Friday, February 25, 2000

Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын тухай

Дүрэм №38.
Үйл үгийн үндэс үүсгэх -л дагаврын шаардагдах балархай эгшгийг хаана нь бичих вэ гэвэл:
1. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: тагла, тавла, бөглө, нэрлэ, ажилла, төлөвлө, амла, тугалла, сумла гэх мэт.

2. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд –л дагаврыг залгахдаа зохих балархай эгшгийг өмнө нь бичнэ. Жишээлбэл: дансал, хагасал, борцол, бутал гэх мэт.

Гажилт:

Хэрэв –л дагаврыг залгахад заримдаг гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг гээгдэхээр байвал –л дагаврын шаардагдах эгшгийг ард нь бичнэ. Жишээлбэл: үндэс-үндэслэ, хавтас-хавтасла, идэш-идэшлэ, холтос-холтосло гэх мэт.

3. Зөөлний тэмдгээр төгссөн үгэнд –л дагавар залгахдаа зөөлний тэмдгийг и болгоод –л дагаврыг шууд залгана. Жишээлбэл: цохь-цохил, барь-барил, хань-ханил гэх мэт.

4. Эгшгээр төгссөн үгэнд –л дагаврыг эгшиггүй залгаж бичнэ. Жишээлбэл: тоо-тоол, цай-цайл, хөө-хөөл гэх мэт.

Нэр үгийн –л дагавар энэ 38-р зүйлд хамаарагдахгүй. Жишээлбэл: авар-аврал, -авралаар, явдал, хурал, цугларал гэх мэт.

4 comments:

  1. Их баярлалаа. Гажилт гэснийг сайн ойлгосонгүй. Тайлбарлаад бичээд өгч болох уу?

    ReplyDelete
    Replies
    1. Gajilt gedeg ni zarim uyd uylchilehgui bgiig henle

      Delete
  2. Гажилт гэдэг нь заримдаа энэ дүрэм үйлчилдэггүй тохиолдлыг хэлж байна.

    ReplyDelete