Friday, February 25, 2000

Гээгдэх эгшгийн дүрэм

Дүрэм №28.
Үгэнд залгавар залгахад балархай эгшгийн дүрмийн ёсоор шаардагдахгүй болж хасагдах эгшгийг гээгдэх эгшиг гэнэ. Ийнхүү эгшиг гээгдэх гурван тохиолдол байна.

Үүнд:

1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад уг үгийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: олон-олноос, авар-авраад, суртал-суртлаар гэх мэт.

2. И-аас бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад төгсгөлийн балархай эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: чарга-чаргыг, хана-ханаар, сана-сануул, эмнэ-эмнүүл, өмнө-өмнөөс гэх мэт.

3. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахдаа өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн эцсийн гийгүүлэгчийн өмнөх эгшиг гээгдэнэ. Жишээлбэл: боловсор-л-боловсрол, сурагчид-д-сурагчдад, үсэр-х-үсрэх гэх мэт.

Гажилт:

1. Оноосон нэрийн төгсгөлийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшгийг гээхгүй. Жишээлбэл: Матад-Матадаас, Орхон-Орхоны, Пунцаг-Пунцагийг гэх мэт.

2. Галав, төлөв гэх мэт зарим үгийн балархай эгшгийг гээхэд үгийн үндэс ихээхэн өөрчлөгдөхөөр болбол балархай эгшгийг гээхгүй.

3. Уламжлалын зарчим баримталж бичсэн үгийн “и” эгшгийг гээхгүй. Жишээлбэл: тэнхимийн, эрихээр гэх мэт.



Дүрэм №29.
Нэг үгэнд хэд хэдэн залгавар залгахдаа нэгэнтээ гээж бичсэн эгшгийг сэргээж бичихгүй. Жишээлбэл: бутар-бутрал-бутралаар, нөхөд-нөхдөд-нөхдөдөө, бэх-бэхэж-бэхэжтүгэй-бэхжих-бэхжихэд гэх мэт.


Дүрэм №30.
Эгшгийг гээхдээ эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийг эгшиггүйдүүлэх, мөн үгийн дунд орсон ялгах эгшиг, үйлт нэрийн “х”-гийн өмнөх эгшиг, дараалсан гурван гийгүүлэгчийн дүрмээр бичсэн эгшиг, зөөлрүүлэх үүрэгтэй “и” эгшгийг гээх зэргээр балархай эгшгийн дүрмийг зөрчиж болохгүй.

28 comments:

  1. zaxiaralyn gdgiin a-geegdex uu...enend xariulj tus bolooch please

    ReplyDelete
  2. zaxiralyn gdgiin a-geegdex uu...uund xariulj tuslaach, please

    ReplyDelete
  3. үгийн гэх нь зөв үү үгний гэх нь зөв үү

    ReplyDelete
  4. ажилын гэж бичих үү? эсвэл ажлын гэж бичих үү?

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. Нөхцөлийг гэж бичих үү, Нөхцлийг гэж бичих үү?

    ReplyDelete
  7. Олон жил гадаадад амьдарсан хүмүүс монгол хэлний дүрэм үнэхээр муутай болсон байдаг. өөрийнхөө зүгээс хархад танай дүрмийг ер ойлгохооргүй юм байна. Арай энгийн үг хэллэг хэрэглэхгүй бол би мэтийн хүмүүс ойлгохгүйн байнаа.

    ReplyDelete
  8. Luna-тай санал нэг байна. 30-р дүрэмд жишээ оруулах хэрэгтэй юм байна.

    ReplyDelete
  9. АРАЙ МОНГОЛЖУУ БОЛГОВОЛ МИНИЙ МЭДДЭГ ДҮРМЭЭР БОЛ
    "Олон жил гадаадад амьдарсан хүмүүсийн монгол хэлний дүрмийн мэдлэг үнэхээр муу болсон байдаг. Миний зүгээс харахад танай дүрмийг ер ойлгохооргүй юм байна. Арай энгийн үг хэллэг хэрэглэхгүй бол би мэтийн хүмүүс ойлгохгүй юм байна аа." ГЭХ ЮМ БАЙНА.

    ReplyDelete
  10. Хархад хальхад гэж бичихүү харахад халихад гэж бичихүү? надад бол хархад хальхад гэх нь зөв санаагдаад байгаа

    ReplyDelete
    Replies
    1. 7Ь+7=и блох учраас хальхад зөв харин харахад гэж бичнэ үйлт нэрийн х тэй учир

      Delete
  11. Хархад хальхад гэж бичихүү харахад халихад гэж бичихүү? надад бол хархад хальхад гэх нь зөв санаагдаад байгаа

    ReplyDelete
  12. Munhagiig gehu esvel munhgiig gehu

    ReplyDelete
    Replies
    1. Мунхаг + ийг =мунхгийг
      7+УртЭ=Эцсийн Г чиин балархай Э гээгднэ

      Delete
    2. Мунхаг + ийг =мунхгийг
      7+УртЭ=Эцсийн Г чиин балархай Э гээгднэ

      Delete
  13. ногдол+ыг гээгдэхүү
    эрдэл+ийг гээгдэхүү

    ReplyDelete
  14. жижиг+гэрсэн=жижгэрсэн гэх үү жижигэрсэн гэх үү

    ReplyDelete
  15. egshigjuuleh gej durmiig tailbarlaj ugnu uu?

    ReplyDelete
  16. баярлаа гэх үү
    баярлалаа гэх үү

    ReplyDelete
  17. Зургыг гэхүү зурагыг гэхүү эсвэл зургийг

    ReplyDelete