдэг энэ байх. 30мин турш асуултаар бөмбөгдүүлээд ирэнгүүт, сүүлийн 15мин бол орон гаран байталтай л өнгөрлөө.
Блогоо бичээд, хэрэгтэй үедээ гүүглэдээд л явж байя. Өөр ч Google-с хүсэх юм алга...

Friday, February 23, 2007
EDU Relief - Mongolia
Монголын Боловсролыг Дэмжицгээе!
URL - http://www.youtube.com/watch?v=jPABWEYMBRM
Ишлэл: "... Монгол орон маань тээр тэнд хол байгаа болохоор бид нар эндээс юу ч хийж чадахгүй, хийсэн ч гэсэн ямар ч өөрчлөлт орохгүй гэж боддог байх... Би ч гэсэн, та ч гэсэн, хэн ч гэсэн бүх зүйлийг ганцаараа хийж чадахгүй. Харин бүх хүмүүс хувь хувьдаа ямарваа нэгэн зүйлийг хийж чадна. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа өөрсдийн эх орон Монгол улсынхаа боловсролын салбарт хувь нэмэрээ оруулцгаая. "

Friday, October 27, 2006
Oyunbodol blog
Оюунбодолын үлдээсэн линкээр орж түүний нийтлэлийг уншлаа. Түүний хэлсэн зарим нэг санаа үнэхээр дэмжүүштэй юмаа. Хараад байхад блог бичдэг хүмүүс зөндөө болж, хүн болгон мэдээж өөрийн сонирхдог зүйл, эсвэл хийдэг ажлынхаа талаар, зарим нь бодол эргэцүүллээ гээд л бичдэг. Мэдээж энэ бүгдийг ганцхан өөртөө зориулж бичнэ гэж байхгүй. Өөрийн хүсэл санаа нэгтэй хүмүүст хүрч тэдэнд бодол саналаа хүргэх гэж л бичдэг байж таараа. Миний хувьд ч ялгаагүй мэдэж чадаж байгаа юм байвал хүмүүст хэрэг болох байх гэсэн үүднээс л бичдэг. Тэгээд хүмүүсийн үлдээсэн comment-г уншаад урам авдаг. Блог бичих сайхан санагддаг, нэг бодлын өөрийн үүргээ гүйцэтгэж байна гэж боддог. Мэдээж одоогоор зөвхөн хийж байгаа ажлынхаа хүрээнд sysadmin-уудад зориулсан нийтлэл бичиж байна. Гэхдээ надад өөр зөндөө бодож санаж явдаг зүйл бий. Жишээ нь байгал орчноо хамгаалах талаар хүмүүстэй санал бодлоо солилцмоор санагддаг. Байгалаа хамгаалах талаар зарим хүмүүсийн блогыг уншаад таалагдсан.
Гэхдээ бидэнд нийтлэг нэг зүйл байгаа нь хийхээсээ их яридаг л асуудал байна даа. Ямар нэг зүйл хийж эхлүүлэхийн тулд эхлээд нэгдэх хэрэгтэй. Тийм болохоор нэгдэх боломжийг нь хамгийн түрүүнд бүрдүүлж өгөх хэрэгтэй байх шүү.
Сая л гэхэд надад Цэвэл гуайн толь бичгээс нэг үг харах хэрэг гарлаа. Тэгээд Хотын Нийтийн Номын Сангийн Бэгзээгээс электрон хэлбэрээр байдаг уу? гэж асуусан. Тэр хариуд нь "чи Цэвэлийн толийг асуусан 2 дахь хүн нь боллоо. Харамсалтай нь үгүй. Номын электронжуулах ажил удаашралтай байна" гэсэн. Тэр надад "онлайн номын сан гэвэл БСШУЯамны http://www.elibrary.mn/ байна" гэлээ. Зохиолчдийн намтар гэдэг дээр нь Цэвэл гуай ч алга. Уран зохиол, хүүхдийн номнууд хэд хэд орсон байна. Электрон номын сан гээд ч яригдаад л байдаг, төсөл хэрэгжүүлж байна гээд л байсан. Тэгсэн яг харахаар юу ч байдаггүй юм байна. Ямар сайндаа л "Тэр номнуудыг нь хэн оруулдаг юм бээ. Мөнгө санхүү нь хүрдэггүй юмуу, тийм бол тэрийг нь цуглуулаад өгье л дөө. Чи Цэвэлийн толийг оруулаад өгөөч" гэж байхав...
Цэвэлийн толь электрон хэлбэрээр байдаг болчвол гадаадад байгаа Монголчуудад маань их л хэрэгтэй байх сан. Бэгзээ надад ямар ч байсан нэг хариу хэлэх байх гэж хүлээж байна.

Subscribe to:
Posts (Atom)