Friday, February 25, 2000

Ж, Ч, Ш-ийн дараах эгшгийн тухай

Дүрэм №27.
Ж, ч, ш-ийн дараах эгшиг:
1. Эр үгийн эхний ж, ч, ш гурвын дараа богино и эгшиг бичихгүй, а, о, у гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: шар, чагтага, жаргалан, шороо, чоно, чухал, шугам гэх мэт.

2. Эм үгийн эхний ж, ч, ш-ийн дараа богино э эгшгийг бичихгүй, и, ө, ү гурвын нэгийг бичнэ. Жишээлбэл: жил, чимээ, ширээ, чөлөө, шөнө, жүжиг, шүдлэн гэх мэт.

3. Эр, эм ямар ч үгийн дунд орсон ж, ч, ш гурвын дараа балархай эгшиг бичих шаардлага гарвал дандаа и эгшиг бичнэ. Жишээлбэл: ажил, ашиг, ишиг, хөгжил, учир, дэвших гэх мэт.

4. Ж, ч, ш-ийн дараа ямар ч урт эгшгийг бичиж болно. Жишээлбэл: шаантага, шээзгий, шүүх, хашаа, чанаржуулах, хөгжөөнө гэх мэт.

5 comments:

  1. чихэр гэдэг үг яахын?

    ReplyDelete
  2. эм үгийн ж, ч, ш-ийн дараа богино э эгшиг бичихгүй гээд бичсэн байгаа биз дээ, хичээлээ ойлгож унш...

    ReplyDelete
  3. явчихыг, явчхаад, үзчихээд, хэлчхээд эдгээр үгийг тайлбарлаад өгдөө

    ReplyDelete
  4. зэрэгцүүлэн холбох ж,ч

    ReplyDelete